Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2026/08760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* тоотод оршин суух РД:*******, *******ын нэхэмжлэлтэй

           Хариуцагч *******,*******, ******* тоотод оршин суух РД:, холбогдох

     Нэхэмжлэлийн шаардлага: 14.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд оролцогчид:

            Хариуцагч

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         2.Нэхэмжлэгч , хариуцагч д холбогдуулан 14.200.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

         3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Миний бие 2021 онд ОХУ-аас овьёос оруулж ирээд төмөр замын ойролцоо зарахад хариуцагч тэнд малын тэжээл зардаг байсан. Тухайн үед бид нар танилцаад адилхан бизнес хийж байгаа юм байна хамтраад миний барааг зарахад хариуцагч туслаж ашгаа 50:50 хувиар хуваахаар тохиролцсон. Бараа зарагдаж дуусаад хариуцагчтай тооцоо нийлэхэд надад 18.000.000 төгрөгийг төлөхөөр үлдсэн. Ингээд дахиад манай нэг вагон бараа ОХУ-д гацаж нэг сарын дараа орж ирсэн. Тус барааны ашгийг мөн адил 50:50 хувиар хуваахаар ярилцсан боловч вагон ирэхэд зах зээлийн эрэлттэй үе өнгөрч зуны наадмын 7 дугаар сар эхэлж туслаагүй бөгөөд тооцооноос 3.800.000 төгрөг өгснийг хасаад үлдэгдэл 14.200.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

        4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлэхдээ “Өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна. 11.000.000 төгрөг манай компаниар дамжуулж оруулж ирсэн овъёосны төлбөр. Үүнээс ах бид хоёр 50:50 хувийн ашиг авна гэж тохиролцсоны дагуу хуваарилагдсан тоо. Энд ийн 50 хувь орсон дүн. Энэ тооцоог ингээд хаалаа. Үүний дараа “” ХХК буюу ийн компаниар хоёр овъёосны төлбөр орж ирэх ёстой байсан нь орж ирсэн. Түүний хоёр вагоноос нэг бүтнийг би өөрөө үзнэ, оросуудад тэжээл авна гэдэг журмаар явуулаад ханшны алдагдлаас болоод удаасан учраас 100-г би үзье гэхэд болно гэсэн. Нөгөө үлдэгдэл нэг вагоноос хоёулаа 50:50 хувиар тооцно. Гэхдээ энэ зарчмаар бараа захиалга эхэлэхээс өмнө зарагдаад дууслаа. Одоо захиалгаа аваад дэмжээд өгөөрэй гэсэн. Би тэжээлийн сайт, группын админ учраас газар тариалангийн салбарт 7-8 жил ажилласан мөн танил талдаа “” дээрээс надаас хуучин яаж авдаг байсан шигээ аваарай гэж ажиллаад нэг вагон тэжээлийг зарж дууссан. Манай компаниар орж ирсэн вагоны нэг тонн тэжээл борлуулсан үнэ 900.000-950.000 төгрөг. ийн хоёр вагон доод тал нь 1.000.000-1.600.000 төгрөгөөр зарагдсан. Надад өгөх 2 вагоноос ашиг ирээгүй. Өмнөх вагоноос ашгаа авъя гэж хэлсэн. Таны бараа зарагдаж дуусахаар миний таниас авах нэг ваноны ашгийг хоёулаа тооцоолоод зөрүүнд хэдэн төгрөг өгөх, хэдэн төгрөг авах тооцооллоо гаргая гээд бид хоёр хамт сууж байгаад бичсэн баримтыг өгсөн. Бид хоёр дундаа тэмдэглэл хийгээд явдаг байсан. ахын хувьд намайг энэ хоёр вагонтой хамааралгүй гэж яриад байна. Яагаад хамааралгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Бид хамт суугаад ярьсан байж эцэст нь надад юу ч өгөөгүй. Би зууралдаад байдаг хүн биш учраас дургүй бол тэр биз гээд хаяасан. Гэтэл яагаад 14.200.000 төгрөгийг төлөхийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. 7.100.000 төгрөгийг төлж болно. Мөн миний удаа төлсөн 2.500.000 төгрөгийг хасаагүй байсан” гэж тайлбарлав.

         5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

         6.Нэхэмжлэгч , хариуцагч нар 2021 оны 06 дугаар сараас эхлэн овъёос зарж хамтран ажилласан болох нь зохигчдын тайлбар, Улаанбаатар төмөр замын ачих, буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн албан бичгээр тогтоогдож байна.

         7.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

         8.Хамтран ажиллахаар тохиролцсон талууд ашиг олох, тодорхой зорилгыг хэрэгжүүлж, харилцан үүрэг хүлээх ба нэхэмжлэгч өөрийн “” ХХК-ийн нэр дээр ОХУ-ын Иланк өртөөнөөс 2021 оны 06 дугаар сарын 15, 24-ний өдрүүдэд хоёр вагон тэжээл оруулж ирж, хариуцагч сайт, группээр дамжуулан зар сурталчилгаа явуулж дээрх хоёр вагон ачааг худалдан борлуулж дууссан талаар хэн аль нь маргахгүй байна.

           9.Зохигчдын маргаж байгаа шалтгаан хамтран зарсан овьёосны үлдэгдэл мөнгийг төлөх ёстой, тооцоо нийлсэн мөнгөнөөс талыг нь төлнө, өөрт ногдох ашгаа аваагүй гэж маргаж байна.         

         10.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466 дугаар 466.2 дахь хэсэгт зааснаар талууд хоорондоо ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгч тооцооноос төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг шаардах эрхтэй.

          11.Иймээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 7.100.000 төгрөгийг төлнө гэж маргасан боловч хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд, тооцооны үлдэгдэл 14.200.000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх ба дээрх төлбөрөөс ийн “Хаан” банкны дугаартай данс руу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлснийг хасаж тооцоод 11.700.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

         12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 202.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.                                                                                                                                                                                                    

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

         1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 11.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ад олгож, үлдсэн 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай         

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 202.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.            

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА