Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2026/01196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол, 70-*******од оршин суух,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******лол, **************,****************************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 6,444,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяа, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.ийн хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан 6,444,200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Д. нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний шөнө миний өмчлөлд байдаг орон сууцанд дээд айлаас буюу 70 дугаар байрны 86 тоот байрнаас ус алдаж 06 цагт сэрэхэд шагайгаар татсан ус бүх өрөөгөөр дүүрсэн, бүх өрөөний тааз, хананаас ус нэвчин гоожиж байсан бөгөөд усыг 06.00-10.30 цаг хүртэл нөхрийн хамтаар шавхаж дуусгаад ОНӨААТҮГ- ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд дуудлага өгч усыг хаалгасан. Бид 5 хоног тог цахилгаангүй, чийгтэй норсон байранд хана, тааз норсон, обой хууларсан, паркетан шал руу ус орсоноос зах ирмэгээрээ сөрдийж, бөмбийсөн, шалан дээр дэвсээтэй хивснүүд бүгд шавхаатай, устай холилдож шав шар болсон, ариун цэврийн өрөөний хаалга чийгэнд доош сууж хаагдахаа байсан зэрэг хүндрэлүүд үүсч хохирол учирсан. Тэгээд Орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлуулсан дүгнэлтийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ΟΗΘΑΑΤΥΓ-аар гаргуулсан бөгөөд угаалтуурын холигч цоорсноос болж ус алдаж дээрх хохирол учирсан байна гэсэн дүгнэлтийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн. Иймд үнэлгээний компанийн үйлчилгээний төлбөрт 393,000 төгрөг, хохиролд 6,051,200 төгрөг нийт 6,444,200 төгрөгийг Ж.*******гаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.Ж.******* нь Нэхэмжлэгчид ийм хэмжээний хохирол учруулаагүй бөгөөд хохирлын талаар төсөвчнөөр үнэлгээ гаргуулсаныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс гаргасан үнэлгээ хэт ихээр тогтоосон байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4. 2025 оны 06 дугаар сарын 29-ний шөнө *******,*******,*******лол, ******* тоот орон сууцны угаалтуурын холигч цоорч ус алдсан байх ба үүний улмаас тус 70 дугаар байрны ******* орон сууцны 00 өрөө, коридор, жижиг өрөө, том өрөөнүүдийн

хана таазны замаск хуурч, паркетан шал норж гэмтсэн болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9-ийн Орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлсон дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. *******,*******,*******лол, 70-*******од байрлах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Д. байх тул тэрээр өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

6.Ус алдсаны улмаас нэхэмжлэгч Д.чийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор Хас үнэлгээ ХХК-иар дүгнэлт гаргуулсан байх ба тус компаниас хана таазаар ус нэвчиж, том өрөө болон гал тогоо, коридорын таазны замаск, эмульс хуурч, урсаж, ханын цаас хууларч, урагдаж халтардаж, унтлагын өрөөний ханын цаас хуурч халтардсан, таазны замаск, эмульс халтартаж хуурч, угаалгын өрөөний хаалга норж хөөж, гажиж, том өрөө болон гал тогоо, коридор хэсгийн паркетан шал хөөж дэвтэж, овойж атирсан ба дээрхийг засварлах материал, ажлын хөлс, тээврийн зардал нийт 6,051,200 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

7.Хариуцагч Ж.******* төсөвчнөөр нэхэмжлэгчид учирсан хохирлын тооцоог гаргуулсан, Хас үнэлгээ ХХК-иас гаргасан үнэлгээ хэт өндөр дүнтэй байна гэж тайлбарлаж, нотлох баримтаар засвар хийх төсвийн тооцооны талаарх баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү төсөв нь тухайн хохирол учирсан гэх орон сууцанд бодитоор буюу үзлэг хийж гаргасан тооцоо биш байна. Түүнчлэн тус орон сууцны паркетан шал нь ус алдсаны улмаас гэмтээгүй байсан гэж хариуцагч тайлбарласан боловч Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээнд шал норж, гэмтсэн байсан талаар тусгасан байна.

Түүнчлэн Орон сууцны инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлсон дүгнэлтэд 00 өрөө, коридор, жижиг өрөө, том өрөөнүүдийн хана таазны замаск хуурч, паркетан шал норж гэмтсэн болохыг тогтоосон нь Хас үнэлгээ ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээтэй таарч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэх заалтын дагуу Д.т учирсан хохирол болох 6,051,200 төгрөг, үнэлгээ гаргуулахад гарсан зардал 393,000 төгрөг, нийт 6,444,200 төгрөгийг хариуцагч Ж.*******гаас гаргуулж, Д.т олгох нь зүйтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118,058 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 118,058 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ж.*******гаас гэм хорын хохиролд 6,444,200 төгрөг гаргуулж, Д.т олгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гаас 118,058 төгрөгийг гаргуулж, Д.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ