Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00216

 

 

 

 

 

 

 

 

2026 04 13 157/ШШ2026/00216

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Парисын гудамж Ай Си Тауэр 13 давхар 1301А тоотод хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,885,181.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Д.******* нь манай компанитай 2025 оны 02 сарын 12-ны өдөр L100074919 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

...2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 780239575800 зээлийн дансны дугаартай, 1,430,000 /нэг сая дөрвөн зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946015427 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 3 сарын 18-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд:

1.2025 оны 5 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,286,999.43 төгрөг, шимтгэл: 32,174.99 төгрөг, үндсэн хүү: 474,109.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 83,397.57 төгрөг, нийт: 1,876,681.41 төгрөг байна. Үүн дээр нотариатын зардал 8,500.00 төгрөгийг нэмж, нийт 1,885,181.41 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д.******* миний бие 1,885,181 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэвэрт байгаа, биеийн байдал хорт хавдартай химийн эмчилгээнд орох болсон тул боломжоороо 6 сард бүрэн төлж барагдуулна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,885,181.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Д.******* миний бие 1,885,181 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэвэрт байгаа, биеийн байдал хорт хавдартай химийн эмчилгээнд орох болсон тул боломжоороо 6 сард бүрэн төлж барагдуулна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,885,181.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,113 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 45,113 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 22,556.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,885,181.41 (нэг сая найман зуун наян таван мянга нэг зуун наян нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,113 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 22,556.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ