Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2026/09349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ,,,, /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: , ,, т холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дорждэрэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч т холбогдуулан  үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар зээлийн гэрээний үүрэгт 5,273,115,223 төгрөгийг төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэрээг баталгаажуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ,,,, улсын бүртгэлийн Ү-4910, Y- 5295, Э-2688 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж, үнэлгээчин томилсон тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй зэрэг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг хослуулан тодорхойлно" гэснийг үнэлгээчин зөрчиж, бодитоор үнэлээгүй. Төлбөр авагчийн үнийн саналтай анхны дуудлага худалдааны үнэ ойролцоо байхаар тогтоосон, төлбөр төлөгчийн өмчлөлийн 3 тусдаа үл хөдлөх эд хөрөнгөд нэг үнэлгээ тогтоосон. Дуудлага худалдаанд олон этгээд оролцох боломжгүй болгон төлбөр төлөгчийн эрх хууль ёсны эрх ашигт хохирол учруулсан тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна гэж тайлбарлан хариуцагч талыг дэмжиж оролцсон.

5.Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбаруудаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Инвескор ББСБ ХК-д уригдагч тал ХХК, ******* ХХК, Х.******* нар зээлийн гэрээний үүрэгт 5,273,115,223 төгрөгийг төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-22-26/

6.Уг шүүхийн шийдвэрт 2024 оны 10 сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2024 оны 11 сарын 21-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2024 оны 12 сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн *******/1 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн жагсаалт гаргаж, дээрх эд хөрөнгүүдийг Г.*******д үлдээж, мөн өдөр ХХК, ******* ХХК, Х.******* нарыг 2024 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлбөрөө төлөхийг мэдэгдсэн байна. /хх-20-21, 27-32/

Мөн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн эд хөрөнгийг хураах тогтоолоор улсын бүртгэлийн Ү-4910, Ү-5295, Э-2688 дугаарт бүртгэлтэй, *******831, *******032, *******249 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн, лол, нарын зам гудамж-18 тоот хаягт байрлах, 517,64 мкв талбайтай, 834,58 мкв талбайтай, 729 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэх хугацаа тогтоож, албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчийн төлөөлөгч Т.Дорждэрэмд мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн. /хх-33-38/

7. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлд дээрх эд хөрөнгийн саналыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний дотор ирүүлэхийг талуудад мэдэгдэж, харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж, хөрөнгөд үнэлгээ тогтоолгохыг мэдэгдсэн, дээрх мэдэгдлийн дагуу тогтоосон хугацаанд төлбөр авагчаас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 албан бичгээр үнийн санал ирүүлсэн байна.Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/20 дугаар шинжээч томилох тогтоолоор төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор шинжээч Г.Отгонбаярыг томилж, хуульд заасан эрх үүргийг танилцуулж, дүгнэлт ирүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг сануулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр хөрөнгийг үнэлүүлэх заалттай нийцэж байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт ...хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэх заалтын дагуу 2025 оны 01 сарын 21-ний өдөр шинжээчийн хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдэж, хөрөнгүүдийн үнэлгээг танилцуулсан мэдэгдлийг Т.Дорждэрэмд гардуулж, Инвескор ББСБ ХК-ийн төлөөлөгчид мэдэгдлийг viber хаягаар хүргүүлсэн тэмдэглэл хэрэгт авагджээ. /хх-39-53/

9. Хөрөнгийн үнэлгээний тайланд мэргэшсэн үнэлгээчин нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн, нарын зам гудамж, зоорийн болон 3, 4 дүгээр давхрын Ү-5295 бүртгэлийн дугаартай, 834,58 мкв үйлчилгээний, контор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барилгын бүртгэгдсэн *******61 тоот эзэмших эрхийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон үнэлгээний олон улсын стандартыг баримтлан харьцуулан жиших зүйлсийн мэдээлэл ашиглаж, хөрөнгө худалдан борлуулах зах зээлийн үнэ 8,502,516,880 төгрөг болохыг тогтоосон байна./хх-56-90/

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д заасныг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэсэгчлэн түдгэлзүүлж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна. 

12.Иймд шүүх ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Л.НАРАНГЭРЭЛ