Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2026/05816

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ,,,,, ББСБ ХХК-ийн/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,560,268.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа оролцов.

/ Нэхэмжлэгч тал эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч  ББСБ ХХК, хариуцагч А.эд холбогдуулан 2,560,268.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч *******х тоот зээлийн гэрээ-г 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, 1,549,900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч А. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 2,560,268.89 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

4.Хариуцагч  А. шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй.

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдоно.

5.1. Зохигч талуудын хооронд *******х тоот зээлийн гэрээ-г 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, 1,549,900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн /хх-10-16/ болох нь *******х дугаар зээлийн гэрээ, гэрээний хавсралт, зээлийн хүүгийн тооцоолол, төлбөрийн тооцоо нэхэмжлэх, итгэмжлэл зэрэг хүчин төгөлдөр баримтуудаар тогтоогдож байна.

6.Шүүхээс А.эд холбогдох нэхэмжлэлд хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд *******,*******ны Засаг даргын тодорхойлолтод бүртгэлгүй бөгөөд, оршин суудагггүй гэжээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.1-д заасны дагуу шүүх өөрийн санаачилгаар төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс хариуцагчийн оршин суугаа лавлагааг тодруулахад А. нь *******, *******,*******,*******,*******т бүртгэлтэй болохыг тодорхойлжээ. Шүүхээс тус хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд *******, *******ны Засаг даргын тодорхойлолтод бүртгэлтэй боловч, оршин суудагггүй гэжээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.3-т цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн *******@gmai.com цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх үүрэг тайлбарласан баримтыг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлжээ.

9.Хариуцагч 5 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 10 минутад шүүх хуралдааныг товлож, хариуцагчийн цахим хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу нэг талын тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

11.Нэхэмжлэгч тал хуульд заасныг баримтлан хариуцагчаас зээл түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болно.

12.Иймд шүүх хариуцагч А.ээс зээлийн гэрээний үүрэгт 2,560,268.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.ээс нийт 2,560,268.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,916 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас  55,916 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ