Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2026/00355

 

           2026        04          28                                    137/ШШ2026/00355

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 586,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, С... тауэр, ... давхар ... тоот О... к... ББСБ ХХК /РД:..., утас: ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 03 сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000972051 тоот зээлийг хаан банк дахь 5374274312 тоот дансанд зээлдэгч Э.Э нь шилжүүлэн авсан. 2. 2025 оны 4 сарын 5-ний өдөр 195,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.35 хувийн хүүтэй z001068394 тоот зээлийг Х... банк дахь ... тоот дансанд зээлдэгч Э.Э нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2026.02.06-ны өдрийн байдлаар 1. z000972051 тоот зээл 2025 оны 04 сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 20,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 180,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 342 хоногийн хүү 113,997 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 11,367 төгрөгийг хасаж нийт хүү 102,630, нийт дүн 282,630 төгрөг, 2. z001068394 тоот зээл 2025 оны 05 сарын 05-ны өдөр дуусаж үлдэгдэл дүн 195,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 307 хоногийн хүү 106,759 төгрөг, шимтгэл 1,950 төгрөг нийт хүү 106,759, нийт дүн 303,709 төгрөг нийт үндсэн зээл 375,000 төгрөг, нийт хүү 209,389 төгрөг, шимтгэл нийлбэр 1,950 төгрөг, бүгд нийлээд 586,339 төгрөгийг Э.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг, э... м... гудамж ...  тоотод оршин суух Е... овогт Э-ийн Э... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э... овогтой Э... миний бие нь О... к-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн болох 586,339 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 586,339 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь Зээлийн гэрээний үүрэгт 586,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 586,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,240.17 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 9,120.085 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,120.085 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Э.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б