Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2026/00710

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ,,,од оршин суух,гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,,, т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг нэг ч дуудаагүй, тайлбар авч тэмдэглэл үйлдээгүй, би шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг огт мэдээгүй. Төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөөгүй, төлбөрийг төлөх талаар боломжит хугацаа олгоогүй, хөрөнгө битүүмжлэх тогтоолыг надад танилцуулаагүй. Гэнэт 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний тайлан авчирч өгсөн. Мөн надаас үнийн санал аваагүй, хямд үнээр худалдах гэж байгаад гомдолтой байна. Үнэлгээний тайлан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт зөрчиж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрээр хариуцагч Н.*******аас 19,122,880 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХК-д олгож, үлдэх 95,879,119 төгрөг, Б.Билгүүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, од байрлалтай, 132 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,,од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай магадлалаар Мөнхбилгүүн ХХК, Н.*******, Э. нараас 99,082,734 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,919,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Э.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, *******,,,од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Э.Билгүүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, од байрлалтай, 132 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

Ингээд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 192/******* дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. Үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

3.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ, 8.2.-т Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна, 8.2.1.-т тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, 8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч, 8.2.3.-т төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, 8.2.4.-т мэргэжлийн байгууллага гэж заасан.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэхээр хуульчилсан ба 10.2.-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна., 10.3.-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна., түүнчлэн 10 дугаар зүйлийн 10.4.-т Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана, 10.7.-д Энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээд нь шинжээчээр томилогдсон тохиолдолд хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 

3.3. Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т заасан дээрх ажиллагааг хийсэн байх ба 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Э.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн

дугаартай, *******,,,од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, Н.Цолмонгэрэлд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан, үүний дагуу шинжээч дүгнэлтээ гаргасан байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Тодруулбал, Файн эстимэйт үнэлгээ ХХК-г шинжээчээр томилсон, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Цолмонгэрэл байх ба үнэлгээнд тэрээр гарын үсэг зурж, тайланг хүлээлцсэн, тэрээр үнэлгээ гаргах эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан Үнэлгээний тайлан болон хүлээлцсэн баримт, хөрөнгийн үнэлгээчний эрх олгосон гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн үнэлгээнд зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тодорхойлж, элэгдэл тооцсон өртгийн арга, харьцуулалтын аргыг үндэслэн Үнэлгээний Олон Улсын стандартыг баримталсан болохоо үнэлгээнд дурдсан байна.

 

3.4. Шинжээч хөрөнгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 507,000,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг мөн өдөр хүлээлцэж, үнэлгээний тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3-7/******* дугаартай албан бичгээр Э.д хүргүүлснийг нөхөр В.Мөнхжаргал хүлээн авч, гарын үсэг зурсан байна.

Улмаар нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй.

3.5. Нэхэмжлэгч нь өмчлөлийн хөрөнгөө зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

3.6.Шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2025 оны 08 дугаар сарын 01, 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Э.д Зарлан дуудах мэдэгдэл өгснийг тэрээр хүлээж авч, гарын үсэг зурсан, мөн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгснийг хүлээн авсан, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж, Э.д танилцуулсан, мөн өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгснийг Э. хүлээн авч, гарын үсэг зурсан, энэ талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ирэхгүй байгаа тухай, төлбрийг хэзээ барагдуулах тухай тодруулсаныг тэмдэглэл болгон тэмдэглэснийг танилцаж, гарын үсэг зурсан, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлснийг ээж Н.******* хүлээн авсан зэрэг ажиллагааг хийсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг нэг ч дуудаагүй, тайлбар авч тэмдэглэл үйлдээгүй, би шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг огт мэдээгүй. Төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөөгүй, төлбөрийг төлөх талаар боломжит хугацаа олгоогүй, хөрөнгө битүүмжлэх тогтоолыг надад танилцуулаагүй. Гэнэт 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний тайлан авчирч өгсөн. Мөн надаас үнийн санал аваагүй, хямд үнээр худалдах гэж байгаад гомдолтой байна гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг хийсэн байх ба нэхэмжлэгч Э.гийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

3.6. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуралд ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар т холбогдох улсын бүртгэлийн дугаартай, *******,,,од байрлах, 111,75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг сууцыг 507,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ