Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/04618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,,, ХХК/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******,*******,**************/-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 9,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь Манай компани нь Б.*******д 2022.11.05-ны өдөр барилгын угсардаг шат 20 ком (40 хөл, 40 тушаа, 20 тавцан, 40 залгаа)-ыг 20 хоногоор, 2023.03.10-ны өдөр барилгын угсардаг шат 10 ком (20 хөл, 20 тушаа, 10 тавцан, 20 залгаа), 2023.03.31-ний өдөр 10 ком (20 хөл, 20 тушаа, 10 тавцан, 20 залгаа)-ыг 30 хоногоор гэж тус тус хүлээлгэн өгч, нийт 40 ком шатны түрээсийн гэрээг өдрийн 1,500 төгрөгөөр тохиролцон байгуулан түрээслүүлсэн болно. Гэвч гэрээний түрээсийн хугацаа дуусч ярихад сунгана, ашиглаж байгаа гэх мэт шалтгаан хэлсэнээр 2025 оны 08 сарын 29-ний өдөр манайх өөрөө очиж шатаа буцаан авсан болно. Тухайн үед хүлээн авах ёстой тоо ширхэгээс 24 ширхэг хөл, 26 ширхэг тавцан, 63 ширхэг тушаа, 66 ширхэг залгаа дутуу хүлээн авсан. Гэвч үлдэгдэл түрээсийн тооцоогоо хийлгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс үлдэгдэл шатны төлбөр 5,175,000 төгрөг, мөн нийт түрээсийн төлбөр нь буцааж авсан хоногоор тооцоход 57,615,000 төгрөг боловч урьдчилгаа болон дундын төлбөр төлөлт мөн харилцан тохиролцож ярилцсаны дүнд үндсэн төлбөр 4,000,000 төгрөгийн хамт нийт 9,175,000 төгрөгийн үлдэгдэл тооцоо үлдсэн болно. Тиймээс тус төлбөрийг нэхэмжилж байна. гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь Нэхэмжлэгч нь н.******* ахтай харилцан тохиролцож шат, тавцанг үргэлжлүүлэх түрээсэлж авч үлдсэн. н.******* ах нь *******ы захиалагч бөгөөд 2022 оны 11 дүгээр сараас нэмж 20 шат надаар дамжуулан авч түрээслэн үлдсэн. Н.******* болон н.******* ах нар хоорондоо тооцоо нийлж төлбөрөө тохирсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргасан.

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Б.******* нь нэг бүрийн үнэ 200,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийн үнэтэй, барилгын угсардаг шат 20 ком /40 хөл, 40 тушаа, 20 тавцан, 40 залгаа/-ыг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд, 300,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй,

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээгээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, 10 ком барилгын угсардаг шатыг /20 хөл, 20 тушаа, 10 тавцан, 20 залгаа/,

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээгүйгээр 10 ком /20 хөл, 20 тушаа, 10 тавцан, 20 залгааг/ шатыг тус тус түрээсэлжээ.

 

4.2.Иргэний хуудлийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд талуудын хооронд Түрээсийн гэрээ байгуулагджээ.

Мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1.-т Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж, 326.2.-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж тус тус заасан.

 

4.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т Гэрээг цааш сунгах тохиолдолд 7 хоногийн өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдэж, харилцан тохиролцож, гэрээг тодорхой хугацаагаар сунгаж болох бөгөөд гэрээг сунгасан тухай актыг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, үндсэн гэрээнд хавсаргаснаар хүчин төгөлдөр болно гэж заажээ.

Нэхэмжлэгч гэрээний хугацааг амаар сунгасан гэх боловч гэрээнд зааснаар гэрээг сунгах тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэх, бичгээр хийх агуулга байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг сунгасан гэж үзэхгүй.

 

Иймд гэрээг гэрээнд заасан хэлбэрийн шаардлагаар сунгаагүй байх тул түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.4. 1 шат нь 2 хөлтэй, 2 тушаа, 1 тавцан, 4 залгаатай гэж нэхэмжлэгч тайлбарласан ба нэг бүрийн үнэ 200,000 төгрөгийн үнэлгээтэй гэж гэрээгээр тохиролцсон байна. Хариуцагч Б.******* нь нийт 40 ком шат авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Зарлагын баримтаар тус тус нотлогдож байх ба нэхэмжлэгч талын хүлээж аваагүй 24 ширхэг хөл, 26 ширхэг тавцан, 63 ширхэг тушаа, 66 ширхэг залгааг ком шатаар тооцоход 12 шатыг дутуу авсан гэж үзэхээр байна.

Иймд 12 шат дутуу байх тул үүний төлбөр болох 2,400,000 төгрөгийг /12 шат х 200,000 төгрөг/ хариуцагч Б.*******гаас гаргуулах нь зүйтэй.

 

Харин 14 тавцан /26-12/, 39 тушаа /63-24/, 18 залгаа /66-48/-ны үнийн тарифын талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, ямар үнэлгээтэй болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй тул дээрх төлбөрийг гаргуулах боломжгүй.

 

Мөн хэрэгт нэхэмжлэх Япон шат түрээслүүлэх гэрээний хавсралт гэх баримт хавсаргасан боловч энэ нь нэг талын буюу нэхэмжлэгч талын баримт, хариуцагч үүнийг хүлээн зөшөөрсөн гэх агуулга байхгүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Б.*******гаас 2,400,000 төгрөг гаргуулж, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,775,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 161,750 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 53,350 төгрөгийг Б.*******гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

6.Шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар товолж, хариуцагчид хуралдааны товыг түүний ******* дугаарын утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэх хариу өгсөн.

 

Иймд шүүх хариуцагчийн шүүхэд өгсөн мэдээллийн дагуу хурлын товыг мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1.-т зааснаар Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-т зааснаар Б.*******гаас түрээсийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөг гаргуулж, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,775,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 161,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.*******гаас 53,350 төгрөг гаргуулж, ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ