Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2026/00265

 

 

 

 

 

 

 

2026 04 29 157/ШШ2026/00265

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ******* сум, 3 дугаар баг С-80-р байрны 26 тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сум, 4 дүгээр баг, ******* ******* 5-4 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, ******* овогт гийн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 41,835,276 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч О.******* нь 2024-10-07 ны өдрийн 334100330055 тоот зээлийн гэрээ байгуулж манай байгууллагаас 33,000,000 төгрөгийн зээл 48 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэй зээл авсан. Уг зээл авч график төлөлтийн эхний сараас эхлэн хугацаа хэтрүүлж ...2024-11-09, 2024-12-31, 2025-02-21-ний өдрүүдэд 1429000, 66000, 4200000 төгрөгөөр 3 удаа 5695000 төгрөгийн төлөлт хийснээс өнөөдрийг хүртэл огт зээлээ төлөхгүй байгаа ба санхүүгийн зөвлөхийн зээл төлүүлж үйл ажиллагаанд өгсөн амлалтандаа огт хүрэхгүй байгаа тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.

 

Хариуцагч О.*******, Б. нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...******* овогт ******* миний бие 2024 оны 10 сарын 07-ны өдөр ******* ББСБ-аас 33,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэй авсан нь үнэн болно. Уг тээврийн хэрэгслээр Баянмөнх-******* чиглэлийн авто замд 2025 оны 4 сарын 15-ны өдөр Ган бүргэд ХХК-тай гэрээ байгуулж 2025 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл түрээсээр ажилласан. Тус компани нь гэрээний дагуу түрээсээ цагтаа өгөөгүй бөгөөд одоог хүртэл үлдэгдэлтэй байгаа тул тус ББСБ-тай хийсэн гэрээний дагуу төлөлтөө хийж чадахгүйд хүрсэн. Одоо 5 сарын 10-20-ны өдрүүдэд Бор-Өндөр-******* чиглэлийн авто замын ангитай гэрээ хийж ажиллахаар ярилцаж байгаа тул гэрээний дагуу олгогдсон сарын түрээсээ ББСБ-руу шууд шилжүүлэх нөхцөлөөр төлбөрөө хийх хүсэлтэй байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,835,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.*******, Б. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Одоо 5 сарын 10-20-ны өдрүүдэд Бор-Өндөр-******* чиглэлийн авто замын ангитай гэрээ хийж ажиллахаар ярилцаж байгаа тул гэрээний дагуу олгогдсон сарын түрээсээ ББСБ-руу шууд шилжүүлэх нөхцөлөөр төлбөрөө хийх хүсэлтэй байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч О.*******, Б. нарын нэхэмжлэлийн шаардлага болох 41,835,276 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,126 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 367,126 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.*******, Б. нараас 183,563 төгрөг, Төрийн сангийн орлогоос 183,563 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******, Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 41,835,276 (дөчин нэгэн сая найман зуун гучин таван мянга хоёр зуун далан зургаан) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,126 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.*******, Б. нараас 183,563 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 183,563 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.*******, Б. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ