| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/29248/И |
| Дугаар | 197/ШШ2026/08761 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2026/08761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******, *******, ******* тоотод оршин суух РД:*******, *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах РД:*******, “*******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинд 38.850.526 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Од
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэнпунцаг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Од нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. “Нэхэмжлэгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00555 дугаартай Шийдвэрээр хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, уурхайн мэдээлэл технологийн компьютер сүлжээний инжинерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 64.638.452 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоход сайн дураараа биелүүлээгүй учраас 2025 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч хариуцагч байгууллага ыг ажилд нь эгүүлэн томилохгүй байсаар 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/819 дугаартай Тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байснаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар нэг сарын цалин хөлс 7.192.542 төгрөг, нэг өдрийн ажлын цалин 359.727 төгрөгөөр тооцоход ажилгүй байсан хугацааны төлбөрт 38.850.526 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж бичилт хийлгэхийг даалгахаар шүүхэд хандсан “ гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагаа татгалзлаа “Нэхэмжлэгчийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Гэтэл нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шаардлагатай бөгөөд энэ хуулийн зүйл заалтыг зөрчин урьдчилан шийдвэрлэх шатанд хуулийн шаардлагад заасан хугацаанд биелүүлэхгүйгээр шууд шүүхэд хандсан нь хууль зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.1 дэх хэсэгт шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх захирамж гаргана гэж заасан. Дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн хуулийн зүйл заалтууд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлтэй байна. Хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглээгүй нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шатанд тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/00555 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч ыг уурхай мэдээлэл технологийн компьютер сүлжээний инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 64.638.452 төгрөгийг хариуцагч “Монгол алт” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
6.Ажил олгогч шүүхийн шийвэрийн дагуу нэхэмжлэгч ыг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон нь бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
7.Зохигчдын маргааны гол зүйл нь шүүхийн шийдвэрээс гарснаас хойшхи ажилд эгүүлэн томилоогүй хугацааны цалин хөлсийг олгох ёстой, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй” гэж заажээ.
9.Тодруулбал, нэхэмжлэгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн байгууллагад хандаж улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө ажил олгогчийн ажилтан ын и-мэйл хаяг руу хүсэлт илгээснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, маргаан бүхий үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учраас үргэлжлэн явагдаж байгаа тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
10.Иймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй гэх тайлбарыг хариуцагч татгалзаж үгүйсгээгүй ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй.
11. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолохдоо:
12.Шүүхийн шийдвэрт дурдагдсан нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 359.727 төгрөгөөр тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хуанлийн тоололоор ажлын 124 /хоног/ х 359.727 төгрөг /нэг өдрийн цалин/ = 44.606.148 төгрөг байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинд 38.850.526 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352.250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 352.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинд 38.850.526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч од олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352.250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 352.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА