Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2026/08936

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

        Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч *******, *******, *******, өөрийн байранд байрлах РД:*******, “*******” ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

       Хариуцагч *******, *******, ******* тоотод оршин суух РД:, д холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: 9.544.270 төгрөг 15 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

          Шүүх хуралдаанд оролцогчид:

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

       2.Нэхэмжлэгч “*******” ******* ХК, хариуцагч д холбогдуулан 9.544.270 төгрөг 15 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

      3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. “Иргэн манай байгууллагатай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-R001569566 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 10.000.000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч гэрээнд заасан зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 8.775.500 төгрөг 38 мөнгө, хүү 758.778 төгрөг 16 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9.991 төгрөг 61 мөнгө нийт 9.544.270 төгрөг 15 мөнгийг гаргуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

          4.Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

     5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч гийн , дугаартай гар утас, цахим шуудангийн хаяг, шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэж, нэхэмжлэл, эрх, үүрэг, нөлөөлөлийн мэдүүлэг зэрэг баримтуудыг илгээсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

         7.Нэхэмжлэгч “*******” ******* ХК, хариуцагч тэй 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-R001569566 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 10.000.000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн болох нь гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байна.

         8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

         9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн хамт илгээж, хүлээн авсан бол нэхэмжлэлийг гардаж авсанд тооцож мөн хуулийн 75 дугаар зүйлийн 754.4 дэх хэсэгт заасанчлан хариуцагчийн хувийн цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцохоор хуульчилжээ.

        10.Өөрөөр хэлбэл, шүүхээс хуульд заасан ажиллагаанууд хийгдэж, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээх ба зээлээ төлөх үүрэгтэй байна.

        11.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 72.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул хариуцагчаас 9.544.270 төгрөг 15 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

         12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 167.658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9.544.270 төгрөг 15 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ******* ХК-д олгосугай.

         

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.658 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 167.658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА