| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00417/И |
| Дугаар | 137/ШШ2026/00337 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 137/ШШ2026/00337
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,033,520.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
........... байрлах Х.б ХК Замын-Үүд салбар /ХХД:..., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э.А нь 2023 оны 03-р сарын 04-ний өдөр Х.б Замын-Үүд салбарын төвөөс ЗГ/50588399 тоот зээлийн гэрээ байгуулан Онлайн цалингийн зээл 6,640,112.87 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Хандсүрэнгийн Батцэцэг нь үндсэн зээлийн гэрээний 2.1.1.3, 2.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2026 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар зээл 1006 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зорчсон тул тус нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нэхэмжлэл гаргахаас өмнө үндсэн зээл, зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,019,904.10 төгрөгийг төлсөн байна. Одоо зээлдэгч Э.А-с зээлийн гэрээний үлдэгдэлд нийт 10,033,520.89 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч ......... тоотод оршин суух, Б овогт Э.А /РД: ......, утас: ...../ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Э.А би Х.б ХК-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 10,033,520.89 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,033,520.89 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь зээлийн гэрээний үүрэгт 10,033,520.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А нь зээлийн гэрээний үүрэгт 10,033,520.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,486 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 87,743 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 87,743 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б