Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2026/00254

 

 

 

 

 

 

 

2026 04 27 157/ШШ2026/00254

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ******* сум 4 дүгээр баг, Улаан-Эрэг баг ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сум, ******* 3 дугаар багт оршин суух, ******* ******* овогт *******гийн *******, овогт *******ын нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 40,207,131.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Ж. нар нь ******* *******ны ******* тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар MN680034250401850908 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, авч 2023 оны 10 сарын 12-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүдэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN680034250401850908 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан зээл болон зээлийн хүүний төлбөрийг 12 сараар хугацааг сунгасан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2 , 3.2 , 3.3 дах заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж, хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.

2026 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 10,207,131.61 төгрөг нийт 40,207,131.61 төгрөг байх тул зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Б. нараас гаргуулж ******* *******ийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.*******, Ж. нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь Хэнтий аймаг ******* сумын ******* 3 багийн иргэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 27,000,000 төгрөгийг 1.6 хувийн хүүтэй 2023 оны 10 сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг сарын 1.7 хувийн хүүтэй тус тус 24 сараар авсан. 2024 оны 5 сарын 16-ны өдөр гэрээний бүтэцэд өөрчлөлт оруулан 12 сараар сунгасан. 2023 оны өвөл улс нийтээр зуд тохиож малгүй болсны улмаас зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Одоогоор нийт үлдэгдэлд 40,207,131.61 төгрөг үлдсэн. Уг зээлийг 2027 оны 4 сар хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төв нь хариуцагч Д.*******, Ж. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,207,131.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.*******, Ж. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Одоогоор нийт үлдэгдэлд 40,207,131.61 төгрөг үлдсэн. Уг зээлийг 2027 оны 4 сар хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч Д.*******, Ж. нарын нэхэмжлэлийн шаардлага болох 40,207,131.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,986 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 358,986 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******, Ж. нараас 179,493 төгрөг, ******* сангийн орлогоос 179,493 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Ж. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 40,207,131.61 (дөчин сая хоёр зуун долоон мянга нэг зуун гучин нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,986 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******, Ж. нараас 179,493 төгрөгийг, ******* сангийн орлогоос 179,493 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.*******, Ж. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ