| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00250/И |
| Дугаар | 157/ШШ2026/00223 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2026/00223
2026 04 14 157/ШШ2026/00223
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 8 дугаар хороо, *******ын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сум, 4 дүгээр баг, ******* 4-3 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,907,889.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч *******ийн ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зорчигдсөн байна.
1.2025-07-28-ны өдөр ЗГ2025072868669 тоот гэрээний дагуу Iphone16 128GB маркийн гap утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,508,000.0 төгрөгийн зээлээр 28 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ2025072868669 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,293,821.87 төгрөг, үндсэн хүүнд 593,537.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,530.39 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 3,907,889.94 төгрөгийг хариуцагч *******ийн *******-с гаргуулах. гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ББСБ нэхэмжилсэн 3,907,889.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Сар болгон 150,000 төгрөгөөр төлж барагдуулна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,907,889.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...******* ББСБ нэхэмжилсэн 3,907,889.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Сар болгон 150,000 төгрөгөөр төлж барагдуулна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Иймд хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,907,889.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,476.23 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 77,476.23 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 38,738.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,907,889.94 (гурван сая есөн зуун долоон мянга найман зуун наян есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,476.23 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 38,738.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ