| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00291/И |
| Дугаар | 157/ШШ2026/00258 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2026/00258
2026 04 28 157/ШШ2026/00258
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3 дугаар багт хаягтай, ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3 дугаар баг, ******* 2-08 тоотод оршин суух, ******* овогт Алтанхумбагийн Ууганбаярт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,149,354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...******* нь 2023 оны 08-рсарын 16-нд 6,170,000 төгрөгийг 31752513468 тоот гэрээ онлайн зээлийн гэрээ байгуулж жилийн 15,6%-н хүүтэй 30 сарын хугацаатай cap бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авахдаа БГХ/52513468 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 171 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх худалдаанаар, бичмэл болон цахим баримтанд тулгуурлан шийдвэрлэнэ гэж энэ хуулиар зохицуулсаны дагуу тус шаардлагыг гаргав. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хаан *******ны нэхэмжилсэн 1,149,354 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ 5 сарын 10-нд төлнө. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,149,354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Хаан *******ны нэхэмжилсэн 1,149,354 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ 5 сарын 10-нд төлнө. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,149,354 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,135 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 32,135 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 16,067.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,149,354 (нэг сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавин дөрвөн) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,135 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 16,067.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 16,067.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ