Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2026/00778

 

 

 

 

 

2026 04 15 317/ШШ2026/00778

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Y ББСБ ХХК,

Хариуцагч:  Р ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 513,358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Y ББСБ ХХК нь хариуцагч С.Р т холбогдуулан гэрээний үүрэгт 513,358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.Р нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Хэрэглээний зээлийн зориулалтаар 1,190,000 төгрөгийн зээл авсан. Иймд гэрээний үүрэгт нийт 513,358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Y ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнжаргал нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Р т нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 16,051 төгрөг төлсөн баримт, Y ББСБ ХХК-аас М.Дорждэрэм, Г.Гэрэлтуяа, Б.Түмэнжаргал, Б.Буянжаргал, Б.Мөнхцэцэг нарт олгосон итгэмжлэл, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 252008433 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, Y ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Y ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнжаргалын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Y ББСБ ХХК нь хариуцагч С.Р аас гэрээний үүрэгт 513,358 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнжаргал нь хариуцагч С.Р нэхэмжлэлийн шаардлага 513,358 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Y ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,051 төгрөгийн тал хувь болох 8,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 8,025 төгрөгийг хариуцагч С.Р аас гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч С.Р нь нэхэмжлэлийн шаардлага 417,393 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Y ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,051 төгрөгийн тал хувь болох 8,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 8,025 төгрөгийг хариуцагч С.Р аас гаргуулан нэхэмжлэгч Y ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА