Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2026/00255

 

 

 

 

2026 04 27 157/ШШ2026/00255

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг, ******* 15-12 тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,109,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2024.08.14-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. ******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95132472 дугаарын Монпэй аппликейшнийг ашиглаж, 2024.10.01-ний өдрөөс 2024.11.07-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн хүсэлтээр нийт 1,330,000 төгрөгийг зээлж авсан ч зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. ...Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь гэрээний үүрэгт 2,109,667 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Хариуцагч ******* нь 2,169,517 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,109,667 төгрөгийг тус компанийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,109,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,109,667 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,109,667 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,705 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,352.5 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,352.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү буюу 2,169,517 төгрөг төлсөн буюу 59,850 төгрөг илүү төлсөн байх тул үүнээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ийн төлөх 24,352.5 төгрөгийг хасаж, зөрүү 35,497.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас гаргуулан хариуцагч *******т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох 2,109,667 (хоёр сая нэг зуун есөн мянга зургаан зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,705 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,352.5 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,352.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3.Хариуцагч *******ийн илүү төлсөн 35,497.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас гаргуулан хариуцагч *******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ