2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10064

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 18 191/ШШ2025/10064

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г.*******, хүү Г.*******, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Г.******* нарыг эх Б.*******ийн асрамжинд байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Г.******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г.*******,

2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг -аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг тус тус баримтлан

Нэхэмжлэгч Б.******* болон охин Г.*******, хүү Г.*******, охин Г.******* нарын өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн  тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, маркийн тээврийн хэрэгслийг үлдээх, Б.******* нь ******* банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцан төлөх, хариуцагч Э.******* нь эдгээр хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэг авахгүй байх,

Хариуцагч Э.*******н эзэмшил болон өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн  мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, маркийн тээврийн хэрэгсэл,  мкв иргэний ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар,  мкв зуслан зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг үлдээх,

Б.******* нь мкв иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг Э.*******д шилжүүлэх,

нэхэмжлэгч Б.******* нь эдгээр хөрөнгөнөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэг авахгүй байхаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.

 

7. Зохигч нь Ц. нэр дээр эзэмших эрхтэй гэх газар тариалангийн зориулалттай нэгж талбарын дугаар бүхий 1 га газар, Б.******* нэр дээр эзэмших эрх олгогдсон гэх Улаанбаатар хот, Налайх дүүрэг, нэгж талбарын , дугаар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 10,000 мкв газар зэрэг хөрөнгөтэй холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ