Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2026/00342

 

 

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т.ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,053,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... байрлах Т.ф ББСБ ХХК /ХХД: ......., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 250113-4481806 зээлийн дугаартай 600,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. У.Э нь манай "Т" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2025 оны 01 сарын 13-ны өдөр 600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 5% хүүтэй 04 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч У.Эрдэнэтуул нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 380 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1,053,441 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч У.Эрдэнэтуулаас мөнгөн хөрөнгө гаргуулж, "Т.ф ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч .......... тоотод оршин суух, Б овогт У.Э /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч У.Э миний бие Т.ф ББСБ ХХК-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,053,441 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны өдөр 303,441 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч У.Э-д холбогдуулан 1,053,441 төгрөгийг гаргуулахаар Т.ф ББСБ ХХК-с нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 1,053,441 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны өдөр 303,441 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,053,441 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Э нь нэхэмжилсэн 1,053,441 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны өдөр 303,441 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Л нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Эр-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,053,441 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч У.Э нь нэхэмжилсэн 1,053,441 төгрөгийг 2026 оны 05 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны өдөр 303,441 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,833 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 14,941.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,941.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.Б