Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/21   

 

 

 

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ш.Оюундарь;

Хохирогч: ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ;

Шүүгдэгч: Ч.*******;

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн 2*******1400780*******20 дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн -0******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ************** ( ВЙ770**************1******* регистрийн дугаартай, иргэний бүртгэлийн дугаар 40179*******01*******9)

 

            2. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 202******* оны дугаар сарын 1-ны өдрийн 14 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны ажилчдын кемпэд байрлах монгол гэрт “Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу эрт сум явсангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч ын нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

3. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Ч.*******г 00  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 

Хохирогч ын нэхэмжилсэн 1,183,4 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, харин хамрын хагалгаанд орсон төлбөр 2,4*******8,000 төгрөг, эм тариа 229,22 төгрөг нийт 2,87,22 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

 

4. Хохирогч ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

 “...Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс гарсан 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №202/ШЦТ/13 шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн 2*******1400780*******20 дугаартай хэрэгт миний үйлчлүүлэгч хохирогчоор тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндсөн хуульд нийцээгүй шийдвэр байх тул дараах нөхцөл байдал шүүхийн шийдвэр гарахад хууль буруу хэрэглэсэн, зөвтгөх боломжтой байх тул гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ хэрэгт оролцогч хэргийн аль үе шатанд хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг бөгөөд хэрэгт хууль зүйн туслалцаа авах эрхээ бүрэн эдэлж чадаагүй үүнээс үүдэн өнөөдөр ахин хохирсон байна. О.******* хэрэг маргаан өдөөсөн цагдаагийн байгууллагад очсон цагаасаа эхлэн эхнэрээрээ дамжуулан гомдол саналгүй гээд хэлчих, асуудлаа эв зүйгээр шийдье гэж ятгасаар байсан бөгөөд энэхүү нөхцөл байдал шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл энэ нөхцөл байдалд итгэж төлбөрийн болон гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн гомдол санал нэхэмжлээгүй байдаг. Шүүхээс гарсан шийдвэрт энэхүү нөхцөл байдал бодитойгоор шийдвэрлэгдсэнгүй гэж үзэж байна, Гэмт хэрэг үйлдсэн этгээд чин санаанаасаа гэмших тухай заадаг гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа чин санаанаасаа уучлал хүсээгүй байгаа нөхцөл байдал нь шийтгэх тогтоолд дурдагдаж буй О.*******д өгсөн ял хуульд заасан зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хамрын хүнд хагалгаанд орсон байдаг бөгөөд хамрын ухархайн цаад ясны цуурал тогтоогдсон ч шинжээчийн дүгнэлт хөнгөн гэж гарсан нь хуульд нийцээгүй дүгнэлт байх тул гомдолтой байгаа ч тухайн үедээ гомдол гаргах эрхээ бүрэн илэрхийлж, эдэлж чадаагүй байна.

Мөн хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал дээр хохирогч нийт *******,90******* 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ч бүрэн хангаагүй байдаг. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн тамга тэмдэг бүхий баримтыг хавсаргасан ч тухайн баримтыг үнэлээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. сэтгэцэд учирсан гэм хороо тогтоолгож чадаагүй тогтоох тухай асуухад мөрдөгчийн зүгээс хэрэг чинь удааширна, бараг 3 сар болно гэж хэлснээр тухайн эрхээ эдлээгүй байна. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордохуйц зөвлөгөө өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж болохоор байна. Иймд хэргийг дахин хянаж өгнө уү. Прокурорт буцааж хөндөгдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна.... “ гэжээ.

 

*******. Прокурор Ш.Оюундарь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлттэй байна гэв.                    

 

. Хохирогчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“...Өмнөх саналаа дэмжиж байна. Хууль ёсны эрх ашиг, өмгөөлүүлэх эрхээ эдлээгүй мөн тодорхой хор уршиг, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудал дээр мөрдөгчийн хэлснээр хохирогчийн эрх ашиг хөндөгдсөн. Энэ нөхцөл байдал дээр хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа эрх зүйн байдал нь дордсон. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хүний хүсэлт гаргах, өмгөөлөгч авах эрх, мөн хор уршигтай холбоотой нотлох баримтын шаардлага хангаагүй бол шаардлага хангасан баримт өгөх ёстой гэдэг шаардлагыг прокурор тавих ёстой байсан байх. Өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй, мөн гэм буруугийн хэлбэр, ял шийтгэлийн хэлбэр нь өөрөө тохироогүй, ял шийтгэлтэй холбоотой асуудал дээр шүүхээс 2,4*******8,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоосон ч өнөөдрийг хүртэл 2,000,000 төгрөг гээд шүүх дүгнээд хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа энэ нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчийн эрх ашигт нөлөөлсөн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна... гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                       

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хохирогч ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Ч.******* нь  нь 202******* оны дугаар сарын 1-ны өдрийн 14 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны ажилчдын кемпэд байрлах монгол гэрт “...Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу эрт сум явсангүй...” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч ын нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримтыг тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримт нь:

Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтын шатанд:”...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон зүйлийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...”(хх90-93);

Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт:“... намайг дуудаад пизда гээд намайг нэг цохисон. Би буцаагаад 2 удаа цохисон. Дахиад намайг 2 удаа цохисон. Ч.******* ахад цохиулаад миний хамрын яс хугарсан, таславч мурийлттай гарсан. Би Шинэжинст суманд очиж үзүүлчхээд, Баянхонгор аймагт ирж үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирээд, шинжилгээ өгсөн. 3 дугаар эмнэлэгт 12 дугаар сарын 1-ны өдөр хагалгаанд орсон. Одоо эмчийн хяналтад гэртээ гам бариад 7 хоногт 2 удаа үзлэгт ороод байж байгаа...”(хх1*******);

 

хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд:“...Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу явах гэж байсан бөгөөд байрлаж байсан кемпээсээ гараад гал тогоо ороод ус авчхаад эргээд ороод иртэл Ч.******* гэрт орж ирээд та нар чинь хаашаа юм, яваагүй байгаа юм уу гэж хэлээд эхнэр болох эртхэн явахгүй юугаа хийгээд байгаа пизда гэх мэтээр загнаад байсан. Тэгээд ******* би хоол хийлгүүлсэн юм, одоо тэгвэл хийхээ больчихъё гэж хэлэхэд Ч.******* тэгээд яваач гэж хэлэхээр нь би машин хүрээд ирэхээр нь явна гэж хэлсэн. Тэгсэн Ч.******* пизда нар чинь явахгүй юугаа хийгээд байгаа юм гэж хэлэхээр нь би та яагаад уурлаад байгаа юм, хоол 1-2 цагийн дараа болно, Гурван тэс сум руу 4-******* цаг яваад л оччихно шүү дээ гэж хэлтэл Ч.******* тэгээд хурдан яваач пизда минь ажил төрлөө хийхгүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж харьцаад байгаа юм гэж хэлтэл хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа цохиод намайг заамдаад байхаар нь би зөрүүлж заамдаад буцаагаад баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нь цохисон. Манай хамт ажилладаг бид хоёрын дундуур ороод болиулж байтал Ч.******* нь миний зүүн нүд, хамар хоёрыг хавсаргаад баруун гараараа цохисон ба дараа нь толгой манарсан. Ч.*******г аваад гарсан. Тэгээд би араас нь гарсан. Гараад иртэл Ч.******* ажлаа хийж чадахгүй пизда нар гээд хараагаад байхаар би хөл рүү нь өшиглөсөн...”(хх-7);

 

”...Би гэмтэлтэй холбоотой Шинэжинст сумын эмнэлэг дээр очиж үзүүлээд тэндээсээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явж хувийн Соно, Медтравма, Ану тод, Улсын 3 дугаар эмнэлэгт тус тус үзүүлсэн.Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй. Би яг одоогоор нарийн тооцсон зүйл алга, гэхдээ одоогоор эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ хийлгэсэн, хот хооронд явсан гээд нийт 2,311,*******99 төгрөгийг гаргаад явж байна. Энэ мөнгөө нэхэмжилнэ, дээрээс нь би хамартаа хагалгаа хийлгэх хагалгааны заалттай байгаа, өрөвсөлтэй байна гээд эмчилгээ хийлгүүлж байгаа, өрөвслөө дарчхаад 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орно. Тэгэхэд хагалгааны мөнгө ойролцоогоор 2,800,000 төгрөг болно гэсэн, тэр нь  дээр эмчилгээ хэдэн төгрөгөөр хийгдэхийг мэдэхгүй...”(хх-11);

 

         Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд: “...Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явж замын зураг батлуулах байсан бөгөөд Ч.******* нь эрт яваагүй гэж уурлаж, харааж зүхсэний улмаас маргалдах, зодолдох шалтгаан болсон. ...Ч.******* нь миний харснаар 2-3 удаа нүүрэн хэсэг рүү нь цохисон...Тухайн үед ,, Ч.*******, бид тав байсан. Шинэжинст сумаас зүүн урагш чигтэй 12 км зайд байрлах "Тэргүүн жинст Би Ар Си Өүд" компани ажилчдын кемпэд байх монгол гэрт болсон...”(хх14-1);

            Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд:“...Манай компанийн менежер, нар нь Өмнөговь аймгийн Гурван тэс сум руу ажлын зураг батлуулахаар явахаар төлөвлөсөн байсан. Өглөөгүүр зургаа хэвлүүлээд, дээрээс нь Гурвантэс унаж явах машиныг өөр хүн унаад Шинэжинст сумын төвөөс сэлбэг авахаар явсан байсан. Тэгтэл Ч.******* ах 14 цагийн орчимд гэрт орж ирээд цаг агаар муу байхад эрт явахгүй яасан юм гэж хэлтэл машин сумын төв рүү унаад явчихсан байгаа ирэхээр нь явна гэж хэлтэл Ч.******* ах ажил төрлөө зохицуулсангүй, эрт явсангүй пизда нар гэж хэлтэл явахаа болон цаг агаарыг мэдэж байгаа машин хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байтал гэнэт Ч.******* ах баруун гараараа зүүн хацар руу нь алгадсан. Би тэгээд тэр хоёрыг хориод салгах гэж байсан болохоор хэн нь хэд цохисон болохыг харж чадаагүй. Ямар ч байсан Ч.******* ахыг алгадахыг нь л харсан бөгөөд алгадахад нь ын хамраас цус гарсан ба цусыг нь цэвэрлэх үед хонхойчихсон ба удалгүй хавдаж эхэлсэн...”(хх19-20);

                 

            Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд”... Тухайн өдрийн 14 цагийн орчимд гаднаас орж ирээд та хоёр явахгүй яасан юм, цаг агаар муу байхад дулаан хувцасгүй, муу машинтай хол замд эртхэн яваач, явсаар байтал шөнө болчихно, очиход хяналтын инженер нь шөнө уулзахгүй, маргааш наашаагаа гарчихна биз дээ гэж хэлтэл нь хоол хүлээхгүй, одоо гарах уу гэж хэлчхээд өө машин байхгүй, сумын төв явуулчихсан байгаа, машин ирэхээр явъя гэж хэлсэн. Манай нөхөр Ч.******* ажлаа сайн тооцохгүй, эртхэн гарахаа бодохгүй пизданууд чинь гэж хэлсэн. Тэгтэл чи юу гэнээ гээд хэлтэл манай нөхөр Ч.******* чи намайг чи гэдэг хэн  гэж хэлээд тэр хоёр барилцаад авсан. Манай нөхөр Ч.******* нь алгадаад авсан. Би хойно нь байж байсан болохоор хэн нь хэд, хаана нь цохисон болохыг харж чадаагүй...”(хх27-28);

                

            Шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд “...ын биед 202******* оны дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн. Хэсэг газрын үзлэгт зүүн нүдний доод зовхинд цус хуралт хаван хавдартай хамрын нурууны уг хэсэгт 1x0.2 см, 1x2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хамар тэмтрэхэд эмзэглэлтэй, 202******* оны дугаар сарын 17-ны өдрийн чих хамар хоолойн үзлэгт хамрын гадна хэлбэр зөв бус хамрын яс зүүн талд цөмөрсөн хугаралттай, тэмтрэлтээр хамрын уг зүүн нүд хацар эмзэглэлтэй, хавдартай, Медровма эмнэлгийн 202******* оны дугаар сарын 19-ний өдрийн КТК шинжилгээнд хамрын зүүн талын хажуу хана 0.******* см дотогш цөмөрсөн зөрүүтэй хугаралттай, зүүн талын хоншоорын болон элхэгийн хөндийн салст жигд бус зузаарсан гэсэн байх бөгөөд учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна....ын биед учирсан гэмтлүүд нь нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна. ...ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бичиглэлийн алдаа гаргаж сарниулахгүй гэж бичсэн байна...”, (хх*******7-*******8),

 

            Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд: “... нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 202******* оны дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны хооронд 2 удаагийн нийт 91,70 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн,гэмтлийн улмаас авсан эмчилгээний зардал мөн болно. нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 91,70 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...”(хх80-81) зэрэг хэрэгт авагдсан дээрх мэдүүлгүүд;

 

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны дугаар сарын 23-ны өдрийн дугаар Б.Марал шинжээчийн ”...1.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...,...3.Эрүүл мэндийг сарниулах түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...”(хх*******1-*******2) зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

  

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байна гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Ч.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. *******г 00 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

 

            Хохирогчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: мөрдөгчийн зүгээс “....хэрэг чинь удааширна, бараг 3 сар болно... гэж хэлснээр тухайн эрхээ эдлээгүй байна. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордохуйц зөвлөгөө өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж болохоор байна...”, “...хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал дээр хохирогч нийт *******,90*******,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ч бүрэн хангаагүй байдаг. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн тамга тэмдэг бүхий баримтыг хавсаргасан ч тухайн баримтыг үнэлээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү. Прокурорт буцааж хөндөгдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна....”  агуулга бүхий  давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

  • 202******* оны дугаар сарын 1-ны өдрийн мөрдөгчийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолын 2 дахь заалтад хохирогч д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 2*******.1  дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарласугай...“ мөрдөгчийн тогтоолтой хохирогч танилцаж гарын үсэг зурсан (хх4);

 

  • 202******* оны дугаар сарын 1-ны өдрийн “Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гаргасан”-д эрх, үүрэгтэй танилцаж, баталгаа гаргасан: хохирогч гэсэн гарын үсэг зурж(хх-7), хохирогч “...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...”, “...хамраа янзлуулчихвал надад гомдол санал байхгүй...”(хх,) гэсэн мэдүүлгийн тэмдэглэл;

 

  • 202******* оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хохирогчид дахин эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа”-ны 2 дахь хуудаст эрх, үүрэгтэй танилцаж, баталгаа гаргасан: хохирогч гэсэн гарын үсэг зурсан(хх8-9);

 

  • Хохирогчоос дахин мэдүүлэг авсан 202******* оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлд “...би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...”(хх-11);

 

  • Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 202******* оны дугаар сарын 23-ны өдрийн №БНХ072*******/ дугаар дүгнэлттэй 202******* оны дугаар сарын 29-ний өдөр танилцсан хохирогч (хх42) баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 14-д зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хохирогч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан, хориглосон, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан зөвлөгөөг мөрдөгч хохирогчид өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн“…Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордохуйц зөвлөгөө өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж болохоор байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

Мөн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ “...хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал дээр хохирогч нийт *******,90******* 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ч бүрэн хангаагүй байдаг. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн тамга тэмдэг бүхий баримтыг хавсаргасан ч тухайн баримтыг үнэлээгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна...” гэсэн гомдлыг гаргасан.

 

Хохирогч аас эмчилгээ, үйлчилгээ авсан 2,311,000 төгрөгийн(хх73-74) баримт гаргаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт  нэхэмжлэлийн шаардлагаа 3,*******94,000 төгрөгөөр  ихэсгэж нийт *******,90*******,000 төгрөгийн  хохирлыг  төлүүлэхээр нэхэмжилжээ.

 

Учир нь: анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ч.******* нь 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны ын эзэмшлийн  MN3*******000*******00**************0011 дансанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,000,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан тул шүүхээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад: хохирогч аас  эмнэлгийн үзлэг, эм тарианд 32,400 төгрөгийн, шатахуунд 2*******,7************** төгрөгийн, хүнсэнд 14,187 төгрөгийн, зогсоолын төлбөрт 4000 төгрөгийн нийт 1,0*******0,333 төгрөгийн баримтыг (хх73-74) шүүхэд гаргасан ба үлдэх 1,20,7 төгрөг бүхий баримт нь АТМ-с бэлэн мөнгө авсан баримт, эмнэлгийн  үзлэгт төлсөн баримт давхардсан, үнийн дүн огноо харагдахгүй арилсан баримтууд байх анхан шатны шүүх  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч эмчилгээний зардалд баримтаар 2,311,000 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 3,*******94,000 төгрөгийн шаардлагын баримтууд нь нотлох баримтыг шаардлага хангаагүй байх бөгөөд үүнийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн хохирогч нь  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч О.Эрхэм-Оргилын шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 17 дахь хуудаст шүүгдэгч Ч.*******гийн нэрийг  “... шүүгдэгч Ж.Хатанбаатарыг ...”,  энэ тогтоолыг 18 дугаар талд “...нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 928,00...” гэж илт хайнга хайхрамжгүйгээр зөрүүтэй бичсэнийг дурдаж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                  Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                                                     Л.НЯМДОРЖ