| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/29306/И |
| Дугаар | 197/ШШ2026/01195 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2026/01195
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,,,/,
Нэхэмжлэгч: ,,,/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,**************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 4,197,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золжавхаа, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч С.*******д холбогдох гэм хорын хохирол 4,197,000 төгрөг гаргуулах тухай О., Д. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч О., Д. нар нь Баянгол дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О. миний өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д. нь жолоодож явсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг хариуцагч С.******* нь жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж нэхэмжлэгч О.т эд хөрөнгийн хохиролд 3,837,000 төгpөr, Д.гийн эрүүл мэндийн хохиролд 360,000 төгрөгийн хохирол учруулсан. Цагдаагийн газрын магадлагаа дүгнэлт хариуцагчийн буруутайгаас зам тээврийн осол болсон гэдгийг тогтоосон. Өнөөдрийг хүртэл хариуцагч бидний хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжлэгч нарт учирсан 4,197,000 төгрөгийг хэриуцагчаас гаргуулж өгнө үү. гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь 2022 оны 09 сарын 11-ний өдөр Лексус 570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварын газрын гадаа мөргөсөн. Тухайн үед машиныг би өөрөө засварлаж өгье, үнэлгээний газар руу хамт явъя гэхэд Д. хэл амаар доромжилж, загнаад хамт яваагүй. Үнэлгээ өндөр гарсан тул би хүлээн зөвшөөрөхгүй. Д.г эмнэлэг рүү явж үзүүлэхэд би хамт явсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.******* нь Тоёота лексус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жинчин дэлгүүрийн баруун замд Д.г Лексус Ай Эс 250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан, Лексус Ай Эс 250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 3,615,000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчийн тайлбар, Тээврийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 882 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.2.Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
4.3. Нэхэмжлэгч Д. нь зам тээврийн ослын улмаас үзлэг шинжилгээнд хамрагдаж, төлбөрт нь 360,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь Д.г үзлэг шинжилгээнд ороход эмнэлгийн байгууллага руу хамт явсан тухайгаа тайлбарлаж, төлбөр төлсөнд маргахгүй байх тул Д.гийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны төлбөрийг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
4.4. Лексус Ай Эс 250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь О.ын өмчлөлийн хөрөнгө болох нь Автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба уг тээврийн хэрэгсэлд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээгээр 3,615,000 төгрөгийн хохирол учирсан болохыг Ашид билгүүн ХХК тогтоосон байна.
Хариуцагч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь хэт өндөр дүнтэй, үнэлгээ хийлгэхдээ хамт яваагүй, үнэлгээгээр тогтоогдсон зардлаас бага дүнгээр тээврийн хэрэгслийг засварлаж өгөх боломжтой байсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тээврийн хэрэгсэлд 3,615,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж, үүнийг хариуцагчаас гаргуулж, О.т олгох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч О. нь улсын тэмдэгтийн хураамжид 82,102 төгрөг төлсөн гэх ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 82,102 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.*******аас гэм хорын хохиролд 360,000 төгрөг гаргуулж, Д.д, 3,615,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 82,102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ