Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 317/ШШ2026/00302

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Х********и овогт Х***********гийн Ж???????р, хариуцагч Ч********ч овогт С**********дын Р***********а нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч С.Р--------гаас 37,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ж**************т олгож, нэхэмжлэгч Х.Ж***********аас 6,936,093 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Р*************д тус тус олгосугай.    

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Ж******рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.Р************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,928 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Р***********гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ж**********рт, нэхэмжлэгч Х.Ж*********раас 125,928 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Р**********д олгосугай.                 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН