Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2026/00248

 

 

 

 

 

 

2026 04 22 157/ШШ2026/00248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Бор-Өндөр сум 2 дугаар баг ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг *******йн 3-308 тоотод оршин суух, ******* овогт *******ийн*******т холбогдох

550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Ч.******* нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би 2025 оны 12 дугаар сарын 20-нд бэлнээр 550,000 төгрөг өгсөн тул уг мөнгөө гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.

 

3.Нэхэмжлэгч Ч.******* шаардах эрхийн үндэслэлээ шүүх хуралдаанд: ...Миний бие 2025 оны 12 дугаар сарын 20-нд т бэлнээр 350,000 төгрөг өгсөн. Би Бор-Өндөр-Хэнтий аймаг хооронд таксинд явдаг юм.******* Бор-Өндөр сумаас миний машинд суугаад Хэнтий аймагт ирсэн. Тэгээд эмнэлгээр ороод ажил бүтсэнгүй, Жаргалтхаан сум явахаар боллоо, би Жаргалтхаан суманд бүртгэлтэй хүн, Жаргалтхаан сумын эмнэлгээс эмийн бичиг авна гээд Хэнтий аймгаас Жаргалтхаан сум явсан. Тэгээд Жаргалтхаан сумаас Хэнтий аймаг руу ирсэн. Нийт 200 километр явсан. Хэнтийгээс Жаргалтхаан сум руу нэг хүн 20,000-25,000 төгрөгөөр явдаг үнийн тарифтай байдаг. Би Жаргалтхаан сум руу ганцхан*******ыг суулгаж явсан тул талдаа 80,000-100,000 төгрөг болох юм. Тиймээс таксины хөлс 200,000 төгрөгөөр тооцож, нийт 550,000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү... гэж тодорхойлон тайлбарлав.

 

4.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...*******оос бэлнээр 550,000 төгрөг аваагүй. Эхний үед 170,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөг, дараа нь 60,000 төгрөг, нийт 350,000 төгрөг авсан. Иймд би авсан 350,000 төгрөгөө төлөх хүсэлтэй байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн тайлбарлажээ.

 

5.Хэргийн материалд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон болон үгүйсгэсэн бичгийн нотлох баримт авагдаагүй ба зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч т 3 удаагийн үйлдлээр 350,000 төгрөг зээлсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талуудын хооронд маргаангүй байгааг дурдах нь зүйтэй.

 

6.Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох 200,000 төгрөгийн шаардах эрхийн үндэслэлээ Хэнтий аймгаас Жаргалтхаан сум руу явсан, буцаж Хэнтий аймагт хүргэж ирсэн таксины хөлс гэж тайлбарлаж байх ба таксинд явахдаа нэг хүний зардал хэдэн төгрөг болох, таксинд ганцаараа сууж явсан тохиолдолд нэг талын зардал хэдэн төгрөг болох буюу Хэнтий аймгаас Жаргалтхаан сум руу яваад буцаад ирэхэд таксины зардал хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгний зардал гарах талаар хариуцагч тай ярилцаж тохиролцоогүй, нэг хүн 20,000-25,000 төгрөгөөр л явдаг гэж шүүх хуралдаанд тайлбарлав.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч т 200,000 төгрөгийн таксины үйлчилгээ үзүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Ч.******* нь хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

8.Иймд нэхэмжлэгч Ч.*******ын 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 350,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 200,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 350,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,150 төгрөгийг хариуцагч аас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгохоор шийдвэрлэлээ.

 

10.Хариуцагч нь Би Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа болохоор шүүх хуралдаанд цахимаар оролцоно гэж хэлсэн боловч эмчилгээний улмаас цахимаар оролцох боломжгүй байна, тиймээс намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээ шүүхэд амаар гаргасныг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байх ба нэхэмжлэгч Ч.******* нь Би Бор-Өндөр суманд амьдардаг боловч одоогоор Хэнтий аймгийн Батноров суманд хүүхэд харж байгаад 300 км газар явж хуралдаа ирлээ, тиймээс хуралдаанаа хийлгэе гэв.

 

11.Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгч Ч.*******ын хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 (гурван зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 17,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, 350,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,150 төгрөгийг хариуцагч аас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ