| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00488/И |
| Дугаар | 137/ШШ2026/00338 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 137/ШШ2026/00338
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч И.М.Н.Б.З.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У........ тоотод байрлах И.М.Н.Б.З.Г ХХК /ХХД: , РД:, утас:/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь 2019.05.22-ны өдөр "И.М.Н.Б.З.Г" ХХК-тай дугаар 56977 "Зээлийн гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр Б.Э нь 2,000,000 төгрөгийг 8% хүүтэйгээр 25 хоногийн хугацаатай зээлж авсан. Гэтэл Б.Э нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд 2019.08.02-ны өдөр 545,600 төгрөгийн төлөлт хийж ахин төлөлт хийсэнгүй. Зээлийн гэрээний үүргийг шаардахад удахгүй төлнө, хуваагаад төлнө гэх тайлбар хэлж хүлээлгэдэг боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Б.Э нь хаана байгаа нь мэдэгдэхгүй холбоогүй болсон. Улмаар манай байгууллага нь шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гарган шийдвэрлүүлж 2020.07.01-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн No101/ШШ2020/02406 шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн. 2026.01.28-ны өдрийн Дорноговь аймгийн цагдаагийн газрын 38/339 албан бичгээр Б.Э оршин суугаа хаяг холбогдох утасны мэдээллийг өгсөн. Б.Э-г олж тогтоосны дараа зээл төлөх тухай мэдэгдэж холбогдоход удахгүй төлнө гэх боловч хэлсэндээ хүрч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2026.04.10-ны өдрийн байдлаар Б.Э нь зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 1,600,000 төгрөг, Зээлийн хүү: 12,813,120 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: алданги 800,000 төгрөг, Зээлийн гэрээний үүрэгт 15,213,120 төгрөг, Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, Нийт: 15,283,320 төгрөг байна. Зээлийн гэрээний байгуулагдсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 2,513 хоног болсон байх бөгөөд зээлийн хүү хэт өндөр хуримтлагдсан тул зээлийн хүүг манай байгууллагын зүгээс хөнгөлж 1,400,000 төгрөгөөр тооцож алдангийг хасаж байна. Хүүгийн хөнгөлөлтөд оруулсан зээлийн гэрээний нийт үүрэг нь 3,000,000 төгрөг болж байна. Тус дүн дээр хариуцагчийн эрэн сурвалжлахад гарсан зардлыг нэмж нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 3,070,200 төгрөг байна. Иймд Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг Нийт: 3,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .......... тоотод оршин суух, Б овогт Б.Э /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Э нь И.М.Н.Б.З.Г ХХК-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би И.М.Н.Б.З.Г ХХК-с зээл авсан нь үнэн. И.М.Н.Б.З.Г ХХК-ний нэхэмжилж байгаа 3,070,200 төгрөгийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 1,070,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Э-д холбогдуулан 3,070,200 төгрөгийг гаргуулахаар И.М.Н.Б.З.Г ХХК-с нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 3,070,200 төгрөгийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 1,070,200 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.М.Н.Б.З.Г ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,070,200 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжилсэн 3,070,200 төгрөгийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 1,070,200 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.М нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И.М.Н.Б.З.Г ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжилсэн 3,070,200 төгрөгийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 1,070,200 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,073 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 32,036.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 32,036.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б