| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04748/И |
| Дугаар | 192/ШШ2026/04653 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/04653
2026 04 29 192/ШШ2026/04653
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16,118,057.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь “Монголын санхүүгийн ******* ББСБ” ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1004100210000281 дугаар зээлийн гэрээ байгуулан 31,800,000 төгрөгийн зээлийг 1 сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаанд ******* нь ******* УКС улсын дугаартай Toyota camry XV50 загварын автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн барьцаалж, холбогдох гэрээг байгуулсан болно. Зээлдэгчид нь зээлийн гэрээ байгуулахдаа cap бүрийн 17-ны өдөр зээл төлж явахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргуулж, талууд гарын үсэг зурсан ч зээл эхний сарын төлөлт хийхгүй хугацаа хэтрэлт үүсгэж төлөлтөө хийгээгүй бөгөөд 98 хоногийн хугацаа хэтрүүлсэн буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Дээрх хугацаанд зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч *******тай удаа дараа холбогдон зээлээ төлөхийг утсаар болон биечлэн уулзаж хэлж сануулахад зээлдэгч нь зээлээ төлнө, одоогоор боломжгүй байна, орлого орж ирэхээр төлнө гэдэг байсан. Мөн зээлээ төлөх талаар мэдэгдэл өгч олон удаа анхааруулсан ч зээлээ өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Иймд зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд заасан зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй тул гэрээнд зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах үндэслэл бүрдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлан, зээлийг мөнгөн хэлбэрээр буцаан шаардах эрх үүссэн байна. 2026 оны 03 дугаар сарын 23 ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 14,390Д27.08 төгрөг+ үндсэн хүү 1,712,419.81 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 15,510.03 нийт 16,118,057.54 төгрөгийг зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн бүх дүн болох 16,118,057.54 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж “******* ******* ББСБ” ХХК-ид олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,118,057.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,118,057.54 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,118,057.54 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,118,057.54 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,118,057.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,118,057.54 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 119,270 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,540 төгрөгөөс 119,270 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* ******* ББСБ” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***