| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2508035881987 |
| Дугаар | 2026/ДШМ/357 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/357
2026 03 27 2026/ДШМ/357
Г.С-, С.Ш- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
өсвөр насны шүүгдэгч С.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Ш.С-, өмгөөлөгч Х.Гантулга,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч С.Ш-, түүний өмгөөлөгч Х.Гантулга, шүүгдэгч Г.С- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Г.С-, С.Ш- нарт холбогдох эрүүгийн 2508035881987 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.ДарьС-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овогт Г-ын С-, ........,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1640 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, /РД:УГ-/;
Х- овогт С-гийн Ш-, ....., ял шийтгэлгүй, /РД:УХ-/;
Шүүгдэгч Г.С-, С.Ш- нар нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан ...............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...өсвөр насны шүүгдэгч С.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...”, 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 30 хоног буюу 1 сарын хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1640 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил, 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоосугай. ...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ш-, түүний өмгөөлөгч Х.Гантулга, шүүгдэгч Г.С- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-, өсвөр насны шүүгдэгч С.Ш- нарын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 65 /жаран тав/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч С.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Ш.С- 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Ч-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын “Хаан” банкин дахь 5Б- дугаарын дансанд 82.500 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬС-