| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0112/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Хохирогч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч ийн Г д холбогдох 201703000095 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Чийн Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заанхошуу хорооллын ,,, тоотод оршин суух иргэн Э.Цын гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлан 912.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан овоо хорооллын ,,,, тоотод оршин суух иргэн А.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 2.780.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 18-аас 00 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан-Овоо хорооллын ,, тоотод оршин суух иргэн Д.Нн гэрт нэвтрэн эд зүйлс хулгайлж, 630.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Хайрхан хорооллын ,, тоотод оршин суух иргэн Ю.Эийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 2.960.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Нөмөр хорооллын ,,,тоотод оршин суух иргэн Ж.Мийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 3.085.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Харанхуйн өвөр гэх газар оршин суух иргэн Д.Жийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд хохирогч А.Агийн өгсөн: “...2017 оны 12 сарын 18-ны өдөр ажилдаа яваад орой 9 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь гэрийн том цонх онгойлгоод хаячихсан байсан. Тухайн үед суманд хулгай гараад байгаа гэсэн, хулгай орсон байж магадгүй гэж бодоод цонхоороо харсан чинь гэрийн хамаг эд зүйл сандайчлаад орхисон, эмх замбараагүй харагдаж байсан. Би хулгай орсон байна гэж бодоод гэртээ оролгүй, цагдаа нарыг дуудсан. Цагдаа ирэхээр нь гэртээ цагдаа нартай хамт орсон. Гэртээ ороод хамгийн эхлээд мэдсэн зүйл нь манай нөхрийн жийжүү дөрөө байхгүй болсон байсан, цаашаа унтлагын өрөө рүү ороход хамаг зүйл эмх замбараагүй, нэлээн зүйл авсан байдалтай байсан. Цагдаа нар намайг та яг юу юу алга болгосон байна хайгаад байж бай, бид нар гадуур шалгалт хийгээд ирье гэж хэлсэн. Төд удалгүй цагдаагаас над руу яриад хулгайчийг бариад авсан, гурван хүн байсан юм байна, хоёр хүнийг бариад авчихлаа, нэг хүнийг барьж авч чадсангүй, зугтчихлаа гэж хэлэхээр нь сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд хоёр хүн байсан учраас тэр хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа явуулсан. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах ангийн бүх хүмүүсийг дуудаж 7-8 цагийн үед харуул гаргасан. Би гэртээ алдсан эд зүйлсээ бүртгэсэн. Цагдаагаас намайг ир гэж дуудахаар нь очсон чинь приус 20 маркийн авто машинд дүүрэн эд хөрөнгө байсан. Машинд үзлэг хийхэд миний мөнгөн бүс бусад эд зүйл машиных нь кармен дотроос гарч ирсэн. Би тэндээс алдсан эд зүйлээ хайгаад зогсож байхад энэ хүн цагдаагийн газар баригдсан гэсэн зогсож байсан. Манайх бурханыхаа доод хайрцаганд дээж мөнгө гэж мөнгө хуримтлуулдаг байсан. Тэнд 500.000 гаруй төгрөг байсан, авдарт дотор хүүхдийн үсний найр хийгээд удаагүй байсан учраас түүнээс үлдсэн 350.000 төгрөг, нийлээд 850.000 төгрөг байсан болов уу гэж бодож байгаа. Гэртээ эд зүйлээ бүртгэж үзэхэд манай аав ээж хоёрыг намайг хурим хийхэд авч өгсөн монетан ээмэг байхгүй байсан. Би энэ хүнээс тухайн үед миний монетан ээмгийг яасан юм бэ гэж асуусан чинь авсан л юм чинь байгаа биз, машинд сайн үз гэж хэлсэн. Машинд цагдаа нартай хамт үзээд, хашаан дотор унасан байж магадгүй гэж бодоод хайсан боловч олж авч чадаагүй. Цагдаа нар эд зүйл хүлээлгэж өгөхдөө надад бэлнээр 226.250 төгрөгийг өгсөн, харин 623.000 төгрөг дутсан. Мөн түүн дээр монетон ээмэг дутсан. Энэ хүн шүүх хуралдаанаас өмнө над руу хоёр ч удаа утсаар ярьсан. Утсаар ярихдаа би таны хохирлыг төлж барагдуулна, мөнгөтэй болоод танд мөнгийг нь явуулна гэж хэлсэн боловч одоо хүртэл төлөөгүй. Би тухайн үед за яахав чи намайг хохиролгүй болгоод өгчих юм бол надад гомдол санал байхгүй байна бөөндөнө гэхгүйгээр бага багаар мөнгө өгч болно шүү гэж хэлсэн боловч надад одоо төлсөн зүйл байхгүй байна. Манай суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод би шүүх хуралд биеэр ирж чадахгүй, шүүх хурал удаа дараа хойшилсон байгаа...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 201703000095 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Цын өгсөн:
“...Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагаас 19 цагийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Заан хошуу хорооллын 529 тоотод байх өөрийн гэрээсээ БУЗАН-аас /BUZAN/ гэсэн бичигтэй шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 12Б ангиас дурсгав гэсэн бичигтэй шинэ цагийн том гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан чулуун шигтгээтэй загасны дүрстэй 3 граммын хэмжээтэй монетон хос ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний 3 граммын хэмжээтэй нарийхан монетон гинж 1 ширхэг, хатан сүйхний дүрстэй 3.5 граммын хэмжээтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний 3 ширхэг дугуй дүрстэй цагаан цэнхэр улаан шигтгээтэй 5 граммын хэмжээтэй мөнгөн бөгж, 5 граммын хэмжээтэй мөнгөн гинж, 1 граммын хэмжээтэй кулон, цагаан шигтгээтэй 3 граммын жинтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний алхан хээтэй, хар чулуун шигтгээтэй 4 граммын хэмжээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний цулгуй нарийн 3 граммын хэмжээтэй гинж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг алдсан. Манай байшин руу гал тогооны энгийн шилэн цонхыг давхараар нь хагалж нэвтэрсэн байсан. Цонхны хэмжээ нь 40х60 см-ийн хэмжээтэй 2 давхар байсан. Би 13 цагийн орчимд унд уухаар гэртээ харихад манай гэр зүгээр байсан. Тэгээд 19 цаг 40 минутын орчимд гэртээ манай гэрт хулгай орсон байсан. Үүний дараа манай эхнэр Батцэнгэл гэртээ ирсэн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алдсан эд зүйлсээ мэргэжлийн үнэлгээчнээр үнэлүүлж үнэ ханшийг нь тогтоолгоно. Надад ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харилцаа холбоотой хүн байхгүй. Манай гэрт урьд өмнө хулгай орж байгаагүй. Би маш их гомдолтой байна, хохирлоо буруутай этгээдийг тогтоосон үед нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Ц.Бийн өгсөн:
“...Өнгөрдөг өвөл шиг санагдаж байна Г надтай Архангай аймгийн хүнсний зах дээр таарчихаад надад хандаж дүү нь гэрээсээ хоёр мөнгөн аяга аваад ирсэн, буцах гэтэл бензиний мөнгө төгрөг байхгүй байна. Энэ хоёр аягыг ломбарданд тавиулаад өгөөчээ гэсэн. Үүнийх нь дагуу Б гэдэг хүний бичиг баримтаар Ц гуайн ломбарданд 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Аягануудын бөөрөн дээр бичиг байсан. Яг юу гэж бичсэн байсныг мэдэхгүй байна. Би хулгайн аяга гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол ийм зүйл хийхгүй байсан. Ямарч байсан 2017 оны 02 дугаар сарын сүүлээр шиг л санагдаж байна. Би яг санахгүй байна. Ломбарданд Ц гуай байсан. Ц сайн мэдэж байгаа...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37-38 дугаар тал/,
*Гэрч Ц.Бын өгсөн:
“...Би 2017 оны 02 дугаар сарын үед шиг санагдаж байна цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах 12 дугаар дэлгүүрийн орчимд явж байтал миний таньдаг Б намайг дуудаад 1 залуутай хамт явж байсан. Тэгээд надад хандаж 2 ширхэг мөнгөн аяга үзүүлээд энэ хоёр аягыг ломбарданд тавья, энэ хүний аяганууд байгаа юм нухуур Г гэх намхан бор залууг заасан. Би Б болон Г гэх залууд хандаж хулгайн эд зүйл биш биздээ гэхэд тийм зүйл байхгүй, ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Үүнийх нь дагуу би бичиг баримтаараа Ц гэдэг хүний ломбарданд дээрх хоёр ширхэг мөнгөн аягыг нь 100.000 гаруй төгрөгний барьцаанд тавьсан. Яг хэдэн төгрөгний барьцаанд өгсөнөө одоо сайн санахгүй байна. Би сайн анзаараагүй ба нэг нь арай томдуу нэг нь жижгэвтэр шинэ цагийн аяганууд байсан. Би онцлог содон шинжийг нь хараагүй. Би одоо л цагдаагийн байгууллагын ажилтанаас мэдэж байна. Урьд өмнө нь мэдээгүй байсан. Г гэх залуу бензин зардлын мөнгө байхгүй гээд байсан. Ломбардны бичгийг Г өөрөө авсан. 14 хоногийн хугацаатай ломбарданд тавьсан. Гг аягаа буцааж авсан эсэхийг мэдэхгүй байна. Г гэх залуу надад баярлалаа гээд нэг шил Ерөөл нэртэй 0.5 граммын хэмжээтэй архи авч өгөөд таксигаар гэрт хүргэж өгчихөөд буцаад явсан. Надтай бол архи дарс уугаагүй. Дахиж Б болон Г нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч Г.Бын өгсөн:
“...Манай нөхөр Б 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэндээсээ Говь-Алтай аймаг руу явж зам ангид машин засварчинаар ажилд орно гэж байсан. Явсан үгүйг нь сайн мэдэхгүй байна, одоо болтол холбоо бариагүй байна. Ажилд орохоороо утас аваад өөрөө залгана гэж байсан. 99388837 дугаарын симтэй яваа. Гар утсаа Ихтамир суманд байхдаа хаячихсан. Гас монетон бөгж ямар учраас авсанг сайн мэдэхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын эхээр намайг хөдөө гэртээ байхад “Нухуур” гэдэг хүнээс авсан шиг байна лээ. Намайг хөдөөнөөс ирэхэд Б Нухуур надад энэ бөгжийг ганц шил архинд тавьчихмаар байна гэхээр нь манай нөхөр 20000 төгрөг өгөөд оронд нь бөгжийг авчихсан юм буцааж өгөхөөс гэсэн явж байсан. Би өөр зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар тал/
*Гэрч Ч.Цын өгсөн:
“...Г гэж хүн ямар нэгэн эд зүйл барьцаанд тавиагүй. Б гэдэг хүн 2 ширхэг мөнгөн аягыг 2017 оны 02 дугаар сарын эхэн үед шиг санагдаж байсан ломбаранд тавьсан. Яг хэдэн төгрөгөнд барьцаанд тавьсан талаар мэдэхгүй. Сүүлд нь өөрөө ч билүү өөр хүн ч билүү ирж аягануудыг нь мөнгөө төлж авсан. Би сайн санахгүй байна. Одоо танихгүй. Би олон хүмүүстэй харилцдаг. Баримт байхгүй. Баримтыг нь хүмүүст эд зүйлийг нь буцааж өгсний дараа устгадаг....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 65-67 дугаар тал/,
*Гэрч Г.Дийн өгсөн:
“...Би цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна 2017 оны 02 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Б гэх хуучны танилтайгаа таарахад Ц гуайн ломбарданд Г хоёр мөнгөн аяга тавьсан хугацаа нь дуусч байгаа, Б гэдэг хүний нэр байгаа гэж байсан. Тэгээд л очоод тухайн ломбарднаас нь 105.000 төгрөгөөр уг хоёр ширхэг аягыг авсан. Тэгээд тухайн аягаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зах дээр аваачиж Улаанбаатар хотоос ирсэн үнэт эдлэл авч байгаа хүнд 250.000 төгрөгөнд зарж борлуулсан. Тухайн хүнийг сайн танихгүй. Урьд өмнө нь зүс үзэж байгаагүй хүн байна лээ. Том гарын 1 ширхэг аяга, дунд гарын 1 ширхэг аяга байсан. Хоёулаа шинэвтэр аяга шиг харагдсан. Одоо онцлог шинжийг нь сайн санахгүй байна. Тухайн ломбарданд Г гэдэг хүн Б гэдэг хүний нэрээр 100.000 төгрөгөнд тавьсан байгаа л гэж хэлсэн. Ломбарданд хулгайн аяг авахгүй байх гэж бодоод л тухайн аягануудыг авсан. Хэрвээ хулгайн аяганууд гэдгийг мэдсэн бол би худалдаж авахгүй байсан. Б гэж хүн тавьсан байх ёстой одоо аягануудыг нь авах гэсэн юм гэж хэлээд л авсан. Би ганцаараа очиж авсан...’ гэх мэдүүлэг/1-р хх-ийн 68-69 дүгээр тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...Гас нэг ширхэг эмэгтэй хүний хуримын монетон бөгжийг 20.000 төгрөгөөр худалдан авсан. Гг манай нутгийхан нухуур гэж хочилдог ба нухуур Г 2017 оны 02-03 сарын үед л надад дээрх бөгжийг зарсан санагдаж байна. Цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Намайг гэртээ амарч байтал нухуур Г манай гэрт оройны 20 цагийн үед орж ирээд эмэгтэй хүний монетон хуримын бөгж гаргаж ирээд чи энийг хямдхан авчих, эсвэл дэлгүүрт нэг шил архинд тавиад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би түүнд 20.000 төгрөг өгөөд уг бөгжийг нь худалдан авсан. Сүүлд нь манай хэсгийн төлөөгч Б намайг дуудаад уг бөгжний талаар асуусан. Би үнэнгээ хэлсэн. Тэгээд Гд би нөгөө бөгжөө буцаан өгсөн. Г уг бөгжөө хэсгийн төлөөлөгчид хураалгасан байх, би сайн мэдэхгүй байна. Би уг бөгжийг хулгайн бөгж гэдгийг мэдээгүй. Сүүлд нь хэсгийн төлөөлөгчөөс мэдээд Гд буцааж өгсөн. Ийм л зүйл болсон. Надад бол ганц эмэгтэй хүний хуримын бөгж л зарсан. Өөр зүйл авч явж харагдаагүй. Бусад хүмүүст эд зүйл зарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Надад ямар нэгэн зүйл яриагүй. Би түүнээс хаанаас хэнээс уг бөгжийг авч ирсэн талаараа асуугаагүй. Г бол архи дарс их уудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, одоогоор сумандаа байхгүй байгаа. Зан аашийн хувьд бол хүнтэй яриа сайтай, архи уухгүй бол хүнд тусархаг л хүн байгаа юм. Манай нутгийн хүмүүс түүнийг хулгай хийдэг л гэж ярьцгаадаг. Би хулгай хийдэг эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71-72 дугаар тал/
*Хохирогч А.Агийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өглөө гэрээсээ ажилдаа яваад өдөр гэртээ харилгүй байж байгаад орой 21 цаг жаахан өнгөрөөд ажиллаасаа гэртээ очиход манай гэрийн том өрөөний урд цонх онгорхой байсан. Тэгээд би хулгай орсон болохыг мэдээд гэртээ оролгүй сумын цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь цагдаатай хамт гэрээ онгойлгож ороход манай гэрийн том унтлагын өрөө зэрэг эд хогшил сандаачлагдсан байсан тэгээд цагдаа гарч яваад төд удалгүй хулгайчийг нь барьсан хүрээд ир гэж дуудсан тэгээд очиход сумын цагдаагийн хэсэгт саарал өнгийн приүс 2 машин зогссон дотроос нь маш олон төрлийн эд зүйлс гарч ирсэн түүн дотор миний зарим нэг зүйлс харагдаж байсан. Тэгээд гэртээ хариад өөрийн алдсан эд зүйлсийг бүртгэж үзэхэд хуучин хэрэглэж байсан суран оосортой жиижүү дөрөө 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан эмэгтэй хүний цул мөнгөөр хийсэн шүрэн товруутай мөнгөн бүс 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан суртай мөнгөн бүс 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан 925% сорьцтой унжлаган хэлбэртэй 5 грамм жинтэй монетон эмэгтэй хүний ээмэг 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан сорьц нь мэдэхгүй сувдан хэлбэрээр хийгдсэн 4 грамм жинтэй эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан мөнгөн гинж 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан бурханы гуулин цөгц 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан бурханы жижиг гуулин хүрд 1 ширхэг, эмэгтэй хүний дээлний мөнгөн товч 8 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн товч 3 ширхэг, хуучин хэрэглэж байсан чулуун эрх 1 ширхэг, сангийн хайрцаг дээр тавьдаг гуулин таг 1 ширхэг, бэлнээр 850.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Дээрх зүйлсээс том өрөөний хананы тавилганаас бурханы эд зүйлс бэлэн 500.000 төгрөг жиижүү дөрөө, мөн жижиг мөнгөн товч ээмэг, гинж зэрэг зүйлс, харин унтлаганы өрөөний авдар дотроос бэлэн 300.000 төгрөг, хананы шкаф дотроос эмэгтэй хүний мөнгөн бүс хоёр ширхэг алдсан байсан. Тухайн машин дотроос гарч ирсэн эд зүйлс дотроос миний дээр мэдүүлсэн бүх зүйлс байсан боловч миний хэрэглэж байсан эмэгтэй хүний монетон ээмэг байхгүй, мөн бэлэн 600.000 орчим төгрөг дутуу байсан. Би өөрөө тухайн зүйлсээ үнэлж мэдэхгүй учраас би мэргэжлийн хүнээр үнэлүүлэх саналтай байна. Алдаад олж авсан зүйлсээс дутуу зүйл болох миний өөрийн хэрэглэж байсан эмэгтэй хүний монетон ээмэг мөн бэлэн 600.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 96-97 дугаар тал/
*Хохирогч А.Агийн дахин өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баянбагийн нутаг Цагаановоо хорооллын 1-2 тоотод байх өөрийн байшингаасаа суран оосортой жийжүү дөрөө 1 хос, эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй цул мөнгөн бүс нэг ширхэг, эмэгтэй хүний суртай мөнгөн бүс 1 ширхэг, 925-ийн сорьцтой 5 граммын жинтэй монетон 1 хос ээмэг, 4 граммын жинтэй 1 хос ээмэг, мөнгөн гинж 1 ширхэг, гуулийн цөгц 1 ширхэг, жижиг гуулин хүрд 1 ширхэг, 8 ширхэг эмэгтэй хүний дээлний жижгэвтэр мөнгөн товч, 3 ширхэг эрэгтэй хүний дээлний жижгэвтэр хэмжээтэй дээлний мөнгөн товч, одоо үеийн чулуун эрх 1 ширхэг, сангийн хайрцагны гуулин таг 1 ширхэг, бэлэн мөнгө 850.000 төгрөг алдсан. Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 9 цагт гэрээсээ гараад буцаад 21 цаг 30минутын орчимд харихад манай гэрийн вакум цонхоор хүн дотогш нэвтрэн орж дээрх эд зүйлсийг хулгайлсан байсан. Би алдсан эд зүйлсээсээ монетон ээмэг болон 623750 төгрөгийг буцаан авч чадаагүй. Бусад эд зүйлс болон 226250 төгрөгийг хүлээн авсан. Би хэн гэдэг хүнийг хэнтэй хамт хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Манай гэрийн вакум цонхыг түлхэж хөшиж орсон байсан. Манай гэрийн доторх бүх зүйлсийг ухаж онгичсон байсан. Маш тухтай орж хулгай хийсэн байх гэж бодож байна. Би монетон ээмэг болон 623750 төгрөгийг нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Гэм буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлж хуулийн дагуу шийдвэрлүүлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160 дугаар тал/
*Гэрч М.Бийн өгсөн:
“...2017 оны 12 сарын 18-ны өдрийн 22 цагийн үед манай сумын Тамгын газрын дарга ажилтай А утсаар залгаад манай гэрт цонхоор хүн ороод эд зүйл авсан хэрэг гарчихлаа, цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд хүрээд ир гэж ярьсан. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ирэхэд А эгч байсан. Нилээд хэдэн хүмүүс байсан. Танихгүй залуу байсан. Уг танихгүй залууг сая хулгай хийж байсан үйлдэл дээр нь барьчихлаа хамт явсан хоёр залуу нь зугтаачихсан гэж ярьсан. Би хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт сумын төвөөр эргүүл хийж ажилласан. Миний таньж байгаагаар жиижүү дөрөө, хоёр мөнгөн бүс, цөөхөн хэдэн төгрөг алдагдсан гэж ярьсан. Би бусдыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-164 дүгээр тал/
*Хохирогч Д.Нн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манайх гэртээ байж байгаад орой 18 цагийн орчимд хөдөө явсан юм тэгээд шөнө 00 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн гал зуухны цонх онгорхой дэлгээтэй, том өрөөний порчик онгорхой байсан тэгээд гэртээ явөөд ороход гэрийн хамаг зүйлс тараасан, судартай номны баантийг заазуураар огтолсон эмх цэгцгүй байсан тэгээд алдсан зүйлсээ бүртгэхэд хувцасны шүүгээний дээд талаас 2 ширхэг монгол гутал, бурхан дээрээс 3 ширхэг судартай ном, авдаранд байсан дээлнээс 8 ширхэг буурцаган хэлбэртэй мөнгөн товчийг тасдаж авсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тэдгээрийн хулгай хийсэн зүйлс дотроос манайхаас алга болсон 2 монгол гутал Сандуйжүд, дээлний товч 6 ширхэг дүрээрээ байна харин ЦэндЛавинчамба гэх хоёр судар, мөн 2 ширхэг дээлний товч дутуу байна. Би өөрийн алдсан эд зүйлсээ үнэлгээ гаргадаг хүнээр нь гаргуулах хүсэлттэй байна. Хуучин хэрэглэж 32 угалзтай, ширж хийсэн эрэгтэй хүний монгол гутал 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан 16 угалзтай, ширж хийсэн эмэгтэй хүний монгол гутал 1 ширхэг, хуучны ЛавинЧомбо гэх судар 1 ширхэг, хуучны Сандуйжүд гэх судар 1 ширхэг, хуучин Цэнд гэх судар 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан эрэгтэй хүний дээлний мөнгөн товч 8 ширхэг л байсан. Хулгайд юм аа алдсан учраас их гомдолтой байна. Дээрээс нь 2 ширхэг судар дээлний 2 ширхэг товч дутуу байгаа учраас эдгээр зүйлсийг нэхэмжилж, хулгай хийсэн хүмүүсийг хатуу шийтгээсэй гэж хүсэж байна. Би хөдөө малтай байдаг, энэ жил цаг агаар хатуу өвөлжилт хүнд дээрээс нь эгчийн бие өвддөг даралттай тул ийш тийшээ явж чадахгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-61 дүгээр тал/
*Хохирогч Д.Нн дахин өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Цагаан-Овоо хорооллын 1-15 тоотод байх өөрийн байшингаас 32 угалзтай эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан монгол гутал 1 хос, 16 угалзтай эмэгтэй хүний хэрэглэж байсан монгол гутал 1 хос, хуучны Лавинчомбо, Сандуйжүд, Цэнд гэх нэртэй 3 ширхэг судар, эрэгтэй хүний дээлний дунд зэргийн хэмжээтэй буурцган хэлбэртэй 8 ширхэг мөнгөн товч зэрэг зүйлсийг хулгайд алдсан. Би хэсгийн төлөөлөгч Баас гэрээсээ алдсан бүх зүйлийг хүлээн авсан. Эхлээд Лавинчомбо болон 2 ширхэг мөнгөн товч нь олдохгүй байсан. Тухайн Лавинчомбо гэх судар нь бусад хоёр судрынхаа дунд нь орсон байсан, харин 2 ширхэг мөнгөн товчийг нь сүүлд нь Б цагдаагаас авсан. Манай гэрийн вакум цонхоор дотогш нэвтэрсэн байсан. Гэртээ хулгай орсон талаар нь 2017 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б цагдаагаас мэдсэн. Манайхаас хэн хэдүүлээ яаж хулгай хийснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 20-54 УНЭ улсын дугаартай саарал өнгийн приүс 20 маркийн автомашинд манайхаас хулгай хийсэн болон бусад айлуудаас хулгай хийсэн эд зүйлсээ ачсан байсан. Энэ талаар хэсгийн төлөөлөгч надад хэлсэн. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-63 дугаар тал/
*Гэрч Б.Тын өгсөн:
“...2017 оны 12 сарын 18-ны өдөр намайг захиргаанаас дуудсан. Захиргаан дээр ирэхэд хэсгийн төлөөлөгчийн өрөөнд цугларч байна гэж ярьсан. Хэсгийн төлөөлөгчтэй уулзахад манай суманд айлаас эд зүйл алдагдсан хэрэг гарсан, эзнийг нь олсон. Одоо хоёр хүн нь зугтаасан байгаа, эргүүл хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би машинтай сумын төвөөр эргүүл хийж ажилласан. Шөнө нь хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороход нэг танихгүй залуу, хажууд нь гутал хувцас, мөнгөн эдлэл хөөрөг байсан. Эдгээр зүйлүүдийг нь харж байхад манай хадам Эрдэнэдагвын хоёр хос монгол гутал байсан. Би хараад таньсан. Би үүдэнд нь зогсож байхдаа харсан. Энэ талаар Бт хэлэхэд хэсгийн төлөөлөгч Б аавынхаа гэрийг очоод үзээтэх гэж хэлэхээр нь би очиж үзэхэд цонхыг нь онгойлгоод орсон байсан. Хадам аав Эрдэнэдагва, ээж Н нар ирж гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэээд алга болсон эд зүйлээ яриад байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-67 дугаар тал/
*Хохирогч Ю.Эийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөө байдаг гэрээсээ гэртээ ирэхэд байшингийн урд талын баруун цонх онгорхой хөшиг нь ярагдсан байсан тэгээд гэртээ яваад ороход манай гэрийн том өрөөнөөс панасоник маркийн зурагт, хөнжил, зэсэн домбо жижиг өрөөнөөс зургийн аппарат, 3 ширхэг хөөрөг, хувцасны шүүгээнээс манай нөхрийн булган малгай зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан тэгээд гараад мөр харахад ертөнцийн зүгээр баруун гар талаас давж орж ирээд буцаад гараад явсан мөр байсан тэгээд цагдаад ирж хэлсэн. Манайх ер нь эзэнгүй айл байгаа юм өмнө нь 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө байшингийн нөгөө талын цонхоор хулгайч ороод гурван хурган дээл, том жижиг нийлсэн 6 ширхэг аяга, эмэгтэй хүний годон гутал 1 ширхэг, бэлэн мөнгө 46.000 төгрөг, тэгээд сувдан үзүүрийн жижиг даруулга, дугуй хээтэй цагаан төмөр бөгж, 2 ширхэг мөнгөн бөгж, зэрэг мөнгөөр хийсэн эдлэлүүдийг цагаан өнгийн жижиг гялгар ууттай нь хулгайд алдсан тэгээд сая бас алдсан өмнө нь хулгай ороход манай зурагтыг хөдөлгөсөн байсан. Тэгэхээр миний бодлоор дутуу үлдээсэн зүйлээ авсан гэж бодож байна. Би зааж чадна тухайн зүйлс дотроос манай зүйлс гэвэл хуучин хэрэглэж байсан зэсэн домбо 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан. Никон М-600 гэх хальстай зургийн аппарат 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан шинэ цагийн хашаар хийсэн хуурамч шүрэн толгойтой зэсэн халбагтай гуулин нуухтай хэмжээ нь ижил 2 ширхэг хөөрөг, хуучин хэрэглэж байсан модны үндсэн дээр морь сийлж хийсэн модон хөөрөг 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан буудаг хагас булган малгай 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан хөх үүтэн хуаран даалин 1 ширхэг байна. Зэсэн домбыг нь манай ээжийг монгол улсын элбэрэлт ээж болоход нь Саран ээж гэх нийгэмлэгээс дурсгасан, зурагтыг бол өнгөрсөн жил худалдаж аваад гэртээ тавьсан, модон хөөргийг манай хүүхдэд лам өгч байсан харин нөгөө 2 хөөрөг даалин, хөнжил зэрэг зүйлсийг өөрсдөө хэрэглэж байсан учраас сайн таньж байна мөн 1 ширхэг хагас булган малгайг мэдэж байна яагаад гэвэл малгайны орой хэсэгт булгаар хийгдээгүй байдаг учраас таньж байна. Би өөрийн эд зүйлсээ тэр үнэлгээ гаргадаг хүнээр нь үнэлгээ гаргуулах хүсэлттэй байна. Алдсан зэсэн домбо дээр он, сар, өдөртэй Г.Отгонд дурсгав гэсэн утга бүхий бичигтэй, модон хөөрөг нь хоёр талынхаа бөөрөн дээр морины дүрстэй сийлбэртэй, нэг хаш хөөрөг нь толгой хэсэгтээ эмтэрхий, нөгөө нь өөр дээрээ цагаан өнгийн хээртэй хөөрөг байгаа. 2017 оны 12 дугаар сарын 18-ны алдсан зүйлсээ бүрэн бүтэн тоо ёсоор нь олж авсан учраас тухайн асуудалд гомдол саналгүй байна. Харин өмнөх хулгайн хэргийг тухайн хүмүүс хулгай хийсэн гэдэгт би итгэлтэй байгаа учраас дээрх хүмүүсийг сэжиглэж байна. Надад ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-106 дугаар тал/
*Хохирогч Ю.Эийн дахин өгсөн:
“...Би бүх зүйлээ буцаан хүлээж авсан. Тоо ёсоороо бүрэн бүтэн байсан. Ямар ч байсан хэсгийн төлөөлөгч Б хулгай хийсэн хүнийг барьсан гээд миний эд зүйлийг бүрэн бүтнээр нь надад хүлээлгэн өгсөн. Манай байшингийн вакум цонхыг онгойлгож орсон байна лээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би бүх зүйлээ буцаан авсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 107-108 дугаар тал/
*Гэрч Өын өгсөн:
“...Би мэдүүлэг өгнө 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөө байдаг гэрээсээ сумын төвд байдаг гэртээ ирэхэд манай байшингийн баруун урд талын цонх онгойсон байсан. Тэгээд гэртээ яваад ороход гэрийн эд зүйлс эмх цэгцгүй болсон байсан. Тэгээд хулгай орсонг мэдэж алдсан зүйлсээ бүртгэхэд том өрөөнөөс паносоник маркийн 42 инчийн зурагт, хөнжил, зэсэн домбо жижиг өрөөнөөс зургийн аппарат , 3 ширхэг хөөрөг, хувцасны шүүгээнээс миний булган малгай зэрэг зүйлс алга болсон байсан тэгээд цагдаад очиж хэлье гээд цагдаа дээр ирэхэд урд шөнө хашаат суманд хулгай гарч хулгайч нь баригдсан гээд байж байсан хулгай хийсэн эд зүйлс дотор нь манайхаас алга болсон зүйлс бүгд байсан. Манайх өөрсдөө хэрэглэдэг эд зүйлс бүгд л байна харин хулгайчийг нь барьж бүх зүйл маань бүрэн байгаад маш их баяртай байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 109 дүгээр тал/
*Хохирогч Ж.Мийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө намайг Улаанбаатар хотод байхад манай эгч С над руу залгаад танай байшингийн цонх хагархай хулгай орсон байна ганц нэг юм хашаанд чинь хаясан байна цагдаа дээр хулгайч нар нь баригдсан байна чи наашаа ир гэжж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө наашаа Улаанбаатар хотоос гараад Хашаат суманд ирж өөрийнхөө байшин дээр ирэхэд байшингийн урд талын зүүн талын цонх хагарсан хаалганд ямар нэгэн эдврэлгүй байсан. Тэгээд байшинд ороход авдар савны цоож цуураг эвдэрсэн хулгайч орсон цонхыг дотроос нь хааж тагалж тавьсан гал тогооны шүүгээ газарт унаж эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд алга болсон зүйлсээ бүртгэж үзэхэд том өрөө жижиг өрөөнд байсан хурганы арьсанууд бүгд алга болсон мөн авдарнаас 2 хромон гутал, 2 нохой гутал хөдөөний айлд зориулагдсан 1 жижиг ЛСД зурагт зэрэг зүйл алга болсон байсан. Тэгээд цагдаад ирж бүртгүүлсэн. Манайх 2017 оны 09 сарын 01-нээс хойш эзгүй байгаа гэхдээ манай эгчийнх манай хашаа учраас өдөр болгон эргэж тойрч үзэж хардаг байсан. Алдсан гэх зүйлсийг би өөрөө зааж таньж чадна хурганы арьснуудаа заримыг нь өөрөө элдэж хагасыг хүнээр элдүүлсэн дээл хийлгэж өмсөх санаатай хадгалж байсан хурганы арьснууд байгаа юм. Харин тэр гутал энэ тэрийг бол өнгөрсөн жил наймаа хийж байгаад зарагдаагүй үлдсэн бараанууд байсан. Мөн дээрх зүйлс дотор манай дүүгийн хуучин өмсөж байсан булган малгай бас харагдаж байна мөн тэр газар байгаа хуучин гаансыг би наймааны авлаганд авсан гаанс байна. Хуучин хэрэглэж байсан гаанс 1 ширхэг, элдэж зөөлөлсөн хурганы арьс 82 ширхэг, алдээгүй 11 орчим хурганы арьс, хурганы сэгсүүргэн арьс 46 орчим арьс, шинэ 40 размерийн сүүлийн үеийн орос улсад үйлдвэрлэгдсэн хромон гутал 2 ширхэг, шинэ 40 размерийн монголд үйлдвэрлэсэн нохой гутал 2 ширхэг, хуучин хэрэглэж байсан эрэгтэй хүний бүтэн булган малгай 1 ширхэг, шинэ TFT маркийн жижиг хэмжээтэй ЛСД зурагт удирдлагын хамт алга болсон би өөрийн алдсан зүйлсээ харвал танина. Манай эгч С яг тоо ширхэгийг нь мэдэхгүй ч намайг дээл хийлгэх гээд арьс хадгалж байсан талаар мэднэ тухайн элдүүлсэн арьсаа би Хашаат сумын Т гэдэг хүнээр элдүүлсэн. Би өөрөө мэднэ сэгсүүргэн арьс бусад хурганы арьсаа өнгөрсөн жилээс хойш хүн амьтнаар тав, арван ширхэгээр нь гуйж элдүүлж өөрөө заримыг нь элдэж хадгалсаар сэгсүүргэн арьсаар эрэгтэй хүний хоёр дээл хийж өмсөхөд хүрэх хэмжээтэй 46 орчим тооны арьс хадгалж байсан. Миний хадгалж байсан сэгсүүргэн арьснаас 36 арьс дутуу байна. Мөн би гэрээсээ өөр ямар зүйл алга болсоноо сайн мэдэхгүй байна тэгээд өөрийн санаж байгаа зүйлсийг хэлж тэмдэглүүллээ. Манайхаас алга болсон зүйлсээс дутуу байгаа 36 тооны хурганы сэгсүүргэн арьсаа нэхэмжилж байна. Мэдээж хулгайд алдсан учраас би гомдолтой байна. Би ар гэртээ хоёр хүүхдээ хардаг байсан тэгээд Улаанбаатар хотоос хувийн Ланд-80 маркийн машинтай нааш цаашаа ирж буцсан тэгээд сумын төвд явсан зэрэг бензин тосны 300.000 төгрөгийг хулгай хийсэн хүмүүсээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-154 дүгээр тал/
*Хохирогч Ж.Мийн өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Нөмөр хорооллын 1-1 тоотод байх байшингаасаа элдсэн 82 ширхэг том жижиг хурганы арьс, хурганы элдээгүй 11 ширхэг арьс, хурганы сэгсүүргэн 46 ширхэг арьс, 2 хос арьс шинэ 40, 40 размерийн хромон гутал, 2 хос өвлийн гутал, жижиг телевизор удирдлагын хамт, хөш соруултай 24 см-н урттай гаанс зэргийг хулгайд алдсан. Би хурганы сэгсүүргэн 46 арьснаас 13 ширхэгийг нь буцаан авсан. 33 ширхэг хурганы сэгсүүргэн арьсыг аваагүй. Мөн бусад телевизор, гаанс, элдсэн хурганы 82 ширхэг арьс, элдээгүй 11 ширхэг арьс, 2 хос хромон гутал, 2 хос өвлийн гутал зэргийг бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Надад 46 ширхэг арьс байсан. Худал мэдүүлсэн зүйл байхгүй. Би гомдолтой байна. Нэхэмжилсэн зүйлээ өмнөх мэдүүлэг дээр мэдүүлсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156 дугаар тал/
*Гэрч Ю.Тын өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хашаат сумын Баян баг буюу сумын төвд олон айлд хулгай орсон гэсэн тэгээд түүн дотор Мийнх бас ухсан байсан би өнгөрсөн хавраас эхлүүлээд энэ хавар хүртэл Мид 100 орчим хурганы арьсыг бага багаар элдэж өгсөн. Бас манай М нь өнгөрсөн жил наймаа хийдэг байсан тэрнээс нь үлдсэн зарим зүйлс нь бас алга болсон гэсэн...” гэм мэдүүлэг /2-р хх-ийн 157 дугаар тал/
*Гэрч С.Сгийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө би босоод дүү болох Мийн хашааны жижиг хаалга нь онгорхой байхаар нь очоод хартал байшингийн урд талын зүүн цонхыг хагалсан байсан тэгээд би дүү рүүгээ залгаж хэлсэн тэгээд манай дүү орой нь ирсэн юм. Тухайн өдрийн урд шөнө нь манай нэг таньдаг хүн байшин саваа сайн шалгаарай хулгайч нар хулгай хийсэн байна гэж байсан. Би дүүгийнхээ байшинг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдөр нь үзэхэд цонх сав нь бүрэн бүтэн байсан. Байшинд нь хоёр авдар байхыг нь бол би мэднэ харин бас хурганы арьс байгааг мэдэж байсан боловч яг хэдэн тооны арьс байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг” 2-р хх-ийн 158 дугаар тал/
*Хохирогч Д.Жийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хонио хариулж байгаад өөрийнхөө хүүгийнд очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдэж онгойлгосон хаалганд ямар нэг эвдрэлгүй цоожийг нь буцаагаад зүүгээд орхисон байсан. Тэгээд гэртээ яваад ороход чансан мах цай уусан бололтой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд үзэхэд цоожтой байсан авдрын цоожийг нуугаад орны гудсан доогуур хийсэн байсныг гаргаж онгойлгоод дотроос нь 3 ширхэг мөнгөн аягыг авч, түрүүвчин дотроос 30.000 төгрөг бэлнээр аваад авдарыг буцаж хаагаад цоожлоод түлхүүрийг нь буцаагаад орон доогуур хийсэн байсан. Тэгээд бурханы гуугаас хөр өнгийн жижиг нокиа маркийн гар утсыг гаргаж аваад явсан байсан. Гэрийн гадуур мөр үзэхэд салхитай байсан учраас ямар нэгэн мөр гэхээр зүйл ажиглагдаагүй. Манайх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг хүртэл эзгүй байсан. Хуучин хэрэглэж байсан дунд гарын хэмжээтэй сүүлийн үеийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан бага гарын хэмжээтэй сүүлийн үеийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан бага гарын хэмжээтэй хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан нэг сим карт уншдаг нокиа маркийн гар утас 1 ширхэг, 30 төгрөг бэлнээр алга болсон. Өөрийн алдсан эд хөрөнгөө олж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196-197 дугаар тал/
*Хохирогч Д.Жийн дахин өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат сум, Цагаан хад багийн нутаг Харанхуй өвөр гэх газарт байх гэртээ 3 ширхэг мөнгөн аяга, 30.000 төгрөг, 1 ширхэг нокиа маркийн гар утас хулгайд алдсан. Миний 1 ширхэг дунд гарын аяга, 1 ширхэг бага гарын аяга нь шинэ цагийн аяганууд байсан. Харин 1 ширхэг бага гарын аяга нь хуучин цагийн аяга байсан. Нокиа маркийн гар утас нь хэвийн ажиллагаатай гар утас байсан. Түрхэцтэй бол цаанаас гууль болон цэс нь гарах ёстой. Би уг аягануудыг 4-5 жилийн хугацаанд ашигласан. Хуучин 1 ширхэг аяга нь бол дээр үеийн мөнгө сайтай хэлбэр хийц муутай аяга байсан. Би 1 ширхэг мөнгөн аягаа хэсгийн төлөөлөгчөөс хүлээн авсан. Дунд гарын шинэ цагийн аягыг ломбарданд тавьсан байхад нь олсон гэсэн. Тэгээд л надад буцааж өгсөн. Би гомдолгүй, би 2 ширхэг мөнгөн аяга, 30.000 төгрөг, гар утасныхаа үнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199 дүгээр тал/
*Гэрч Д.Оийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ломбардандаа сууж байсан орой 17 цагийн орчимд хар өнгийн куртиктай бор царайтай үс нь их ургасан хар үстэй, тамхи их үнэртсэн 25-аас 30 насны хооронд нэг залуу орж ирээд аяга тавих гэсэн юм гээд нэг аяга үзүүлсэн. Тэгээд бичиг баримтаа гэхэд би бичиг баримтаа орхисон байна зарвал хэдэн төгрөгөөр авах уу би зарчихмаар байна мөнгөний хэрэгтэй байна 45 мянгаар зармаар байна гэхээр нь манайх зарах юм авдаггүй гэхэд зарчихмаар байна гээд гуйгаад байхаар нь би 45 төгрөгөөр худалдаж авсан. Танихгүй, харж байгаагүй залуу байсан. Намайг тухайн аягыг харахад 8 хэмжээтэй зоос гоёлын сорьцтой мөнгөн аяга байсан. Харин содон шинж тэмдэг гэхээр зүйл бол огт байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Б.Гын өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр ажил дээр байж байсан чинь нэг танихгүй хүн орж ирээд нэг ширхэг мөнгөн аяга 45.000 төгрөгөөр зарсан байсан түүнээс болж 45.000 төгрөгний хохирол учирсан байна. Надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. 45.000 төгрөгний хохирол нь олдвол олдоно биз олдохгүй бол гомдол гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204 дүгээр тал/
*Гэрч Д.Лийн өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайхаас гэр рүүгээ харина гээд 16 цагийн орчимд яваад төд удалгүй манайх руу утасдаад манайд хулгай орчихсон байна гэхээр нь яваад очиход гэрийн цоож нь эвдэрсэн авдарнаас нь 3 ширхэг мөнгөн аяга, жижиг хар өнгийн гар утас, 30.000 төгрөг алга болсон байсан тэгээд л цагдаад хэлсэн. Алга болдог хар гар утсыг аав өөрөө хэрэглэдэг байсан. 3 мөнгөн аяганы нэг нь дунд гарын мөнгөн аяга байсан нөгөө хоёр жижиг гарын мөнгө аяга байсан. Тухайн 3 аяганаас нэг жижиг, нэг дунд гарын мөнгөн аягыг нь 2014 онд аавынх худалдаж авч байсан. Нөгөө үлдсэн жижиг аяга их хуучны мөнгөн аяга байсан тухайн аягануудаа баяр ёслолооор гаргаж хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 201 дүгээр тал/
“Яллагдагч А.Лийн өгсөн:
“...Би бусдын эд зүйл хулгай хийгээгүй. Өмнөх долоо хоногийн даваа гаригт буюу 2017 оны 12 сарын 18-ны 15 цаг өнгөрч байхад Г над руу залгаад би Хашаат суманд байна чи ирээд аваадхаач гэсэн. Би түүнд бензин, масло байхгүй яаж очих вэ гэхэд Г аргалаад хүрээд ир ирсэний чинь дараа бензин маслын хийх мөнгийг өгье гэхээр нь би цагаан саарал өнгийн приүс маркийн улсын дугаар нь тодорхойгүй машинтай Хашаат сум руу харанхуй болсон үед очсон. Намайг очих үед Г танихгүй айлын үүдэн дээр ганцаараа зогсож байсан. Би хаалга дээр нь шуудангийн хайрцагтай юмнууд тавьсан байсан. Тэгээд Г машинд орж ирж суугаад манай найз цуг явъя гэнэ энэ зүйлийг машинд чинь хийе багаажаа онгойлгочих гэсэн. Тэгээд би буугаад юу юм бэ? гэхэд Г надад цуг явах гэж байгаа манай найзийнх гэж байсан. Би уг хашааруу өнгийж харахад гэрэлтэй байсан. Хашаан дотор монгол гэр байсан. Тэгээд энэ үед Г нөгөө эд зүйлээ миний машинд ачсан байсан ба намайг буугаад машин дээрээ очиход Г найзыгаа аваад ирье гээд хашааруу орсон. Энэ үед цагдаа ирээд намайг бариад авсан Г алга болсон цагдаад би бичиг баримтаа шалгуулаад учир байдлаа хэлсэн. Ийм л зүйл болсон. Миний машинд ачсан зүйл хулгайн зүйл байсныг цагдаагаас мэдсэн. Улаанбаатар хотоос Бямбаа гэдэг хүнээс түр гуйж авсан. Б нь өөр нэг танилаасаа авсан. Би Хашаат сум руу ганцаараа явсан. Би 2017 оны 12 сарын 17-18-нд шилжих шөнө Г, Ч, М нартай тоглож хоносон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20 дугаар тал/
*Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 11-14 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 28-29 дүгээр тал/
*Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 37 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5-8 дугаар тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 17-20 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 50-52, 70-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заанхошуу хорооллын 526 тоотод оршин суух иргэн Э.Цын гэрээс эд зүйлс алдагдан 912.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн А.Агийн гэрээс эд зүйлс алдагдан 2.780.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 18-аас 00 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан-Овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн Д.Нн гэрээс эд зүйлс алдагдан 630.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Хайрхан хорооллын 4-1 тоотод оршин суух иргэн Ю. гэрээс эд зүйлс алдагдан 2.960.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Нөмөр хорооллын 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Мийн гэрээс эд зүйлс алдагдан 3.085.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Харанхуйн өвөр гэх газар оршин суух иргэн Д.Жийн гэрээс эд зүйлс алдагдан 325.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заанхошуу хорооллын 526 тоотод оршин суух иргэн Э.Цын гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлан 912.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Цэрэнадмидын “...Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагаас 19 цагийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Заан хошуу хорооллын 529 тоотод байх өөрийн гэрээсээ БУЗАН-аас /BUZAN/ гэсэн бичигтэй шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 12Б ангиас дурсгав гэсэн бичигтэй шинэ цагийн том гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан чулуун шигтгээтэй загасны дүрстэй 3 граммын хэмжээтэй монетон хос ээмэг 1 ширхэг, эмэгтэй хүний 3 граммын хэмжээтэй нарийхан монетон гинж 1 ширхэг, хатан сүйхний дүрстэй 3.5 граммын хэмжээтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний 3 ширхэг дугуй дүрстэй цагаан цэнхэр улаан шигтгээтэй 5 граммын хэмжээтэй мөнгөн бөгж, 5 граммын хэмжээтэй мөнгөн гинж, 1 граммын хэмжээтэй кулон, цагаан шигтгээтэй 3 граммын жинтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний алхан хээтэй, хар чулуун шигтгээтэй 4 граммын хэмжээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний цулгуй нарийн 3 граммын хэмжээтэй гинж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг алдсан. Манай байшин руу гал тогооны энгийн шилэн цонхыг давхараар нь хагалж нэвтэрсэн байсан. Цонхны хэмжээ нь 40х60 см-ийн хэмжээтэй 2 давхар байсан. Би 13 цагийн орчимд унд уухаар гэртээ харихад манай гэр зүгээр байсан. Тэгээд 19 цаг 40 минутын орчимд гэртээ манай гэрт хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн “...Өнгөрдөг өвөл шиг санагдаж байна Г надтай Архангай аймгийн хүнсний зах дээр таарчихаад надад хандаж дүү нь гэрээсээ хоёр мөнгөн аяга аваад ирсэн, буцах гэтэл бензиний мөнгө төгрөг байхгүй байна. Энэ хоёр аягыг ломбарданд тавиулаад өгөөчээ гэсэн. Үүнийх нь дагуу Б гэдэг хүний бичиг баримтаар Ц гуайн ломбарданд 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Аягануудын бөөрөн дээр бичиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын “...Тэгээд надад хандаж 2 ширхэг мөнгөн аяга үзүүлээд энэ хоёр аягыг ломбарданд тавъя, энэ хүний аяганууд байгаа юм гэж нухуур Г гэх намхан бор залууг заасан. Би Б болон Г гэх залууд хандаж хулгайн эд зүйл биш биздээ гэхэд тийм зүйл байхгүй, ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Үүнийх нь дагуу би бичиг баримтаараа Ц гэдэг хүний ломбарданд дээрх хоёр ширхэг мөнгөн аягыг нь 100.000 гаруй төгрөгний барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бын “...Гас монетон бөгж ямар учраас авсанг сайн мэдэхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын эхээр намайг хөдөө гэртээ байхад “Нухуур” гэдэг хүнээс авсан шиг байна лээ. Намайг хөдөөнөөс ирэхэд Б Нухуур надад энэ бөгжийг ганц шил архинд тавьчихмаар байна гэхээр нь манай нөхөр 20000 төгрөг өгөөд оронд нь бөгжийг авчихсан юм буцааж өгөхөөс гэсэн явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цын “...Г гэж хүн ямар нэгэн эд зүйл барьцаанд тавиагүй. Б гэдэг хүн 2 ширхэг мөнгөн аягыг 2017 оны 02 дугаар сарын эхэн үед шиг санагдаж байсан ломбаранд тавьсан. Яг хэдэн төгрөгөнд барьцаанд тавьсан талаар мэдэхгүй. Сүүлд нь өөрөө ч билүү өөр хүн ч билүү ирж аягануудыг нь мөнгөө төлж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Дийн “...Би цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна 2017 оны 02 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Б гэх хуучны танилтайгаа таарахад Ц гуайн ломбарданд Г хоёр мөнгөн аяга тавьсан хугацаа нь дуусч байгаа, Б гэдэг хүний нэр байгаа гэж байсан. Тэгээд л очоод тухайн ломбарднаас нь 105.000 төгрөгөөр уг хоёр ширхэг аягыг авсан...” гэх мэдүүлэг, Б.Бын “...Гас нэг ширхэг эмэгтэй хүний хуримын монетон бөгжийг 20.000 төгрөгөөр худалдан авсан. Гг манай нутгийхан нухуур гэж хочилдог ба нухуур Г 2017 оны 02-03 сарын үед л надад дээрх бөгжийг зарсан санагдаж байна. Цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн А.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 2.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Агийн “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ ажилдаа яваад өдөр гэртээ харилгүй байж байгаад орой 21 цаг өнгөрөөд ажлаас гэртээ очиход манай гэрийн том өрөөний урд цонх онгорхой байсан. Тэгээд би хулгай орсон болохыг мэдээд гэртээ оролгүй сумын цагдаа дуудсан тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь цагдаатай хамт гэрээ онгойлгож ороход манай гэрийн том унтлагын өрөөнд эд хогшил сандаачлагдсан байсан тэгээд цагдаа гарч яваад төд удалгүй хулгайчийг нь барьсан хүрээд ир гэж дуудсан тэгээд очиход сумын цагдаагийн хэсэгт саарал өнгийн приүс 20 машин зогссон дотроос нь маш олон төрлийн эд зүйлс гарч ирсэн түүн дотор миний зарим нэг зүйлс харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бийн “...2017 оны 12 сарын 18-ны өдрийн 22 цагийн үед манай сумын Тамгын газрын дарга ажилтай А утсаар залгаад манай гэрт цонхоор хүн ороод эд зүйл авсан хэрэг гарчихлаа, цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд хүрээд ир гэж ярьсан. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ирэхэд А эгч байсан. Нилээд хэдэн хүмүүс байсан. Танихгүй залуу байсан. Уг танихгүй залууг сая хулгай хийж байсан үйлдэл дээр нь барьчихлаа хамт явсан хоёр залуу нь зугтаачихсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 18-аас 00 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан-Овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн Д.Нн гэрт нэвтрэн эд зүйлс хулгайлж, 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Н нь “...Би 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Цагаан-Овоо хорооллын 1-15 тоотод байх өөрийн байшингаас 32 угалзтай эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан монгол гутал 1 хос, 16 угалзтай эмэгтэй хүний хэрэглэж байсан монгол гутал 1 хос, хуучны Лавинчомбо, Сандуйжүд, Цэнд гэх нэртэй 3 ширхэг судар, эрэгтэй хүний дээлний дунд зэргийн хэмжээтэй буурцган хэлбэртэй 8 ширхэг мөнгөн товч зэрэг зүйлсийг хулгайд алдсан. Би хэсгийн төлөөлөгч Баас гэрээсээ алдсан бүх зүйлийг хүлээн авсан. Эхлээд Лавинчомбо болон 2 ширхэг мөнгөн товч нь олдохгүй байсан. Тухайн Лавинчомбо гэх судар нь бусад хоёр судрынхаа дунд нь орсон байсан, харин 2 ширхэг мөнгөн товчийг нь сүүлд нь Б цагдаагаас авсан. Манай гэрийн вакум цонхоор дотогш нэвтэрсэн байсан. Гэртээ хулгай орсон талаар нь 2017 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б цагдаагаас мэдсэн. Манайхаас хэн хэдүүлээ яаж хулгай хийснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 20-54 УНЭ улсын дугаартай саарал өнгийн приүс 20 маркийн автомашинд манайхаас хулгай хийсэн болон бусад айлуудаас хулгай хийсэн эд зүйлсээ ачсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тын “...2017 оны 12 сарын 18-ны өдөр намайг захиргаанаас дуудсан. Захиргаан дээр ирэхэд хэсгийн төлөөлөгчийн өрөөнд цугларч байна гэж ярьсан. Хэсгийн төлөөлөгчтэй уулзахад манай суманд айлаас эд зүйл алдагдсан хэрэг гарсан, эзнийг нь олсон. Одоо хоёр хүн нь зугтаасан байгаа, эргүүл хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би машинтай сумын төвөөр эргүүл хийж ажилласан. Шөнө нь хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороход нэг танихгүй залуу, хажууд нь гутал хувцас, мөнгөн эдлэл хөөрөг байсан. Эдгээр зүйлүүдийг нь харж байхад манай хадам Эрдэнэдагвын хоёр хос монгол гутал байсан. Би хараад таньсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Хайрхан хорооллын 4-1 тоотод оршин суух иргэн Ю.Эийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 2.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ю.Эийн”... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөө байдаг гэрээсээ гэртээ ирэхэд байшингийн урд талын баруун цонх онгорхой хөшиг нь ярагдсан байсан тэгээд гэртээ яваад ороход манай гэрийн том өрөөнөөс панасоник маркийн зурагт, хөнжил, зэсэн домбо жижиг өрөөнөөс зургийн аппарат, 3 ширхэг хөөрөг, хувцасны шүүгээнээс манай нөхрийн булган малгай зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан тэгээд гараад мөр харахад ертөнцийн зүгээр баруун гар талаас давж орж ирээд буцаад гараад явсан мөр байсан тэгээд цагдаад ирж хэлсэн. Манайх ер нь эзэнгүй айл байгаа юм өмнө нь 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө байшингийн нөгөө талын цонхоор хулгайч ороод гурван хурган дээл, том жижиг нийлсэн 6 ширхэг аяга, эмэгтэй хүний годон гутал 1 ширхэг, бэлэн мөнгө 46.000 төгрөг, тэгээд сувдан үзүүрийн жижиг даруулга, дугуй хээтэй цагаан төмөр бөгж, 2 ширхэг мөнгөн бөгж, зэрэг мөнгөөр хийсэн эдлэлүүдийг цагаан өнгийн жижиг гялгар ууттай нь хулгайд алдсан тэгээд сая бас алдсан өмнө нь хулгай ороход манай зурагтыг хөдөлгөсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Өын “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөө байдаг гэрээсээ сумын төвд байдаг гэртээ ирэхэд манай байшингийн баруун урд талын цонх онгойсон байсан. Тэгээд гэртээ яваад ороход гэрийн эд зүйлс эмх цэгцгүй болсон байсан. Тэгээд хулгай орсонг мэдэж алдсан зүйлсээ бүртгэхэд том өрөөнөөс паносоник маркийн 42 инчийн зурагт, хөнжил, зэсэн домбо жижиг өрөөнөөс зургийн аппарат , 3 ширхэг хөөрөг, хувцасны шүүгээнээс миний булган малгай зэрэг зүйлс алга болсон байсан тэгээд цагдаад очиж хэлье гээд цагдаа дээр ирэхэд урд шөнө хашаат суманд хулгай гарч хулгайч нь баригдсан гээд байж байсан хулгай хийсэн эд зүйлс дотор нь манайхаас алга болсон зүйлс бүгд байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Нөмөр хорооллын 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Мийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 3.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Мийн”... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө намайг Улаанбаатар хотод байхад манай эгч С над руу залгаад танай байшингийн цонх хагархай хулгай орсон байна ганц нэг юм хашаанд чинь хаясан байна цагдаа дээр хулгайч нар нь баригдсан байна чи наашаа ир гэжж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө наашаа Улаанбаатар хотоос гараад Хашаат суманд ирж өөрийнхөө байшин дээр ирэхэд байшингийн урд талын зүүн талын цонх хагарсан хаалганд ямар нэгэн эвдрэлгүй байсан. Тэгээд байшинд ороход авдар савны цоож цуураг эвдэрсэн хулгайч орсон цонхыг дотроос нь хааж тагалж тавьсан гал тогооны шүүгээ газарт унаж эвдэрсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ю.Тын “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хашаат сумын Баян баг буюу сумын төвд олон айлд хулгай орсон гэсэн тэгээд түүн дотор Мийнх бас ухсан байсан би өнгөрсөн хавраас эхлүүлээд энэ хавар хүртэл Мид 100 орчим хурганы арьсыг бага багаар элдэж өгсөн. Бас М нь өнгөрсөн жил наймаа хийдэг байсан тэрнээс нь үлдсэн зарим зүйлс нь бас алга болсон гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Сгийн”... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө би босоод дүү болох Мийн хашааны жижиг хаалга нь онгорхой байхаар нь очоод хартал байшингийн урд талын зүүн цонхыг хагалсан байсан тэгээд би дүү рүүгээ залгаж хэлсэн тэгээд манай дүү орой нь ирсэн юм. Тухайн өдрийн урд шөнө нь манай нэг таньдаг хүн байшин саваа сайн шалгаарай хулгайч нар хулгай хийсэн байна гэж байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, эд хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Харанхуйн өвөр гэх газар оршин суух иргэн Д.Жийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлж, 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Жийн “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хонио хариулж байгаад өөрийнхөө хүүгийнд очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн цоожийг эвдэж онгойлгосон хаалганд ямар нэг эвдрэлгүй цоожийг нь буцаагаад зүүгээд орхисон байсан. Тэгээд гэртээ яваад ороход чанасан мах цай уусан бололтой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд үзэхэд цоожтой байсан авдрын цоожийг нуугаад орны гудсан доогуур хийсэн байсныг гаргаж онгойлгоод дотроос нь 3 ширхэг мөнгөн аягыг авч, түрүүвчин дотроос 30.000 төгрөг бэлнээр аваад авдарыг буцаж хаагаад цоожлоод түлхүүрийг нь буцаагаад орон доогуур хийсэн байсан. Тэгээд бурханы гуугаас хөр өнгийн жижиг нокиа маркийн гар утсыг гаргаж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оийн”... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ломбардандаа сууж байсан орой 17 цагийн орчимд хар өнгийн куртиктай бор царайтай үс нь их ургасан хар үстэй, тамхи их үнэртсэн 25-аас 30 насны хооронд нэг залуу орж ирээд аяга тавих гэсэн юм гээд нэг аяга үзүүлсэн. Тэгээд бичиг баримтаа гэхэд би бичиг баримтаа орхисон байна зарвал хэдэн төгрөгөөр авах уу би зарчихмаар байна мөнгөний хэрэгтэй байна 45 мянгаар зармаар байна гэхээр нь манайх зарах юм авдаггүй гэхэд зарчихмаар байна гээд гуйгаад байхаар нь би 45 төгрөгөөр худалдаж авсан. Танихгүй, харж байгаагүй залуу байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Гын “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр ажил дээр байж байсан чинь нэг танихгүй хүн орж ирээд нэг ширхэг мөнгөн аяга 45.000 төгрөгөөр зарсан байсан түүнээс болж 45.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг, яллагдагч А.Лийн”... Би бусдын эд зүйл хулгай хийгээгүй. Өмнөх долоо хоногийн даваа гаригт буюу 2017 оны 12 сарын 18-ны 15 цаг өнгөрч байхад Г над руу залгаад би Хашаат суманд байна чи ирээд аваач гэсэн. Би түүнд бензин, масло байхгүй яаж очих вэ гэхэд Г аргалаад хүрээд ир ирсэний чинь дараа бензин хийх мөнгийг өгье гэхээр нь би цагаан саарал өнгийн приүс маркийн улсын дугаар нь тодорхойгүй машинтай Хашаат сум руу харанхуй болсон үед очсон. Намайг очих үед Г танихгүй айлын үүдэн дээр ганцаараа зогсож байсан. Би хаалга дээр нь шуудангийн хайрцагтай юмнууд тавьсан байсан. Тэгээд Г машинд орж ирж суугаад манай найз цуг явъя гэнэ энэ зүйлийг машинд чинь хийе багаажаа онгойлгочих гэсэн. Тэгээд би буугаад юу юм бэ? гэхэд Г надад цуг явах гэж байгаа манай найзийнх гэж байсан. Би уг хашаа руу өнгийж харахад гэрэлтэй байсан. Хашаан дотор монгол гэр байсан. Тэгээд энэ үед Г нөгөө эд зүйлээ миний машинд ачсан байсан ба намайг буугаад машин дээрээ очиход Г найзыгаа аваад ирье гээд хашааруу орсон. Энэ үед цагдаа ирээд намайг бариад авсан Г алга болсон цагдаад би бичиг баримтаа шалгуулаад учир байдлаа хэлсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлд хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хэрэгт хавсаргасан Ч.Гн бусдад 1 ширхэг мөнгөн аягыг худалдаж буй дүрс бичлэг, эд хөрөнгийн үнэлгээчин, шинжээч А.Бын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210 дугаартай хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож шүүгдэгч Ч.Гн бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Гн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заанхошуу хорооллын 526 тоотод оршин суух иргэн Э.Цын гэрээс эд зүйлс хулгайлсан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн А.Агийн гэрээс эд зүйлс хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 18-аас 00 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан-Овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн Д.Нн гэрээс эд зүйлс хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Хайрхан хорооллын 4-1 тоотод оршин суух иргэн Ю.Эийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Нөмөр хорооллын 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Мийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Харанхуйн өвөр гэх газар оршин суух иргэн Д.Жийн орон байранд нэвтрэн эд зүйлс хулгайлсан үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт ирүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч Ч.Гн дээрх хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан үйлдлүүд нь нэг гэмт хэргийн шинжтэй, үйлдэл тус бүрт ял оногдуулсан тохиолдолд ялыг нэмж нэгтгэх бөгөөд шүүхээс нэг зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх бөгөөд хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, прокурорын газраас ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэн шүүгдэгч Ч.Гг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Гас 722.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заан хошуу хорооллын 526 тоотод оршин суух иргэн Э.Цад, 873.000 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн А.Ад, 165.000 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Нөмөр хорооллын 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Мид, 235.000 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад баг, Харанхуйн өвөр гэх газар оршин суух иргэн Д.Жт, 45.000 төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо хороолын 12-13 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Г нарт тус тус олгож, хохирогч Ж.М, А.А нар нь бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Ю.Э, Д.Н нар нь хохиролоо бүрэн авсан гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон 199 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч ийн Г г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Гг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гас 722.000/долоон зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заан хошуу хорооллын 526 тоотод оршин суух иргэн Э.Цад, 873.000/найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Цагаан овоо хорооллын 1-2 тоотод оршин суух иргэн А.Ад, 165.000/нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Нөмөр хорооллын 1-1 тоотод оршин суух иргэн Ж.Мид, 235.000/хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад баг, Харанхуйн өвөр гэх газар оршин суух иргэн Д.Жт, 45.000/дөчин таван мянга/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо хороолын 12-13 тоотод оршин суух иргэн Б.Г нарт тус тус олгож, хохирогч Ж.М, А.А нар нь бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гн цагдан хоригдсон 199/нэг зуун ерин ес/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР