Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2026/00340

 

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                             хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х.ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 168,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

........ тоотод байрлах Х.Ф ББСБ ХХК /ХХД:, РД: , утас: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэгчийн SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025 оны  06 сарын 28-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 07 сарын 01-ний өдөр 150,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, 2025 оны 11 сарын 06-ны өдөр 50,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд зээлийн гэрээний төлбөрт нийт 168,681 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ. 

 

Хариуцагч ......... тоотод оршин суух, Б овогт Б.А /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.А би Х.Ф ББСБ ХХК-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 168,681 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 168,681 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь зээлийн гэрээний үүрэгт 168,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 168,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,710 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу  2,855 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2,855 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч Б.А нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.Б