Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2026/00264

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 29 157/ШШ2026/00264

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6,07 тоот хаягтай, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4 дүгээр баг, ******* 14-16 тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,653,328.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ******* овогтой ******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 630 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.

Иймд түрээслэгч *******аас үндсэн зээл 924,737.76 төгрөг, үндсэн хүү 635,183.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,406.60 төгрөг, нийт 1,653,328.21 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* эрүүл мэндийн шалтгаанаас болоод зээлээ төлж чадаагүй. Одоо миний бие эдгэрч ажил хийх бүрэн чадвартай болсон тул 2026 оны 05 сарын 10-наас нэхэмжилсэн төлбөрийг сар болгоны 10-нд 6 хуваан төлж дуусгах тул хүлээн авна уу. Нийт 1,653,328.21 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,653,328.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...2026 оны 05 сарын 10-наас нэхэмжилсэн төлбөрийг сар болгоны 10-нд 6 хуваан төлж дуусгах тул хүлээн авна уу. Нийт 1,653,328.21 төгрөгийг зөвшөөрч байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч *******ын нэхэмжлэлийн шаардлага болох 1,653,328.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,403 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 41,403 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 20,701.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,653,328.21 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга гурван зуун хорин найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,403 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч ******* болон Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 20,701.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ