Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 137/ШШ2026/00356

 

2026        04          28                                    137/ШШ2026/00356  

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А... капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-д холбогдох ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, С... тауэр, ...-р давхар, ... тоотод байрлах, А... капитал ББСБ ХХК /ХХД: ..., РД:6105572, утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш-ын Н... нь зээлийн гэрээний үүргийг 259 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7111225056 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,983,839.36 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,994,839.36 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагч Ш.Н-аас зээлийн гэрээний 1,994,839.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг э-ийн гудамж ... тоотод оршин суух, Б... овогт Ш-ын Н... /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ш.Н миний бие А... капитал ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 1,994,839.36 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А... капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-д холбогдох 1,994,839.36 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н нь зээлийн гэрээний үүрэг 1,994,839.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А... капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н-д холбогдох 1,994,839.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Н нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,867 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 23,433.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,433.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Ш.Н нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Э.Б