Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 173

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч: С.А

Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Э.Б, Ш.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Эгийн Б, Ар гөрөөчин овгийн Шын Б нарт холбогдох 201703000059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овгийн Э-н Б /РД: /  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овгийн Ш-н Б /РД: / 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Э.Б нь 2017  оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн “Бухын адаг” гэх газраас иргэн Б.Нийн 1 тооны шүдлэн насны адуу хулгайлж, түүнд 450.000 төгрөгийн, 

Э.Б, Ш.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн урд талаас иргэн Б.Дын 1 тооны бухыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн, 

Э.Б нь Д.Гтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Өвгөн давааны өвөр” гэх газраас иргэн Н.Жн 2 тооны сувай гүүг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бусдын малыг хулгайлсан үйлдлээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа учир дахин мэдүүлэх зүйл байхгүй. Надад өгсөн мэдүүлгээсээ нэмж хасах зүйл байхгүй гэв. 

Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан, хөнгөн  ял шийтгэж өгнө үү гэв. 

 

Мөрдөн байцаалтын үед:   

 

Хохирогч Н.Жгийн...2016 оны 11 дүгээр сарын 04-ний 05-ны шөнө би бор хээр азаргатай адуун дотроосоо 2 тооны сувай гүү алдаад ойр орчмоор хайгаад олоогүй. Тэгэхээр нь би сумын алдуул малын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл хэсгийн төлөөлөгч 2017 оны 01 дүгээр сарын эхээр намайг дуудаад Г таны 2 тооны адууг чинь хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тухайн үед манай адуу Хайрхан сумын Дунд дөрөлж гэдэг газар байсан. Намайг 2 тооны адуу алдсан талаар Асгат багийн хүмүүс мэднэ. Би мухуй хочит Болдоо гэдэг залууг сэжиглэж байсан. Хүрэн, хонгор зүсний нас нийлсэн сувай гүүнүүд байсан ба зав талын гуян дээрээ чандмань тамгатай, зөв талын хаан дээр давхар сартай хас тамгатай байсан. Би гүүгээ зах зээлийн ханшаар нэг бүрийг нь 500.000 төгрөгөөр үнэлсэн. Комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн шөнө 02 цагийн үед Асгат баг руу хөдөө гарч айлаас үхэр авах үед манай адуу байсан газар гэрэл гарч байсан. Би тэр гэрлийг тоогоогүй яваад өгсөн. Зам ч доогуур нь гарч гаждаг. Энгээ гэж дууддаг айлын хаваржааны хашаа л ойрхон байдаг. Өөр айлын хашаа ойр орчимд байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө байсан. Би өмнө өгсөн тайлбар дээрээ сар өдрөө буруу хэлсэн байна. Хохирлоо бүрэн барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/ 

Гэрч Д.П... Жын алдсан адууг Г хулгайлсан байна гэсэн яриа байсан гэхдээ яг хаанаас хэзээ хэдэн тооны адуу Ж алдаад тэрийг нь Г хэнтэй яаж хулгайлсан талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч С.Агийн...2016 оны 11 сард өдрийг нь сайн санахгүй байна 23 цагийн үед би нөхөртэйгөө хамт гэртээ байж байтал Б нэг машинтай манайд ирээд Гыг гэрээс дагуулж гараад яваад өгсөн. Тэгээд шөнө 04 цагийн үед Б, Г 2 гэрт ирээд гараа угаачихаад Б машинаа унаад Эрдэнэт явлаа гээд яваад өгсөн. Г гэртээ унтсан. Би Гаас хаагуур яваад ирэв гэж асуухад хойшоо яваард ирлээ гээд өөр юм ярихгүй байсан. Маргааш өглөө нь хар иштэй хутга манай гэрт байсан бөгөөд юун хутга юм гэж Гаас асуутал Б үлдээгээд явсан гэж хэлсэн. Тэр хутгыг угааж цэвэрлэсэн хутга байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай гэрт зүс таних 2 хүн орж ирээд архи ууж суугаад манай гэрийн хойд талын хашаанд Жагийн 2 адууг алаад аваад явчихсан байна гэж ярьж байсан бөгөөд би тэр яриаг сонсоод Гаас чи Бтэй хамт шөнө явсан арай адуу хулгайлсан юм биш биздээ гэж асуутал Б 2 адуу хулгайлаад алаад авч явсан би хамт явсан гэж хэлсэн. Бас Бын нэг тооны адууг хулгайлсан гэж ярьж байсан. Би Бын адууг Гыг хэнтэй хамт хулгайлж алсаныг мэдээгүй. Тэгээд удалгүй сумын цагдаа ирээд Гтай уулзаж хийсэн хэргийг нь асууж байсан. Би гэртээ байсан хутгыг сумын цагдаа нарт өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй... Б нэг машин унаж гадаа ирж зогсоод гэрт орж ирээд шууд Гыг аваад явчихсан болохоор би гэрээс гарч ямар машинтай байсныг нь хараагүй, дараа нь нэг удаа ирэхдээ хөх өнгийн суудлын машин байсан. Би дугаар болон машины маркийн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

 

Д.Гын сэжигтнээр өгсөн... Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 2016 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр гэртээ байсан чинь шөнө 23 цагийн үед Б ганцаараа манайд ирсэн. Тэгээд хамт хойшоо яваад ирье гэхээр нь машинд нь суугаад явж байтал хамт адуу хашилцаад өг гэхээр нь замын ойролцоо байсан 20-д тооны 2 алагтай, 2-3 хонгортой, 1 халиунтай адууг хашаад 2 тооны адуу барьж аваад шууд хашсан газраа гаргаж Бгийн машинд ачаад явсан. Тэгээд сумын төв рүү ирэхэд 03 цаг болж байсан, би гэртээ бууж үлдээд Б шууд явсан. Явахад нь малын бичиг яах гэж байгаа юм бэ гэсэн чинь би зохицуулна гэж хэлээд явсан. Тэрнээс хойш нэг ч уулзаагүй, манай сумаар ирээгүй. Тухайн хэргийн талаар манай эхнэр А мэдэж байгаа, өөр мэдэх хүн байхгүй...Миний хулгайлсан 2 тооны адуу Жн адуу гэдгийг тухайн хэргээс хойш хэд хоногийн дараа мэдсэн... Бгийн авч явсан 2 адуунаас би юу ч аваагүй, надад ямар нэгэн зүйл егөөгүй. Бид нар Б гэж л дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй, манай Хайрхан сумын гаралтай хүн биш учир сайн мэдэхгүй, Улаанбаатар хот, Эрдэнэт хотоор байдаг гэсэн. Өмнө ял эдэлж байсан гэсэн, шоронгоос гарч ирээд 3 жил болж байна, хүн амины хэргээр явсан гэж Б өөрөө ярьж байсан...Жижиг гарын жийп байсан, маркийг нь мэдэхгүй, хэний машин гэдгийг нь ч мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Д.Гын яллагдагчаар өгсөн... Би Бтэй ямар ч наймаа хийгээгүй, наймаа хийсэн гээд хэлээд өг гэж надаас гуйгаад байсан, яг хулгай хийх санааг Б гаргаж намайг дагуулж яваад хулгай хийсэн. Надад ямар ч хулгай хийх санаа байгаагүй, би гэртээ л амарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119 хуу/

Э.Бгийн сэжигтнээр өгсөн... 2016 оны 11 дүгээр сарын дунд үеэр /өдрийг нь санахгүй байна/ Архангай аймгийн Хайрхан суманд ганцаараа ирж Гын аавынд очоод дараа нь Гын гэрт очиж уулзсан. Г надтай уулзаад мотоциклио надад зарчих, би чамд 4 адуу өгье гэхээр нь тэг тэг гэж хэлсэн чинь одоо 2 адууг нь өгнө, дараа мотоциклио авч ирж өгөөд 2 адуугаа аваарай гэж хэлсэн. Надад өмнө унаж Хайрхан суманд ирж байсан мотоциклийг наймаа хийж авахаар Гтай ярьж тохирсон. Бид нар наймаагаа тохирчихоод харанхуй болсон байсан учир Г бид 2 миний машинтай хөдөө гарсан. Тэгээд хөдөө өвөлжөөний хашаан дээр очоод 2 адуу барьж аваад тэнд нь гаргаж шууд бүх зүйлийг нь ачаад аваад Эрдэнэт явсан. Г надад малчины тамгаа дарж өгөөд явуулсан. Би тухайн үед өөрийнхөө теарос маркийн хөх өнгийн 01-40 ХӨА улсын дугаартай авто машинтай явсан... Намайг Б гэдэг байсан, харин шинэ цахим үнэмлэх авахад миний нэр Б гэсэн нэрээр гарсан. Би Гыг хулгай хийж байна гэж огт мэдээгүй. Хул байдас, хүрэн байдас байсан, им тамгыг нь сайн мэдэхгүй байна, хуучин засмал дэлтэй байсан, насыг нь нарийн хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 132 хуу/

           

  Хохирогч Б.Дын өгсөн... Би 2017 оны 04 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар баг сумын төвийн урд талаас 1  тооны бухаа алдсан. Тухайн үед бодохдоо айлын үхэрт нийлээд явсан юм байх гэж бодож байсан. Тэгээд бухаа сумын ойр орчмын газраар болон нутгийн айлуудаас асууж сураглахад ямар нэгэн сураг ажиг гараагүй. Ер нь бол манай бухыг ойр орчмын айлууд мэддэг. Тэгтэл сумын төвийн урд талд баавгай айлын үхрийг ураад хаясан байсныг эзэн нь мэдээд сумын төвд мэдэгдээд орох гэж ирэхдээ нэг үхрийн шинэхэн сэвсэн дээр очоод малын эмч Г нартай таараад харсан зүйлийнхээ талаар ярьсан байдаг. Ингээд би бухаа хулгайд алдаж, махлуулсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн газрын үхрийн сэвс байсан газраар машины нэлээд олон тооны мөр байсан. Сэлэнгэ сумын сайн үйлдвэрийн 7 настай, улаан халзан зүсмийн, 4 шийр нь цагаан, им тамга гэх зүйл байхгүй бух байсан. Надад сэжиглэж байсан хүн байхгүй. Би өөрийн үнэлгээгээр 3 сая төгрөгөөр үнэлж байна. Би үнэлгээний байгууллагаар үнэлүүлж хохирлыг барагдуулж байгааг зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 171 хуу/

Гэрч Г.Бын өгсөн... 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 08 цагийн үед сумын малын эмч Г надруу утсаар залгаад үхэр алга болсон байна, тэгээд хайж явж байгаад малын сэвс оллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь малын сэвсэн дээр очоод үзэхэд машины нэлээд олон мөр байсан. Тэгэхээр нь би зургийг нь авч баримтжуулсан. Ингээд би буцаж ирээд цагдаад зургийг нь үзүүлсэн. Миний ойлгосноор айлын үхрийг махлаад сэвсийг нь гаргаж хаяаад машинд ачаад явсан байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тэгээд би болсон явдпын талаар цагдаад мэдэгдэж байсан. Шинэхэн сэвсийг нь гаргаад удаагүй, уур савсаад байж байсан. Жижиг суудлын дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 173 хуу/

            Гэрч Д.Гийн өгсөн... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны орой манай тугалах гэж байсан улаан халзан үнээ ирээгүй юм. Тэгэхээр нь би, эхнэр, хүү нарын хамт явж  хайсан боловч олоогүй, тэгээд 23 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр тэгтэл уурлаад бид 2 мотоцикльноос болж маргалдсан. Би уурандаа явган ногооны талбай, Харанхуйн ар, Могойн адагийн хайлаасаар явж байгаад хуучин тариан талбай руу орж амрангаа нэг бүдүүн хайлаасны хажууд суусан. Тэгтэл Сэлэнгэ сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Могойн усны” гармаар үүр цайхын өмнөхөн үүрийн 3-4 цагийн үед явж байхад шөнө гэрэл муутай, жижиг суудлын Бн өнгөтэй Ками маркийн машин шиг харагдсан. Шанш толгой гэх газарт чиглэлтэй замаар зүүн тийш явсан. Тэгэхээр нь би босоод сумын төврүү алхасан энэ үед гэгээ орж байсан. Би сумын төврүү ороод Отгон гуайн баруун талд явж байтал Б буюу Монх хашаа руугаа ганцаараа орж байсан. Би Монхоос үнээгээ асуудаг юм билүү гэж бодсоноо ядарсандаа болоод яваад өгсөн. Тэгээд гэртээ орж ирэхэд үүрийн 05 цаг 20 минут болж байсан. Тэр орой би “Могойн голын” баруун талын хайлаасыг үзэж чадаагүй бөгөөд эхнэр хүүхдээ өглөө очиж үзээрэй үнээ маань тэнд тугалсан байж магадгүй гэж хэлчихээд унтсан. Өглөө нь би “Могойн голын” баруун талын хайлаастад очиж үзэхэд үхрийн гэдэс, сэвс, баас гаргаад хаясан байсан. Ойр орчимд нь машины мөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам дүү Б, багийн дарга Б нарын хамт очиход тэнд Б, Т нар нь  ирсэн байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад хэн махлаад авав гээд ярьж байтал Т “ наадхыг чинь Б л авсан байна өчигдөр дан дугуйтай машинтай явж байсан” гэж хэлсэн. Тэгтэл урд өдөр нь 17 цагийн үед Монх танихгүй залуугийн хамт манайд ирж өрөө өгье гээд 16,000 төгрөг өгч байсан  талаар би ярьсан. Хамт явсан залуу нь цэвэрхэн бор царайтай залуу явсан талаар  хэлсэн. Тэгтэл багийн дарга Б нь өчигдөр танайд машинтайгаа очсон юм  бол мөр нь байгаа шүү дээ гэж хэлээд бид нар манайхруу явсан. Тэгээд гэрийн гадаа ирэхэд хашааны гадаа байсан мөр, хөдөө ууланд байгаа үхрийн гэдэс баасны хажууд байгаа машины мөрүүд яг ижилхэн байсан. Тэгтэл Т энэ мөр мөн бол өчигдөр Лхагвасүрэнгийн хөрөө рамны хойно голын эрэг дээр машин зогсож байсан очиж үзье гээд очиход мөн л мөр нь яг таарч байсан. Багийн дарга Б зургийг нь авч байсан. Тэгээд 2017.04.13-ны орой манай алга болсон үхэр Шанш толгой чиглэлтэй гэрүүгээ ирсэн. Би 2017.04.23-ны өдөр Д багшийн хотруу нь баавгай ороод үхрийг нь барьсан байхаар нь шинжилгээ авах гээд очиход О эгч манайх бухаа алдчихаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар бух вэ гэтэл яахав дээ манай зохиомол хээлтүүлгээр гаргаж авсан үнэтэй тарган бух маань гэж хэлсэн. Би хэзээ алга болсон юм бэ гэтэл 2017.04.05-нд манайх сумын төвөөс гэрээ нүүлгэж ирсэн 2017.04.06-нд малаа авчирсан бух маань Монхын /Б/ гадаа үлдсэн юм гэж хэлсэн. Тэгээд 2017.04.07-нд очоод бухаа авах гэтэл байхгүй байсан тэгээд хайгаад олоогүй гэж ярьж байсан. Тэгэхээр нь би үхрээ алдчихаад хайж байтал 2017.04.08-ний өдөр Могойн пойлны хайлаас дотор нэг үхрийг алаад гэдэс дотрийг нь хаячихаад аваад явсан байсан харахад их таргандуу цатгалан үхэр байсан тэнд машины дугуйн мөр байсан. Тухайн үедээ би манай алга болсон үхэр байна гэж бодтол сүүлд манай алга болсон үхэр хүрээд ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай үхэр алга болсон цаг хугацаатай ойрхон байгаа юм биш үү, та шалгаж нягтлаад үзэхгүй юу даа гэж хэлж байсан юм. Өөрөөр мэдэх зүйл байхгүй. Газар ил байсан бөгөөд өөх цацсан их л тарган үхрийн гэдэс байсан. Сархинаг томтой, сэвс нь их гарсан байсан. Толгой, шир, шийр зэргийг нь аваад явсан байсан. Дан дугуйтай машины мөр байсан бөгөөд баруун талын урд, хойд талын дугуйны мөр бүдэгдүү гэмээр харагдаж байсан. Зүүн талын дугуйны голоор нь тод зураастай байсан. Би тэгээд Могойн гармаар гарсан машины мөрийг өдөр нь очиж үзэхэд манай гадаа байсан болон ууланд үхрийн гэдэс доторын хажууд гарсан дугуйн мөр нь яг ижилхэн байсан. Дунд зэргийн нуруутай, цэвэрхэн бор царайтай залуу байсан тэгээд түүнийг бусдад хэлэхэд Б нь түүнийг Б мөн байх тэрээр 17 цагийн үед над руу ярьж Эрдэнэтэд явж байна гэж хэлсэн гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 174 хуу/

 

Гэрч Б.Бын өгсөн... 2017 оны 04 дүгээр сарын эхээр шиг санаж байна, яг хэдний өдөр байсныг санахгүй байна, Г ах над руу залгаж “манайх үнээгээ алдчихаад байна, урд нэг малын сэвс гарсан юм шиг байна цуг яваад ирье гэж намайг дуудсан. Тэгээд би машинтайгаа Г ахтай хамт явсан, харин багийн дарга Б өөрийн машинтайгаа очсон. Сэлэнгэ сумын 5-р баг Моностойн урд хайлаасанд очиход нэг үхрийн сэвс байсан тэнд Т, Б нар ирсэн байсан. Тэнд замаас баруун тийш элсэн дээр дан дугуйтай машины мөр гарсан байсан. Тэгтэл Г ах Б өчигдөр машинтайгаа явж байсан манайд орж ирсэн тэгээд чамтай уулзсан уу гэхээр нь би “надтай уулзаагүй, харин утсаар ярьсан тэгэхдээ Эрдэнэтэд байна гэж л ярьсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар Гийн гадаа Бгийн унаж явсан машины мөрийг харах гэж ирсэн. Тэгээд харахад мөр дугуйн мөр нь бол ойролцоо ижилхэн харагдаж байсан. Т тэгтэл өчигдөр тэр машин голын эрэг дээр зогсож байсан тэр газарт нь очиж үзье гээд очиход үхрийн сэвсний хажууд гарсан машины мөр, Г ахын гадаа гарсан машины мөр, голын эрэг дээрх машины мөрүүд хоорондоо ижилхэн харагдаж байсан. Миний мэдэх зүйл ийм л байна. Өөр надад мэдэх зүй байхгүй. Дээрх 3 газар гарсан машины мөрүүд ижилхэн харагдаж байсан. Дан дугуйтай машины мөр байсан бөгөөд голын зураас нь тод харагдаж байсан Дөрвөлжин хээтэй байсан дундуураа зураастай байсан. Бг танина, бага ангидаа нэг ангийн хүүхдүүд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуу/          

          

Гэрч Б.Тийн өгсөн... 2017 оны 04 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна, нэг өглөө үхрээ сумын урагшаа Моностой руу тууж явтал над руу С эгч дохихоор нь би залгахад “манай тугалах үнээ маань алга болчихлоо чи малдаа явахдаа харсан уу гэж байсан. Тэгэхээр нь би хараагүй гэж хэлээд салгасан. Тэгтэл нэг үхрийн сэвсийг хайлаасан дунд овоолж тавьсан байсан бөгөөд жоохон зайдуухан өлөн гэдэс нь байсан. Удаа ч үгүй араас Г ах, багийн дарга Б, нар ирэхээр нь бид нар хамтдаа мөр гарсан газар нь очиж үзсэн. Тэгтэл элсэн дээр дан дугуйтай машины мөр их тод гарсан байсан, тэгээд урдхан талд нь сэвс байсан. Тэгээд байж байтал Г ах Б, М 2 манайд орж ирээд эм тарианы мөнгө өгчихөөд гарсан, уг нь тэгэж эм тарианы мөнгө өгөхөөр хүмүүс биш дээ надаас мал махны гарал авах гэж байсан юм бол уу гэж бодсон гэж ярьж байсан. Тэгэхээр нь би өчигдөр орой Бийн машин голын эрэг дээр баруун тийшээ хараад зогсож байсан шүү дээ гэтэл Г ах “тэгвэл манайхаас гараад л дээшээ явж дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар машины мөрийг нь тулгаж үзэх гээд Г ахын гадаа ирж Б, Монх 2-ын машины мөртэй харьцуулж үзэхэд яг мөн байсан. Тэгээд намайг өчигдөр орой хаана зогсож байхыг нь харсан юм бэ очиж үзье гээд би голын эрэг рүү зогсож байсан газарт нь дагуулж очоод мөрийг нь харахад Г ахын гадаа байсан мөр болон нядлагдсан үхрийн сэвсний хажууд гарсан машины мөрүүд яг ижил байсан...Би 2017.04.07-ны орой дээшээ өгсөж явтал Б нь үзмэн ягаан юм шиг өнгөтэй машинтайгаа голын эрэг дээр баруун тийшээ хараад зогсож байсан. Тухайн үед машины гадаа хүн байхгүй, машин дотор талд урд талын суудал дээр 2 хүн сууж харагдсан. Хэсэг хугацааны дараа үхэртээ явах гээд төв замаар урагшаа явж байтал нөгөө голын эрэг дээр зогсож байсан машин нилээн удаан урагшаа чиглэлтэй явж байхаар нь би хажуугаар нь гарч явсан. Дан дугуйтай, жижиг богино загвартай машин байсан. Өнгөний хувьд цэнхэр ч юм уу чернилэн ягаан ч юм уу завсарын өнгөтэй байсан. Би яагаад Бгийн машин мөн гэж бодсон гэвэл өвөл цагдаагийн гадаа хэд хоносон юм тэгэхэд л Бгийн машин гэж хүмүүс ярьж байсан бөгөөд тэр машин мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 176 хуу/          

 

            Ш.Бын сэжигтнээр өгсөн... Би 2017 оны 04 дүгээр сарын эхээр шиг санаж байна, яг хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Моностой гэх нэртэй газарт байх манай үхэрт Д гээд нутгийн танил ахын 1 тооны халзан зүсмийн бух нийлсэн байсан. Тэгэхээр нь шөнийн 22 цагийн орчимд үхэр дундаас туугаад уулын хайлаасанд аваачсан. Тэнд машинтайгаа хүргэн Б хүлээгээд байж байсан. Тэгээд тэр үхрийг бид хоёр барьж аваад би алж өгөөд буцаад гэрлүүгээ явсан. Харин Б машиндаа ачиж аваад Орхон аймгийн Баян-Өндөр сум руу худалдан борлуулахаар явсан. Үүнээс хойш хэдэн төгрөгөөр хаана хэрхэн худалдан борлуулсныг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд тухайн үхрийг хулгай хийж тууж аваачаад алахад нь тусалсанаас өөр зүйлгүй. Би үхрээс ямар нэгэн ашиг болгож мөнгө төгрөг авч байгаагүй. Үхэр хулгай хийж байгаа гэдгээ мэдэж байсан. Би яг хэний машин гэдгийг хэлж мэдэхгүй байна. Бодвол хүргэн Бгийн машин байх. 01-40 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан. Хар хутга ашигласан, хутгыг Б авчирсан. Хаана байгааг Б мэдэж байгаа. Өөр ямар нэгэн эд зүйл ашиглаагүй. Би үүнээс өөрөөр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Э.Бд мөнгө хэрэг болоод байна гэхээр нь хулгай хийхэд нь тусалсан, тэрнээс өөр шалтгаан гэх зүйл байхгүй. Миний хувьд ашиг хонжоо олох гэж хулгай хийж байгаагүй. Бухыг манай үхэрт байхад би анх хулгай хийгээд тууж аваачсан. Хулгай хийх санааг Э.Б гаргасан. Мөнгө хэрэг болоод байна гэж гэсэн бөгөөд банкны зээлтэй гээд байсан. Хулгай хийснийг мэдсэн хүн байхгүй. Энэ талаар ямар нэгэн хүнд хэлж байгаагүй. Харсан хүн бараг байхгүй байх гэж бодож байна. Байцаалт өгөхөд ямар нэгэн байдлаар дарамталсан зодсон зүйл байхгүй. Би өөрөө мэдүүлгээ өгч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 199 хуу/          

 

Э.Бгийн сэжигтнээр өгсөн... Би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна, өөрийн тэжээлийн адуугаа Сэлэнгэ сумын “Бух” гэх нэртэй газарт очиж үзсэн боловч байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хавийн газар нутгаар өөрийн адуугаа хайж үзсэн боловч олдоогүй. Тэгээд тухайн газрын ойролцоо хэний гэдгийг нь мэдэхгүй байна айлын өвөлжөөний тэндээс нэг тооны улаан хээр зүсмийн тамга байхгүй морь байхаар нь өвөлжөөний хашаанд хашиж байгаад барьж авсан. Тэгээд тэр адууг ганцаараа махалж өөрийн 01-40 ХӨА улсын дугаартай машиндаа ачаад Орхон аймгийн Баян-Өндөр сум Таван эрдэнэ гээд түүхий эд худалдан авдаг бөөний цэгт авч ирээд 350.000 мянган төгрөгөөр бодож худалдан борлуулсан. Тухайн адууны толгой шир, шийр, гэдэс дотор гээд бүгдийг нь худалдан борлуулж байсан. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан ба Эрдэнэтэд ломбарданд эмээл барьцаанд тавьсан байсныгаа эргүүлэн авахад зарцуулсан. Үүний дараа 2017 оны 04 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын төвд хүргэн Бын гэрт очсон байсан. Тэгээд Бтай хамтран Бын үхэрт нийлсэн байсан хүрэн халзан зүсмийн бухыг барьж махлаад өөрийн машиндаа ачаад Орхон  аймгийн Баян-Өндөр сумын Таван эрдэнэ түүхий эд худалдан авдаг зах дээр 800,000 мянган төгрөгөөр бодож худалдан борлуулсан. Уг үхрийн мөнгийг би бүгдийг ганцаараа хэрэглэж дуусгасан. Ш.Бт ашиг болгож ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Ш.Б үхэр хулгай хийж байгааг мэдсэн...Үхрийг Ш.Бын үхэрт нийлсэн байхад Ш.Б тууж авчирсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг би гаргадаг байсан. Хулгай хийсэн талаар хэн нэгэн хүнд ярьж байгаагүй. Энэ талаар мэдэх хүн байхгүй, харсан үзсэн хүн байхгүй. Намайг байцаалт өгөхөд ямар нэгэн байдлаар дарамталсан, зодсон зүйл байхгүй. Би өөрөө хэргээ сайн дураараа ярьж мэдүүлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 203 хуу/ 

             Хохирогч Б.Нийн өгсөн... Би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол манай адуу Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бухын адаг гэх нэртэй газрын орчмоор байж байдаг. Би хааяа адуу малаа харахад байжил байдаг. Тэгтэл манай 1 тооны улаан хээр гэмээр зүсмийн гэхдээ хүрэн гүү гэнэт алга болж байсан. Тэгэхээр нь би яасан юм бол гэж бодоод хайж үзээгүй, аягүй бол чоно идсэн юм байгаа биз гэж бодоод тоогоогүй. Тэгтэл  саяхан сумын хэсгийн төлөөлөгч манай алга болсон адууны талаар сураглаж асуусан. Тэгэхээр нь би алга болсон талаар хэлж байсан. Гэхдээ би адуугаа хулгайд алдсан талаар мэдээгүй ба манай адууг хүн хулгай хийгээд махалсан юм байна лээ. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Харахад улаан хээр гэмээр зүсмийн бөгөөд яг харах юм бол хүрэн зүсмийн гүү байсан. Им, тамга болоод содон шинж гэх зүйл байхгүй. Манай ойр орчмоор айл байгаагүй, адуу огт байдаггүй, ганцхан манай адуунууд байдаг. Би адуугаа 700.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Надад 700.000 мянган төгрөгийн хохирол учирсан. Одоо 700.000 мянган төгрөг нэхэмжилнэ. Би үнэлгээний байгууллагаар үнэлүүлж хохирол мөнгөө барагдуулж авахыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 172 хуу/

Гэрч Г.Бн өгсөн...Би энэ машины эзнийг мэдэхгүй, огт харж байгаагүй, намайг байхгүй хойгуур манай хашаанд тавиад явсан байсан, бараг 1 жил болох гэж байна, авчирч үлдээсэн сар, өдрийг нь санахгүй байна. 2017 оны намар л авчирч орхисон байх, түлхүүр байхгүй, асч явдаг эсэхийг нь мэдэхгүй. Хаалганууд нь онгорхой автомашин байна. Манай эхнэрийн таньдаг хүнээр нь дамжуулан манай хашаанд орхисон юм шиг байна лээ, эхнэр Ж байхгүй байгаа болохоор тодруулах боломжгүй байна. Уг автомашин нь анх авч ирж орхисноороо л байна, эд анги дутаасан зүйл байхгүй. Авах гэж ирсэн хүн байхгүй, эхнэрээс асуухаар таньдаг хүнээр нь дамжуулан тавьсан, машины эзнийг эхнэр бас танихгүй юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /3 хх-ийн 3-4 хуу/

Э.Бгийн яллагдагчаар өгсөн:...териос маркийн 0140 хөа улсын дугаартай автомашиныг  худалдаж авахад Агийн нэр дээр байсан харин би 2015 оны намар 8 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй Т гэх хүнээс портер маркийн машинаар сольж худалдаж авсан...одоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд аймгийн төвд Төөвөөгийн ахынх нь хашаанд байгаа хашааны айлын нэрийг мэдэхгүй... гэх мэдүүлэг  / 2 хх-ийн 139, 245 хуу, / 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуу/, 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хх-ийн 117 хуу/, 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 06 сарын 06-ны тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 166-168 хуу/,

Шинжээчийн дүгнэлтүүд  / 1 хх-ийн 185 хуу,188 хуу, 2 хх-ийн 53 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 50-109 хуу/

Э.Б, Ш.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 хх-ийн 87, 1 хх-ийн 213 хуу/

Э.Б, Ш.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 210-211 хуу/

Хохирогч Н.Ж, Б.Д, Б.Н нарын бичсэн “гомдолгүй, хохирлоо барагдуулж авсан” тухай тодорхойлолт / 2 хх-ийн 157, 158, 159 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /3 хх-ийн 13-17хуу / 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж 0140 хөа улсын дугаар бүхий terios маркийн автомашин нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 27-1 тоот хашаанд байгаа болохыг тогтоосон тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 2 хх-ийн 247-248 хуу, 3 хх-ийн 1 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нарыг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б, Ш.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь Д.Гтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Өвгөн давааны өвөр” гэх газраас иргэн Н.Жн нийт 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны сувай гүүг,  шүүгдэгч Э.Б, Ш.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн урд талаас иргэн Б.Дын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны бухыг, Э.Б нь ганцаараа  2017  оны 04 дүгээр сарын эхээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн “Бухын адаг” гэх газраас иргэн Б.Нийн 450.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн насны адууг тус тус хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Э.Б, Ш.Б нар нь хэргийн нөхцөл байдал болон өөрсдийн үйлдэл, хулгайлан авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч Н.Ж, Б.Д, Б.Н, гэрч Н.О, Д.П, С.А, Д.Г, Г.Б, Д.Г, Б.Т, Б.Б нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Э.Б, Ш.Б болон шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул тэдний мэдүүлэг болон шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Г.Э нь Ш.Быг хохирогч Б.Дын үхрийг /бух/ хулгайлсан гэмт хэрэгт оролцоогүй тул гэм буруугүй талаар дүгнэлт гаргасан болно.

Өмгөөлөгч нь шүүгдэгч Э.Бгийн мөрдөн байцаалтын үед яллагдагчаар өгсөн ...бух нь Бын үхэрт нийлсэн байхад нь би авсан Ш.Бт  ямар ч хамаа байхгүй, үхэрт нь байсан болохоор Ш.Б холбогдоод байгаа...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 139 хуу/ шүүгдэгч Ш.Бын мөрдөн байцаалтын үед яллагдагчаар өгсөн... би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Э.Б ах намайг айлын үхэр хулгай хийсэн тэрнээс биш би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Урьд нь Э.Б ахыг цагдаад намайг үхэр туусан гээд хэлчих гээд байхаар нь би мэдүүлэг өгөхдөө тэгээд хэлсэн юм. Тэрнээс биш би тухайн үед гэрээсээ гараагүй. Бухыг ах л хулгай хийж зарсан байх... гэх мэдүүлгүүдийг / 1 хх-ийн 203 хуу/ үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 

Харин шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалтын үед сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө... манай үхэрт Д гээд нутгийн танил ахын 1 тооны халзан зүсмийн бух нийлсэн байсан. Тэгэхээр нь шөнийн 22 цагийн орчимд үхэр дундаас туугаад уулын хайлаасанд аваачсан. Тэнд машинтайгаа хүргэн Б хүлээгээд байж байсан. Тэгээд тэр үхрийг бид хоёр барьж аваад би алж өгөөд буцаад гэрлүүгээ явсан. Харин Б машиндаа ачиж аваад Орхон аймгийн Баян-Өндөр сум руу худалдан борлуулахаар явсан... / 1 хх-ийн 201 хуу/ Э.Б нь мөрдөн байцаалтын үед сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө... Бтай хамтран Бын үхэрт нийлсэн байсан хүрэн халзан зүсмийн бухыг барьж махлаад өөрийн машиндаа ачаад Орхон  аймгийн Баян-Өндөр сумын Таван эрдэнэ түүхий эд худалдан авдаг зах дээр 800.000 мянган төгрөгөөр бодож худалдан борлуулсан... / 1 хх-ийн 205 хуу/ гэж хохирогч Б.Дын бухыг бүлэглэн хулгайлж, автомашинд ачиж явсан  талаараа мэдүүлэг өгчээ.  

Шүүгдэгч нарын энэ мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан  гэрч Д.Гийн өгсөн... ...Тэгтэл Сэлэнгэ сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Могойн ус”-ны гармаар үүр цайхын өмнөхөн үүрийн 3-4 цагийн үед явж байхад шөнө гэрэл муутай, жижиг суудлын Бн өнгөтэй Ками маркийн машин шиг харагдсан. Шанш толгой гэх газарт чиглэлтэй замаар зүүн тийш явсан. Тэгэхээр нь би босоод сумын төв рүү алхасан энэ үед гэгээ орж байсан. Би сумын төврүү ороод Отгон гуайн баруун талд явж байтал Б буюу Монх хашаа руугаа ганцаараа орж байсан... Тэгээд гэртээ орж ирэхэд үүрийн 05 цаг 20 минут болж байсан...Өглөө нь би Могойн голын баруун талын хайлаастад очиж үзэхэд үхрийн гэдэс, сэвс, баас гаргаад хаясан байсан...Т “ наадхыг чинь Б л авсан байна өчигдөр дан дугуйтай машинтай явж байсан” гэж хэлсэн...Тэгээд гэрийн гадаа ирэхэд хашааны гадаа байсан мөр, хөдөө ууланд байгаа үхрийн гэдэс баасны хажууд байгаа машины мөрүүд яг ижилхэн байсан...О эгч манайх бухаа алдчихаад олохгүй байна гэж хэлсэн...2017.04.05-нд манайх сумын төвөөс гэрээ нүүлгэж ирсэн 2017.04.06-нд малаа авчирсан бух маань Мын /Б/ гадаа үлдсэн юм гэж хэлсэн. Тэгээд 2017.04.07-нд очоод бухаа авах гэтэл байхгүй байсан тэгээд хайгаад олоогүй гэж ярьж байсан...Би тэгээд Могойн гармаар гарсан машины мөрийг өдөр нь очиж үзэхэд манай гадаа байсан болон ууланд үхрийн гэдэс доторын хажууд гарсан дугуйн мөр нь яг ижилхэн байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Тийн өгсөн... Тэгээд бид нар машины мөрийг нь тулгаж үзэх гээд Г ахын гадаа ирж Б, Монх 2-ын машины мөртэй харьцуулж үзэхэд яг мөн байсан. Тэгээд намайг өчигдөр орой хаана зогсож байхыг нь харсан юм бэ очиж үзье гээд би голын эрэг рүү зогсож байсан газарт нь дагуулж очоод мөрийг нь харахад Г ахын гадаа байсан мөр болон нядлагдсан үхрийн сэвсний хажууд гарсан машины мөрүүд яг ижил байсан...Би 2017.04.07-ны орой дээшээ өгсөж явтал Б нь үзмэн ягаан юм шиг өнгөтэй машинтайгаа голын эрэг дээр баруун тийшээ хараад зогсож байсан. Тухайн үед машины гадаа хүн байхгүй, машин дотор талд урд талын суудал дээр 2 хүн сууж харагдсан... Дан дугуйтай, жижиг богино загвартай машин байсан. Өнгөний хувьд цэнхэр ч юм уу чернилэн ягаан ч юм уу завсарын өнгөтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 176 хуу/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,  Б.Дын нэг тооны бухыг  Э.Б, Ш.Б нар нь бүлэглэн хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.    

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн,  хохирогч Б.Дд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн, хохирогч Н.Жд  1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Ш.Б нарын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ 145.2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл / Мал хулгайлах/-ийн 1 дэх хэсэгт Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байх бөгөөд  Ш.Б, Э.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны  Эрүүгийн хуулийг хэрэглэх нь  тэдний эрхзүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.

Хохирогч Н.Ж, Б.Д, Б.Н нар нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол байхгүй” гэж дурдсан, энэ талаар тодорхойлолт гаргасан / 2 хх-ийн 157, 158, 159, 180,182, 183 хуу/ байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Э.Бтэй бүлэглэн хохирогч Н.Жн 2 тооны морийг хулгайлсан гэх хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байсан Дашпэрлээгийн Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь №0000198177 дугаартай гэрчилгээний хуулБр / 2 хх-ийн 47 хуу/ тогтоогдож байх бөгөөд түүнд холбогдох хэргийг прокурорын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор / 2 хх-ийн 131 хуу/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 0140 ХӨА улсын дугаартай “Terios” маркийн автомашин ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд уг автомашины эзэмшигчээр Л.А гэх хүн бүртгэгдсэн болох нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаагаар / 2 хх-ийн 67 хуу/ тогтоогдсон байна.

  Гэвч Л.А нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө... миний нэр дээр 0140 хөа улсын дугаартай териос маркийн тээврийн хэрэгсэл байсныг 2017 оны 06 сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Батням гэдэг хүнд 2.500.000 төгрөгөөр зарсан энэ машин маань над дээр бүртгэлтэй явдаг байж магадгүй, би сайн мэдэхгүй байна надаас худалдаж авсан Батням бас нэг өөр хүнд дамжуулаад зарсан юм шиг байна лээ дараахан миний зарсан машиныг танихгүй өөр залуу унаад явж байгаа харагдсан...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 87 хуу/ гэрч Л.Батнямын...би Б гэдэг хүнд одоогоос 2 жилийн өмнө 0140 хөа дугаартай териос маркийн тээврийн хэрэгслийг аймгийн асрамжийн газрын дарга Баярсайхан гэдэг хүнээс худалдаж аваад Б гэдэг хүнд 3.5 сая төгрөгөөр зараад бэлэн мөнгийг нь авсан...бид хоёрын хооронд энэ машинтай холбоотой ямар нэгэн өр авлагын тооцоо байхгүй. Харин машиныг Бгийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа.../ 2 хх-ийн 158 хуу/  гэсэн мэдүүлэг, Э.Бгийн яллагдагчаар өгсөн:...териос маркийн 0140 хөа улсын дугаартай автомашиныг  худалдаж авахад Агийн нэр дээр байсан харин би 2015 оны намар 8 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй Төөвөө гэх хүнээс портер маркийн машинаар сольж худалдаж авсан...одоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд аймгийн төвд Төөвөөгийн ахынх нь хашаанд байгаа хашааны айлын нэрийг мэдэхгүй... гэх мэдүүлгүүдээс  / 2 хх-ийн 139, 245 хуу, / үзэхэд уг автомашины эзэмшигч нь Э.Бг гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулж, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ш.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Э.Б нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, Ш.Б нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч Э.Бгийн  2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  цагдан хоригдсон 42 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдсон 222 хоног, нийт 264 /хоёр зуун жаран дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2  дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 23.7 см урттай, ажлын хэсгийн урт 12.8 см, бариулны зүүн талын хар өнгийн хуванцарын төгсгөл хэсэг хугарсан, бариул хэсэгтээ 2 ширхэг цагаан өнгийн металл хадаастай хутга нэг ширхэгийг устгаж, 0140 хөа улсын дугаартай 1.309.000 төгрөгийн үнэ бүхий terios маркийн автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  Архангай аймгийн Прокурорын газраас Э.Бд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцаа гаргагч Э.Нямзул / ги 80110906/  2.000.000 / хоёр сая/ төгрөгийг ХААН банкны 5721563730 дугаарын дансанд байршуулсан   / 1 хх-ийн 151, 152 хуу/ байх ба Э.Б нь мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэсэн үндэслэлээр улсын яллагч уг мөнгийг улсын төсөвт шилжүүлэх тухай дүгнэлт гаргасан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааг буцаан олгоно... гэж  заасан, мөн Э.Бд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 09 дугаартай шүүгчийн / 2 хх-ийн 61 хуу/ захирамжинд...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл яллагдагчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, барьцааг улсын орлого болгох үр дагавар үүсэх талаар барьцаа гаргагч, яллагдагчид танилцуулж тэмдэглэлд тусгахаар заасан байхад дээрх ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна...гэж дурдан барьцааны мөнгийг улсын орлогод оруулах тухай прокурорын саналыг хүлээж аваагүй байх тул улсын яллагчийн гаргасан дээрх дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Сартуул овгийн Эгийн Б, Ар гөрөөчин овгийн Шын Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг  7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Бд түүний эзэмшлийн 1.309.000 /нэг сая гурван зуун есөн мянга/ төгрөгийн  үнэ бүхий 01-40 ХӨА улсын дугаартай Териос маркийн автомашиныг хураан авч улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Бд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Шүүгдэгч Э.Б, Ш.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 264 /хоёр зуун жаран дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүхээс оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 23.7 см урттай, ажлын хэсгийн урт 12.8 см, бариулны зүүн талын хар өнгийн хуванцарын төгсгөл хэсэг хугарсан, бариул хэсэгтээ 2 ширхэг цагаан өнгийн металл хадаастай хутга нэг ширхэгийг устгаж, шүүгдэгч Э.Бгийн эзэмшлийн 01-40 ХӨА улсын дугаартай Териос маркийн автомашин нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р баг, ,,, тоотод оршин суух Г.Бын хашаанд байгаа болохыг дурдаж, уг автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.  

 

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бд авсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааны 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг барьцаа гаргагч Э.Нд / буцаан олгосугай. 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ