Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2026/00711

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,*******,,,,/,

Хариуцагч: *******,*******,*******,*******, *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 5,007,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, Э.Удвал, М.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч *******д холбогдох гэм хорын хохирол 4,007,400 төгрөг гаргуулах тухай Ө.ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ө. нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд талын авто замд явж байгаад замын цөмөрсөн нүхэнд ******* улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашины 2 дугуй, 1 обуд, зай мэдрэгчүүдийг эвдсэн. Тухайн цаг хугацаанд авто замын цөмөрсөн хэсэгт анхааруулж, сэрэмжлүүлсэн мэдээ, мэдээлэл, тэмдэг, тэмдэглэгээ огт байхгүй, өөр олон тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байсан. Би дугуйн эвдрэл гэмтлийг оношлуулахад 20,000 төгрөг, 2 ширхэг дугуй худалдан авахад 1,870,000 төгрөг /935,000 х 2/, дугуй солих засварын үйлчилгээнд 88,000 төгрөг, явах эд ангийн оношлогоо, тэнхлэг тохиргоо, бусад засвар үйлчилгээ хийлгэхэд 131,400 төгрөг, нийт 2,109,400 төгрөгийг зарцуулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжид зааснаар авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагаар 1 ширхэг обудыг 2,700,000 төгрөг, гуперийн зайн мэдрэгчийг 194,000 төгрөг, нийт 2,894,000 төгрөгөөр худалдан авч яаралтай тавиулах ёстой. Мөн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд 4,000 төгрөг зарцуулсан. Иймд Авто замын тухай хуульд зааснаар тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан арилгана гэж заасан ба ******* нь Улаанбаатар хотын авто замын эзэмшигч тул хохирол 5,007,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө. гэж заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг заасан. Тухайн машинд учирсан хохирол нь замын эвдрэл гэмтэлээс үүссэн эсэхийг Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар эрх бүхий байгууллагаар тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд тухайн үед замын цагдаагийн газарт замын осол болсон талаар мэдэгдэж акт тогтоолгосны дараа нэхэмжлэлээ гаргах ёстой байсан.

Замын хөдөлгөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т хот суурийн газарт 60 км/цагийн хурдтай явна гэж заасан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа хэрэг учрал болсон гэх газар Улаанбаатар хотод, бүрэн гэрэлтүүлэгтэй зам дээр болсон байна. Суурийн газар 60км/цагийн хурдтай явж байхад автомашинд ийм хэмжээний эвдрэл гэмтэл учрах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ө. нь Тоёота ланд круйзер 200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч байх ба уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд талын авто замд учирсан эвдрэл болох нүхийг дайрсанаас түүний тээврийн хэрэгслийн баруун талын урд, хойд 2 дугуй гэмтэж, ашиглагдах боломжгүй болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, хэрэгт авагдсан Си-ди-д бичигдсэн бичлэг, үүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Ө. нь Тоёота ланд круйзер 200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

4.2. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т нийслэлийн авто зам гэж Улаанбаатар хот, түүний дагуул хот, дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замыг ойлгоно гэж, 17 дугаар зүйлийн 17.3.-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна гэж, 22 дугаар зүйлийн 22.1.-т Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана. 22.4.-т Авто замын арчлалт, урсгал болон ээлжит засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг тухайн замыг хариуцагч байгууллага гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд ээлжит болон гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж тус тус заасан.

Дээрх эвдрэл гэмтэлтэй замын эзэмшигч нь Авто замын тухай хуульд зааснаар ******* байх бөгөөд тэрээр авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж, авто замын арчлалт, урсгал болон ээлжит засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлыг гэрээ байгуулсаны үндсэн дээр тухайн замыг хариуцагч байгууллагаар гүйцэтгүүлэхээр хуульчилсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тухайн эвдрэл гэмтэл учирсан замыг гэрээний үндсэн дээр бусдаар засварлуулах, урсгал болон ээлжит засварыг хийлгэж байсан гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Иймд Авто замын тухай хуулийн дээрх заалтууд болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч ******* нь Ө.ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөх, гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

4.3.Тээврийн хэрэгслийн 2 дугуйг дахин ашиглах боломжгүй болсон нь Си-ди бичлэгт бичигдсэн дугуй засварын ажилтаны тайлбараар нотлогдож байх ба Ө. нь хийлдэг хаймар дугуйг 1 ширхэг нь 935,000 төгрөөөрг, 2 ширхэгийг 1,870,000 төгрөгөөр худалдаж авсан, дугуй засварын зардалд 108,000 төгрөг, нийт 1,978,000 төгрөгийг зарцуулсан болох нь түүний тайлбар, 20,000 төгрөгийн дугуй солих төлбөрийн баримт, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Майкараас олгосон 1,958,000 төгрөгийн и-баримт, Зарлагын баримт зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү зардлыг хариуцагч *******ас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин тэнхлэг тохиргоо, явах эд ангийн оношилгоо, бусад засвар үйлилгээнд төлсөн 131,400 төгрөг, обуд, зайн мэдрэгчийн төлбөр 2,894,000 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг зэргийг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Учир нь зайн мэдрэгч болон обудыг ашиглах боломжгүй болсон, зайлшгүй солих шаардлагатай гэх тайлбараа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг гэрчилсэн нотариатын зардлыг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй, оношилгоо тэнхлэг тохиргоог зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан гэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймд Нийслэлийн Засаг заргаас 1,978,000 төгрөг гаргуулж, Ө.т олгож, нэхэмжлэлээс 3,029,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 95,068 төгрөг төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 46,598 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******ас гэм хорын хохиролд 1,978,000 төгрөг гаргуулж, Ө.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,029,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Алтангадаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 46,598 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ