Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2026/00334

 

 

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                             хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,219,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

......... Х.б ХК /ХХД:..., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Н.О нь Х.б-тай 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн NoЗГ/50285357 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, NoБГХ/50285357 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 11,500,000 /Арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Мөн нэмэлтээр: 2023 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн NoЗГ/50460697 тоот гэрээгээр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн NoЗГ/50613847 тоот гэрээгээр 350,000 төгрөг, 2023 оны 04 дугаар сарын 25-ний өдрийн NoЗГ/51191657 тоот гэрээгээр 1,680,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн NoЗГ/51326368 тоот гэрээгээр 380,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн NoЗГ/51388829 тоот гэрээгээр 2,370,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн NoЗГ/51777863 тоот гэрээгээр 870,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн NoЗГ/52194452 тоот гэрээгээр 4,200,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн NoЗГ/52394029 тоот гэрээгээр 650,000 төгрөг, 2023 оны 09 дугаар сарын 15-ний өдрийн NoЗГ/52898179 тоот гэрээгээр 200,000 төгрөг, 2023 оны 09 дугаар сарын 15-ний өдрийн NoЗГ/52908384 тоот гэрээгээр 240,000 төгрөг. Улмаар дахин дээрх зээлүүдийн үлдэгдэл болох 19,890,953.06 төгрөг дээр нэмж, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны NoЗГ/52910219 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, NoБГХ/52910219 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 100,000 /Нэг зуун мянган/ төгрөг, нийт зээлийн хэмжээ 19,990,953.06 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Н.Отгонбаатар нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 03 дугаар 11-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,532,052.3 төгрөг, зээлийн хүү 3,171,572.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,246.4 төгрөг, нийт 10,708,871.3 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Н.Отгонбаатар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2026 оны 03 дугаар 11-ны өдрийн байдлаар 142 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь “Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2- т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Н.О-с 2026 оны 03 дугаар 11-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зэлийн төлбөр 16,007,947.7 төгрөг, зээлийн хүү 4,691,460.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,850.6 төгрөг, нийт 21,219,259 төгрөг гаргуулах...” гэжээ. 

 

Хариуцагч............ гэх газарт оршин суух, Б овогт Н.О /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.О би Х.б ХК-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 21,219,259 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,219,259 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О нь зээлийн гэрээний үүрэгт 21,219,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,219,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,046 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу  132,023 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 132,023 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч Н.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.Б