| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00438/И |
| Дугаар | 137/ШШ2026/00358 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 137/ШШ2026/00358
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,317,529.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..-р хороо, .. давхар .. тоотод байрлах А ББСБ ХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "А ББСБ" ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2024 оны 06 сарын 05-ны өдрийн CIF-11005794 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 2,178,000 төгрөгийг, 1 сар 30 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр хуваан төлөх зээлийн нөхцөлтэй, 2024 оны 06 сарын 11-ний өдөр 390,000 төгрөгийг 1 сар 10 хоногийн хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй богино хугацаат зээлийн нөхцөлтэйгөөр тус тус төлж барагдуулахаар зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний 4 дугаар зүйлийн 4.2.6, 5 дугаар зүйлийн 5.5, 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2024 оны 06 сарын 05-ны өдрийн CIF-11005794 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн зээлийн үлдэгдэл 2,468,180 төгрөг, үндсэн хүү 336,072.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,503,277.38 төгрөг нотариатын үйлчилгээний төлбөр 10,000 төгрөг нийт 5,317,529.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн З сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт С-ийн Т /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.Т би А ББСБ ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нийт 5,317,529.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХК нь хариуцагч С.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,317,529.49 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т нь зээлийн нийт 5,317,529.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,317,529.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Т нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,030 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 50,015 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 50,015 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б