Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2026/00260

 

 

 

 

 

 

 

2026 04 28 157/ШШ2026/00260

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Галшар сум 6 дугаар баг, Эрдэнэтолгой 401а тоот хаягтай, ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Галшар сум 3 дугаар багт оршин суух, Дашзэвгийн *******,

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сум 4 дүгээр багт оршин суух, *******ын ******* нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 9,772,197.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төв итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Үндсэн зээлдэгч Д.******* /СИ88051801/, хамтран зээлдэгч Б.******* /СИ54060805/ нараас 9,772,197.84 төгрөгийн зээлийн төлбөрийг бүхэлд нь Улсын тэмдэгтийн хураамж: 171,305 төгрөг телөхийг шаардаж байна.

Нэхэмжлэлийн утга: Иргэн Д.*******, Б.******* нар нь ******* *******ны Хэнтий салбарын харъяа Галшар тооцооны төвөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 85 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 26,000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээндээ зориулан 22 сарын хугацаатай буюу 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан ба зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орон 2025 оны 05 дутаар сарын 04-нд дуусахаар зээл хойшлогдон хуваарьт өөрчлөлт орон 24/85 гэрээ байгуулагдсан.

Тухайн зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой удаа дараа мэдэгдэл өгч улмаар сард хоёроос гурван удаа холбогдож байсан болно. гэжээ.

 

Хариуцагч Д.*******, Б.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* миний бие 2005 оноос хойш мал маллаж ирсэн. 5 хүүхэдтэй, өрх толгойлсон. 2024 оны зудаар малгүй болсон учраас малчны зээлээ цаг хугацаанд нь хийж чадахгүй хугацаа хэтрүүлсэн байгаа. ******* *******тайгаа ярьж тохирсны дагуу бид сар алгасахгүйгээр сар бүр тогтмол 2 сая төгрөг хийхээр ярьж тохирсны дагуу зээлээ байршуулж эхэлсэн. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төв нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,772,197.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

2.Хариуцагч Д.*******, Б.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...******* *******тайгаа ярьж тохирсны дагуу сар алгасахгүйгээр сар бүр тогтмол 2 сая төгрөг хийхээр ярьж тохирсны дагуу зээлээ байршуулж эхэлсэн. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

4.Иймд хариуцагч Д.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,772,197.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,305 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 171,305 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******, Б.******* нараас 85,652.5 төгрөг, ******* сангийн орлогоос 85,652.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,772,197.84 (есөн сая долоон зуун далан хоёр мянга нэг зуун ерэн долоон төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,305 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******, Б.******* нараас 85,652.5 төгрөгийг, ******* сангийн орлогоос 85,652.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.*******, Б.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ