Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00219

 

 

 

 

 

 

 

 

2026 04 13 157/ШШ2026/00219

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дугаар хороо, бага тойруу 6,07 тоот хаягтай, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох

*******ийн гэрээний үүрэгт 789,664.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ******* овогтой *******тэй 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ТО-СТГ/2023-153893 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээг байгуулан 573,000.00 /Таван зуун далан гурван мянган/ төгрөгийн *******ийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай түүнд олгосон. Зээлдэгч ******* овогтой ******* нь Барьцаат *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй *******ийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 809 хоног хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.

...Иймд түрээслэгч ******* овогтой *******гээс 2023 оны 12 сарын 16-ны өдрөөс 2026 оны 3 сарын 04-ний өдөр хүртэлх 789,664.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* *******ийн нэхэмжилсэн 789,664.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан *******ийн гэрээний үүрэгт 789,664.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Миний бие ******* *******ийн нэхэмжилсэн 789,664.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 789,664.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,502 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 23,502 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 11,751 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох *******ийн гэрээний үүрэг 789,664.19 (долоон зуун наян есөн мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,502 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 11,751 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ