Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2026/00343

 

           2026        04          28                                     137/ШШ2026/00343

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М... ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,139,963 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч 2026 оны 03 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, Ю-ийн гудамж-..., МПМ цогцолборт байрлах, М... ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "М...с ББСБ" ХХК нь Н.Л-тай 2023 оны 05 сарын 26-ны өдөр 140000919333 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95926339 дугаарын Монпай Н.Л нь "М... ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагын аппликейшн ашиглан 2025 оны 01 сарын 21-ний өдөр 380,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, 380,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. "М... ББСБ” ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удgа дараа сануулга мессеж илгээж, гар утсаар холбогдож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн хэдий ч төлөлт хийгээгүй, холбоо тасарсан. Иймд Н.Л нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 1,139,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн ... сумын ...-р баг М-ын гудамж ... тоотод оршин суух, Х... овогт Н-ын Л... /РД: ..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н... овогтой Л... миний бие нь М..с ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох 1,139,963 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М... ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,139,963 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Л нь зээлийн гэрээний үүрэг 1,139,963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М... ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,139,963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Л нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,909 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 15,954.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 15,954.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Н.Л нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б