| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00249/И |
| Дугаар | 157/ШШ2026/00222 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2026/00222
2026 04 14 157/ШШ2026/00222
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 8 дугаар хороо, *******ын талбай-02 Сэнтрал тауэр 8-р давхарт хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг *******-р *******ны ******* тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 664,159.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1236043 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 379,836.26 төгрөг, үндсэн хүүнд 238,890.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 35,332.16 төгрөг, шимтгэлд 1,100.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт 664,159.41 төгрөгийг хариуцагч *******ийн *******-с гаргуулах. гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбартаа: ...Ц.******* нь ******* ББСБ нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн төлсөн тул уг нэхэмжлэлээс татгалзаж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 664,159.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбараар нотлогдож байна. /хэргийн 30 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,489.81 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 20,489.81 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.*******ээс 10,244.90 төгрөг, Төрийн сангийн орлогоос 10,244.90 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******т холбогдох 664,159.41 (зургаан зуун жаран дөрвөн мянга нэг зуун тавин есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,489.41 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.*******ээс 10,244.90 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 10,244.90 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ