Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2026/05418

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,,,,,/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,*******,*******,**************************** /-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,675,403.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогт-Эрдэнэ, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.******* нь тус байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот гэрээ байгуулж сарын 3,5 хувийн 3,300,000 төгрөгийг авсан болно. Зээлээ төлөлгүй 339 гаран хоног хугацаа хэтэрсэн бөгөөд хүүтэй манай зүгээс удаа дараа утсаар холбогдон зээлдэгчээс зээлээ шаардаж байсан өнөөдрийг бололт төлөлт хийгээгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд Д.*******гээс үндсэн зээл 3,229,020.68 төгрөг, хүүгийн төлбөрт 1,367,337.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,046.16 төгрөг, нийт 4,675,403.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нийт шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, нэмэлт хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогт-Эрдэнэ нөгөө талаас Д.******* нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд нэхэмжлэгчийн шаардсан 3,229,020.68 төгрөг, зээлийн хүү 1,367,337.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,046.16 төгрөг, нийт 4,675,403.96 төгрөгийг 6 сарын дотор буюу 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцов гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 4,675,403.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогт-Эрдэнэ, хариуцагч Д.******* нар эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч Д.******* нь 4,675,403.96 төгрөгийг 6 сарын дотор буюу 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,757 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 89,757 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХКод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох 4,675,403.96 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Д.******* нь 4,675,403.96 төгрөгийг 6 сарын дотор буюу 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс тэмдэгтийн хураамжид 89,757 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ