| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/05043/И |
| Дугаар | 197/ШШ2026/00716 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2026/00716
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,,,,, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,****************************/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 3,249,892.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. ХХК нь Б.*******тэй 2022 оны 06 сарын 10-ны өдөр ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, тэрээр 312,900 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн зээл 1,563,454.21 төгрөг, зээлийн хүү 1,503,245.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,893.24 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,249,892.48 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хүү 173,893.24 төгрөгөөс татгалзсан болно.
3.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуульд нийцэхгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаа-г шинээр бүртгүүлсэн байх ба 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг үйл ажиллагааг хассаныг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.2.Хариуцагчтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээг Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаа-г бүртүүлэхээс өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулжээ.
4.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороо мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно. гэж заасан.
4.4.Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байхдаа зээл олгосон байх тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж,
282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.
Хариуцагч нь үндсэн зээлд 136,445.79 төгрөг, хүүгийн төлбөрт 176,092.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 362.06 төгрөг, нийт 312,900 төгрөг төлсөн байна.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээнд заасны дагуу хариуцагч нь 24 сарын хугацааны хүү төлөх үүрэгтэй байх ба талууд гэрээг сунгах тухай харилцан тохиролцоогүй, нэмэлт өөрчлөлт оруулсан зүйлгүй тул 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүү төлөх үүрэггүй, мөн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Хариуцагч нь 1,699,900 төрөгөөс үндсэн зээлд 136,445.79 төгрөг төлж, 1,563,454.21 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Харин зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусаж байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа сунгаагүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй. Иймд хүүгийн төлбөрт 176,092 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1,075,792.55 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин нэмэгдүүлсэн хүү 173,893.24 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
4.7.Нотариатын зардалд 9,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, нотлох баримтаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Төлбөрийн баримтыг хавсаргажээ. Уг баримт нь энэхүү хэрэгт хамааралтай нотлох баримтыг гэрчлүүлэхэд 9,300 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.8.Дээрхийг дүгнэж, үндсэн зээлд 1,563,454.21 төгрөг, хүүгийн төлбөрт 1,075,792.55 төгрөг, нийт 2,639,246.76 төгрөгийг Б.*******ээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрийн зарим хэсэг, нотариатын зардал 436,752.48 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн хүү 173,893.24 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 57,178 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 2,639,246.76 төгрөг гаргуулж, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 436,752.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******ээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 173,893.24 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 57,178 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ