Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2026/00348

 

           2026        04          24                                    137/ШШ2026/00348

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 798,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, С... тауэр, ... давхар ... тоот О... к... ББСБ ХХК /РД:..., утас: ..., ./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК нь М... овогтой Б... 2024-10-14ны өдөр 81024 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2025 оны 4 сарын 19-ний өдөр 485,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001107347 тоот зээлийг Х... банк дахь ... тоот дансанд зээлдэгч М.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2026.02.06-ны өдрийн байдлаар 1. z001107347 тоот зээл 2025 оны 5 сарын 19-ний өдөр дуусаж 485,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 293 хоногийн хүү 260,526 төгрөг, шимтгэл 4,850 төгрөг, нийт хүү 260,526 нийт дүн 750,376 төгрөг, нийт үндсэн зээл 485,000 төгрөг, нийт хүү 260,526 төгрөг, шимтгэл нийлбэр 4,850 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал бүгд нийлээд 798,800 төгрөгийг Г.О-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг, с-ын ...  тоотод оршин суух Б... овогт Г-ын О... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.О нь О... к-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн болох 798,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 798,800 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь Зээлийн гэрээний үүрэгт 798,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 798,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,721.20 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 11,860.6 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,860.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Г.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б