2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10543

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 25 191/ШШ2025/10543

 

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дугаар давхар,тоот хаягт байрлах, *******-******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд байршуулсан самбарыг буулгаж, үл хөдлөх хөрөнгийн хана чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., /ҮД:/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, түүний агуулга:

Я.******* миний бие  тоот хаягт байрлах мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм.

Гэтэл *******-******* ******* ХХК нь Я.*******гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд дур мэдэн зар сурталчилгааны самбар байршуулж, Ч.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар ашиглан орлого олж байна.

Өөрөөр хэлбэл, *******-******* ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд том хэмжээний буюу өндөр нь 4.5 метр, урт нь 17 метрийн хэмжээтэй сурталчилгааны самбар байршуулж өөрийн дураар бусдын өмчлөлийн хөрөнгөд хууль бусаар халдаж байна.

Түүнээс гадна *******-******* ******* ХХК нь дээрх байдлаар бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд хууль бусаар халдахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн, түүнд гадна хананд самбар байршуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоогүй байна.

Үл хөдлөх хөрөнгөнд хууль бусаар, зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгах шаардлагыг Сууц өмчлөгчдийн холбоо болон ******* эко ******* ХХК-д удаа дараа хандаж гаргасан.

Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс таны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хана бидэнд хамаагүй, манай Сууц Өмчлөгчдийн холбоо ямар нэгэн байдлаар эзэмшиж ашигладаггүй гэсэн хариу өгсөн.

Харин ******* эко ******* ХХК нь дээрх самбарыг буулгах арга хэмжээ авахгүй өдий хүрсэн, тэгснээ наад ханыг өөрт чинь түрээслүүлнэ хэмээн доромжилсон хариуг өгсөн.

Нэхэмжлэгчийн өмчийн үл хөдлөх хөрөнгө нь нийтийн орон сууцны барилгаас саланги тусдаа хийцтэй, уг барилгын фасадыг барилгын оршин суугчид ашигладаггүй, энэ барилгын орц шат, коридор зэрэг нь нийтийн зориулалттай хэсэгтэй холбогддоггүй, орон сууцны хэсэг нь ард талд байрладаг.

Гэтэл хариуцагч нь хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө дээр зар сурталчилгааны самбар байршуулаагүй, харин нийтийн зориулалттай орон сууцны хананд самбар байршуулсан гэсэн тайлбар гаргасан байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд гадна зар сурталчилгааг байршуулах тохиолдолд зохих зөвшөөрлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно, 9.3.3-д орон сууцын зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэр, сурталчилгааны самбар байгуулах бол тухайн сурталчилгааны самбар байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн олонхийн зөвшөөрснийг баталсан Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэж байршуулахыг заасан байдаг.

Хуульд заасны дагуу хариуцагч нь зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй, энэ талаарх баримтыг хариу тайлбарт хавсарган ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл тэрээр зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд самбар байршуулсан гэдгийг нотолсонгүй.

Я.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн түүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай хөрөнгө бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн зүйлийн хананд зөвшөөрөлгүйгээр самбар байрлуулах эрх хэнд ч байхгүй. Самбар байрлуулсан хана нь зөвхөн манай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хана учир ашиглалт болон аюулгүй байдалд шууд нөлөөлж байна.

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хана руу өрөмдлөг хийснээс маш их хэмжээний дуу чимээ, чичиргээ гаргасан. Үүнтэй холбоотой хананд цууралт үүссэн, өрмийн нүх гарсан, бэхэлгээ стандартын шаардлага хангаагүйгээс самбар унасан тохиолдолд бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл үүсэх магадлал өндөр, хананд байрлуулсан самбарын гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангаагүй, зохих зөвшөөрлийг аваагүй учраас замаар байнга зорчдог том оврын автобус болон тээврийн хэрэгслийн үзэгдэх орчинд шууд нөлөөлөхөөр байна.

Уг самбар дээр энергийн ундаа, гэх зэрэг зар сурталчилгаа байршуулснаас болж иргэдийг маш их төөрөгдөлд оруулдаг гэдгийг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь хариу тайлбартаа, уг үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нийтийн зориулалттай орон сууцны дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэсэн тайлбар гаргасан болохоос үүнийгээ баримтаар нотлоогүй.

өн хариу тайлбартаа дурдсанаар нийтийн зориулалттай орон сууцны хана гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллагаас тодруулга авах замаар өөрийгөө нотлох бүрэн боломжтой байсан. Түүнээс гадна хууль, дүрэм, журам зөрчөөгүй, зохих зөвшөөрөл авсан гэдгээ баримтаар няцааж нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул орон сууцны гадна хананд байршуулсан гэдэг байдлаар бусдын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд зохих этгээдийн зөвшөөрөлгүй байршуулсан самбараа буулгахгүй гэдэг нь үндэслэлгүй байна.

Түүнээс гадна үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хана эвдэрсэн тохиолдолд өмчлөгч Я.******* л засан сайжруулалтыг хариуцахаас бус ******* эко ******* ХХК, түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж засан сайжруулалт хийхгүй юм.

Иймд Я.*******гийн өмчлөлийн,  тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд байршуулсан өндөр нь метр хэмжээтэй самбарыг буулгаж, үл хөдлөх хөрөнгийн хана чөлөөлөхийг, хариуцагч *******-******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *******-******* ******* ХХК-ийн татгалзлын үндэслэл, түүний агуулга:

анай ******* ******* ХХК нь Нийслэлийн  дугаар байрны гадна хананд сурталчилгааны самбар байрлуулдаг нь үнэн болно.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаар Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна гэж заасан байх ба тус хуулийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана ... зэрэг эд хөрөнгө гэж заасан байдаг.

Иймд тус байшингийн гадна хана нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хууль ёсны өмчлөх эрхэд хамаарах эд хөрөнгөд хамаарахгүй тул ийнхүү тус ханыг чөлөөлөхийг шаардах эрхгүй.

Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 35/

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Я.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Я.*******гийн 2025.06.04-ний өдөр тэйтс ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Сууц өмчлөгчдийн холбооны 2025.04.03-ны өдрийн № дугаартай эдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2025.06.17-ны өдрийн №67 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичиг, Я.*******гээс 2025.08.14-ний өдөр Ч.*******д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч А.ыг оролцуулах хүсэлт /хх 1-12, 18, 36, 61-64/

3б. Хариуцагчаас ирүүлсэн: ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-иас 2025.09.22-ны өдөр Б. олгосон итгэмжлэл, Б. иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, түүнд хавсаргасан баримт /хх 24-26, 35/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч *******-******* ******* ХХК-д холбогдуулан

Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гадна хананд байршуулсан самбарыг буулгаж, үл хөдлөх хөрөнгийн ханыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

1а. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь гадна хананд байршуулсан самбарын хэмжээг 4.7 х 17 метр гэж тайлбарласан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлд дурдсан хаягт байршилтай, мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд хариуцагч ******* ******* ХХК нь өндөр нь 4.7 х 17 метрийн хэмжээтэй самбарыг байрлуулсан үйл баримт тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч нь ...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр самбар байрлуулсан нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч нь ...орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд байшингийн хана хамаарах тул өмчлөгчийн өмчлөх эрхийг хөндөөгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заажээ.

 

5а. Нэхэмжлэгчээс, Виста Сууц өмчлөгчдийн холбооны 2025.04.03-ны өдрийн тоот албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2025.06.17-ны өдрийн 67 тоот албан бичгийг ирүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хойд талын ханыг Виста Сууц өмчлөгчдийн холбоо эзэмшиж, ашигладаггүй болох нь тогтоогдож байх ба харин ******* ******* ХХК нь тус хотхоны үйлчилгээний байгууллагуудын борлуулалтын орлогыг дэмжих зорилгоор сурталчилгааны самбар байршуулах үеийн үнийн саналыг хүргүүлсэн байна. /хх 11-12/

 

5б. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшин болох нь тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

6. Аливаа этгээдэд тус улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглох ба тэрээр энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хуулиар хориглосон, эсхүл хуульд заасны дагуу тусгай болон энгийн зөвшөөрөлтэй эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болохоор байна.

 

6а. Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Гадна зар сурталчилгаанд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар байрлуулах зар сурталчилгаа хамаарна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12-т заасны дагуу гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно,

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12-т Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд Тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно гэж тус тус заасан.

 

6б. Үүнээс үзэхэд нийтийн эзэмшлийн барилга байгууламжид зар сурталчилгааны самбар байрлуулах тохиолдолд Тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр байна.

 

6в. Хариуцагч ******* ******* ХХК нь дээрх хуульд заасны дагуу нийтийн эзэмшлийн барилга байгууламжид тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зар сурталчилгаа байрлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.

 

7а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч ******* ******* ХХК нь маргааны зүйл болсон самбар байрлуулсан үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, ингэснээр нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн хананд эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хананд сурталчилгааны самбар байрлуулсан болох нь тогтоогдсонгүй.

 

7б. Тодруулбал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг нотолсон баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь шаардах эрх бүхий этгээд нь хөрөнгийн өмчлөгч байх, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээд нь эзэмших эрхгүй байх явдал юм.

 

8а. Үүнээс үзэхэд Эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр тогтоогдож байх ба хариуцагч ******* ******* ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийтийн эзэмшлийн барилга байгууламж гэдгийг, түүнчлэн нийтийн эзэмшлийн барилгын хананд эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр сурталчилгааны самбар байрлуулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул уг үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. /хх 5/

 

9. Иймд дээрх үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд байрлуулсан 4,7 х 17 метр хэмжээтэй самбарыг буулгаж, үл хөдлөх эд хөдлөх эд хөрөнгийн ханыг чөлөөлөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Я.*******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гадна хананд байрлуулсан 4,7 х 17 метр хэмжээтэй самбарыг буулгаж, үл хөдлөх эд хөрөнгийн ханыг чөлөөлөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛОНГЭРЭЛ