Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2026/01768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,,,/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******, /-д холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний үүрэгт 13,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мотоциклийн ослоор гар болон хөлөө хугалж, хүнд гэмтсэн. Эмчийн дүгнэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 2025 оны 04 дүгээр сарын 17-ныг хүртэл хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан бөгөөд тухайн хугацаанд ХХК-ийн амь нас, эрүүл мэндийн даатгалтай байсан. Тус компаниас 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 2025 оны 02 сарын 10-ныг хүртэл хугацааны даатгалын нөхөн олговор авсан хэдий ч 2025 оны 02 сарын 11-нээс 04 сарын 17-ныг хүртэл даатгалын нөхөн олговрыг өгөхөөс татгалзсан. Иймд орон сууцны түрээслэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 13,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мотоциклийн ослоор баруун гар, хөлөө хугалж, хүнд гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэх үндэслэлээр 4973 Америк долларын нөхөн төлбөр авах тухай хүсэлтийг ХХК-д гаргасан. Манай компани нь нөхөн төлбөр авах тухай хусэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч, шалган Женев хотын Их сургуулийн эмнэлгийн "2024 оны 11 сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд осолд орсоны улмаас ажлаас түр чөлөөлж, хөдөлмөрийн чадвар алдалт түр хугацаанд 100%" гэх 2 удаагийн тодорхойлолтыг үндэслэн Орон сууцны түрээслэгчийн амь, нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний дагуу 17,283,715.92 төгрөгийг, 2025 оны 03 дугаар сарынм 12-ны өдөр 1,920,412.88 төгрөгийг, нийт 19,204,128.8 төгрөгийг Инвескор лизинг ХХК-д олгосон. Гэтэл дахин тус эмнэлгийн 2025.02.11-2025.03.16-ны өдрийг хүртэл болон 2025.03.17-2025.04.17-ны өдрийг хүртэл хугацаанд 100% хөдөлмөрийн чадваргүй байсан талаар 2 тодорхойлолтыг ирүүлж даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Дээрх 2 тодорхойлолтын үнэн зөв байдал, 2025.02.11-2025.04.17-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт 100% байсан зэрэг байдал нь эргэлзээтэй. Мөн даатгуулагч нь эхний даатгалын нөхөн төлбөрийг авсны дараа дахин хүсэлт гаргасан тухайн нөхцөл нь гэнэтийн ослын улмаас тохиолдсон гэх үндэслэлгүй байна. Иймд Орон сууцны түрээслэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.1-т "... Өвчин эмгэгийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах" гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Цаашлаад энэ тохиолдол нь гэрээний 8.2 болон 8.16-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож огно үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Д. нь Инвескор лизинг ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай Анхдагч санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 2*******, *******,*******,*******,*******од байрлах, 62,06 м.кв талбайтай, ******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2027 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 36 сарын хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулжээ.

Уг гэрээний түрээсийн зүйлийн үнэ 72,926 ам.доллар, түрээсийн үндсэн төлбөр 51,704 ам.доллар байх ба жилийн 18 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон байна.

Улмаар Д. нь ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байх Орон сууцны түрээслэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан.

 

4.2.Нэхэмжлэгч Д. нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мотоциклийн осолд орсоны улмаас зүүн шилбэний ясны хугарал, зүүн талын шагайны дээд хэсгийн савхан ясны хугарал гэмтэл түүнд учирч, уг гэмтлийн улмаас мэс засал хийгдсэн, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ныг хүртэл 100 хувь хөдөлмөрийн чадваргүй байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 22, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эмчийн үзлэгийн талаарх баримт, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Хирсланден клиник эмнэлгийн зөвлөгөө, Женев хотын Их сургуулийн эмнэлгийн тодорхойлолт, Дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2024 оны 12 дугаар сарын 12, 2025 оны 01 дүгээр сарын 09, 2025 оны 02 дугаар сарыг 13, 2025 оны 02 дугаар сарын 13, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 21-нээс 2025 оны 02 сарын 10-ныг хүртэл хугацааны даатгалын нөхөн олговрыг авсан тухай тайлбарласан бөгөөд талууд үүнд маргаагүй. Харин 2025 оны 02 дугаар сарын 11-нээс 2025 оны 04 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацааны даатгалын нөхөн олговрыг олгох эсэх асуудал нь талуудын маргааны зүйл болж байна.

 

4.3.Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр амь насны даатгалын эрсдэлд үндсэн түрээслэгч болон хамтран түрээслэгчийн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш түр хугацаагаар болон хугацаагүй алдах тохиолдлыг тооцохоор харилцан тохиролцсон ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.15-д Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн ослыг ойлгоно гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагч даатгалын хураамжийг зохих ёсоор бүрэн төлсөний дараа даатгалын тохиолдол үүссэн үед гэрээгээр тохиролцсон нөхөн төлбөрийг даатгагч олгоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь гэнэтийн ослын улмаас үүссэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эмнэлгийн дээрх баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Д. даатгалын нөхөн төлбөрийг авах эрхтэй гэж үзнэ.

 

4.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн төлбөрт сард төлдөг 1,865 ам.долларыг 3,500 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байгаа гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Анхдагч санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийн хуваарьт талууд валютын ханшийг 3,404 төгрөгөөр тооцсон байх тул шүүх энэ дүнгээр тооцож шийдвэрлэв.

 

Д. нь сард түрээсийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 1,865 ам.доллар төлдөг байх ба үүнийг 1 сар буюу дунджаар 30 хоногоор тооцоход өдөрт 62.17 ам.доллар, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэх 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 3,792.17 ам.доллар төлөхөөр байна. Иймд 3,792.17 ам.долларыг гэрээнд заасан 3,404 төгрөгөөр тооцоход 12,908,547 төгрөг байх тул үүнийг хариуцагч ХХК-иас гаргуулж, Д.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191,453 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 223,450 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 221,487 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ХХК-иас даатгалын гэрээний үүрэгт 12,908,547 төгрөг гаргуулж, Д.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191,453 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХХК-иас 221,487 төгрөг гаргуулж, Д.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ