| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/30461/И |
| Дугаар | 197/ШШ2026/03005 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2026/03005
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, ******* *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,331,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.
1.Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 2,331,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Талуудын хооронд байгуулсан Худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу манай компани 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4,107,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн. Энэхүү бараа материалаас 1,376,000 төгрөгийн барааг манайд буцааж, үлдэх 2,731,800 төгрөгийн бараанаас 400,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлж, үлдэгдэл 2,331,800 төгрөгийг төлөөгүй. Иймд 2,331,800 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.
3. Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд А.Буян-Эрдэнэ 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нь ХХК нь хариуцагч Би энд Жи ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, нийлүүлэгчийн хөтөлбөрийг дэмжих, борлуулалтын үйл ажиллагааг дэмжих үүднээс хөргөгч, стакан гэх мэт зүйлийг үнэ төлбөргүй байршуулах, борлуулагч тал нийлүүлэгч талын бараа бүтээдэхүүнийг менюнд байршуулах зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 4,107,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлснээс 1,376,000 төгрөгийн барааг буцааж, үлдэх 2,731,800 төгрөгийн бараанаас 400,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлж, үлдэгдэл 2,331,800 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн акт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Харилцагчидтай хийх тооцоо, Борлуулалтын баримт зэрэг баримтаар нотлогдож байна.
4.2. Хариуцагч нь тайлбар, татгалзлаа ирүүлээгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч талын тайлбар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,331,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 52,259 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийг хангасан тул хариуцагчаас 52,259 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
6. Шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар товолж, Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчийн хаягаар хүргүүлэхэд хариуцагч хүлээн авсан, түүний ******* дугаарын утсанд хурлын талаар захиа бичсэн.
Мөн шүүх хуралдааны товыг зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүхээс лавлах үүрэгтэй.
Нэхэмжлэгчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* ******* ХХК-иас 2,331,800 төгрөг гаргуулж, ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* ******* ХХК-иас 52,259 төгрөг гаргуулж, ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ