Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2026/00238

 

 

 

 

 

 

 

 

2026 04 17 157/ШШ2026/00238

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 2 дугаар баг, ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, ******* 1421 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******од холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 15,269,671.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Цогтбилгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн ******* овогтой ******* нь ХасБанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 10 сарын 10-ны өдөр 1430090219 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 10 сарын 10-ны өдөр зээлдэгч Д.*******ын ХасБанк дахь 5004606472 тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430090219 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй 146 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 4 сарын 06-ны байдлаар үндсэн зээл 14,205,211.13 төгрөг, зээлийн хүү 1,037,803.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,656.58 төгрөг, нийт 15,269,671.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 15,269,671.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Д.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,269,671.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...*******ны нэхэмжилсэн 15,269,671.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,269,671.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,298 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 234,298 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Д.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 117,149 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэг 15,269,671.18 (арван таван сая хоёр зуун жаран есөн мянга зургаан зуун далан нэгэн төгрөг арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,298 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******оос 117,149 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 117,149 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ