| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00437/И |
| Дугаар | 320/ШШ2026/00677 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2026/00677
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х**** дүүрэг, ***-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1 Х** банк цамхагт байрлах Х**** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х**** аймгийн А**** сумын ***-р баг Ш*** гэх газар оршин суух, Х*** овогт Э****-н Г****(Р****)
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,170,520.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,746.71 төгрөг нийт 25,232,267.02 (хорин таван сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 320/2026/000437/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х**** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х**** банк хувьцаат компанийн Х*** салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Г***, Т.Б**** нар нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х*** банкны Х*** салбарын А*** тооцооны төвтэй ЗГ/20245***2 дугаартай зээлийн гэрээ, БГХ/202***72 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар малчны зээлийн зориулалтаар зээлж авсан байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 104,219.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,175.55 төгрөг, нийт 107,395.00 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 185 хоног болсон байна.
Иймд банкны зүгээс зээлдэгч Э.Г****, Т.Б**** нараас ЗГ/2024*** дугаартай зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Үүнд: 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах,
-Үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг,
-Зээлийн хүүгийн төлбөр 5,170,520.31 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61,746.71 төгрөг
-Нотариатын үйлчилгээний хөлс 0 төгрөг нийт 25,232,267.02 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Г**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Г**** нь Х** банк ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 25,232,267.02 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хамтран зээлдэгч Т.Б**** нь 2025 онд нас барсан.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани нь хариуцагч Э.Г***, Т.Б*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,170,520.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,746.71 төгрөг нийт 25,232,267.02 (хорин таван сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г**** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр нийт 25,232,267.02 (хорин таван сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,111 (хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арван нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г***-с 142,055.5 (нэг зуун дөчин хоёр мянга тавин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 142,055.5 (нэг зуун дөчин хоёр мянга тавин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч Т.Б****-г хамтран хариуцагчаас хасуулах тухай хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 320/2026/02416 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хамтран хариуцагчаас хасах тухай” шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х*** банк хувьцаат компанийн Х*** салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г****-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,170,520.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,746.71 төгрөг нийт 25,232,267.02 (хорин таван сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Г**** нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 25,232,267.02 (хорин таван сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран долоон төгрөг хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,111 (хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арван нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г****-с 142,055.5 (нэг зуун дөчин хоёр мянга тавин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 142,055.5 (нэг зуун дөчин хоёр мянга тавин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН