Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2026/00256

 

 

 

 

 

 

 

2026 04 27 157/ШШ2026/00256

 

 

 

*******иуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо Сүхбаатарын нэрэмжит талбай 5 тоот хаягтай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, Геологи 4-407 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 9,486,120.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 8,655,756.83 төгрөг, зээлийн хүү 818,431.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,932.39 төгрөг, нийт 9,486,120.71 төгрөгийг Э.*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

*******иуцагч Э.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* *******ны 9,486,120.71 төгрөгийг тодорхой хэмжээгээр багасгаж төлнө. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,486,120.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

*******иуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...******* *******ны 9,486,120.71 төгрөгийг тодорхой хэмжээгээр багасгаж төлнө. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,486,120.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,728 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 166,728 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 83,364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,486,120.71 (есөн сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун хорин төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,728 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.*******ээс 83,364 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 83,364 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ