| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10460/И |
| Дугаар | 191/ШШ2026/00053 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/00053
| 191/ШШ2026/00053 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх И******* д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх Н******* ХХК-нд холбогдох,
21,700,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И******* д******* ХХК нь Н******* ХХК-тай 2025 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Худалдах худпалдан авах гэрээ байгуулан 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт 151,800,000 төгрөгийг ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэн хорин хувийн бэлэн мөнгө өгөөгүйгээс маргалдаан үүсэж энэ өдрийг хүртэл ажлыг хийн гэрээний хугацаанаас өмнө дуусгавар болгосон. 2025 оны 9 дүгээр сарын 09-нд 880,000 төгрөгийн д******* нэмж буулгасан юм. Наян хувь бартер, хорин хувь бэлэн мөнгө өгөх журмаар хоёр тал тохирлцон байгуулсан. Үүнээс 7ш дугуй 5,320,000 төгрөг, 2 тонн дизель түлш 5,800,000 төгрөгт, crown автомашин 39,000,000 төгрөгт, prius 41 автомашин 33,000,000 төгрөгт, sai автомашин 23,000,000 төгрөгт тус тус бартерт дүйцүүлэн авсан болно. Худалдах худалдан авах гэрээг 2 талаас гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дуусах болоогүй байсан ч гэрээний дагуу зохих 20 хувийн бэлэн мөнгийг сар бүрийн 10-нд олгохоор байсан ч олгохгүй удсан тул уг гэрээний дагуух ажлыг 2025 оны 7 дугаар сарын 30 хүртэл ажиллаад дуусгавар болгон мэдэгдсэн. Гэрээний дагуу 7 сарын 10-ны өдөр бэлэн мөнгө нэхэмжлэн шарадсан ч өгөөгүй болно. Энэ өдрөөс хойш 20 хувь болох бэлэн мөнгийгн одоог хүртэл өгөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 93 хоногийн алданги, үндсэн нэхэмжлэх дүн 46,560,000 төгрөг, үүний алданги 21,650,400 төгрөгийн хамт нийт 68,210,400 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд хандснаас хойш 29,000,000 төгргөгт субару порестер автоамшин, бэлэн мөнгө 7,500,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр нийт 2 удаа 46,500,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 21,710,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь өөрийн компанийн СХД-ийн 32-р хороонд хэрэгжүүлэх төслийн авто замын доор дэвсэх ажилд шаардлагатай бохир д*******, шороог И******* д******* ХХК-аас бартераар худалдан авах гэрээг 2025 оны 6 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 151,800,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөр тооцоог барагдуулан ажиллаж байна. Хаягдал шороо, д*******ны төлбөрийн үлдэгдэлд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Subaru SJ-5 авто машиныг 29,000,000 төгрөгт тооцон инженер О.Б******* И******* д******* ХХК-нд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 17,560,000 төгрөгийн төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлөх болно. Барилгын ажил нь улирлын чанартай учир 5-р сараас 9-р сарыг дуустал ажиллахаар төлөвлөсөн ч И******* Д******* ХХК нь ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр нийлүүлэлтээ шууд зогсоосон. Үүнээс шалтгаалан 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл ажил зогсож, төлөвлөсөн ажил саатаж, замын ажил гүйцэтгэж байгаа Н******* ХХК-с сул зогсолтын алданги нэхэмжлэн манай компанид санхүүгийн хүндрэлтэй байдал үүсгэсэн. Бид И******* д******* ХХК-аас шалтгаалан ажлыг зогсоохгүйн улмаас бусад замын компаниас зах зээлийн үнээс өндөр үнээр д******* худалдан авч ажилласан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 дугаартай Д******* худалдах, худалдан авах гэрээ-г,
Шүүхийн журмаар Д.Э гэрчээр асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И******* д******* ХХК нь хариуцагч Н******* ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 46,560,000 төгрөг, алданги 21,650,400 төгрөг, нийт 68,210,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 46,500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үлдэх 21,710,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ ... 2025 оны 9-р сарыг дуустал ажиллахаар төлөвлөсөн ч И******* Д******* ХХК нь ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр нийлүүлэлтээ шууд зогсоосны улмаас 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл ажил зогсож, төлөвлөсөн ажил саатаж, замын ажил гүйцэтгэж байгаа Н******* ХХК-аас сул зогсолтын алданги нэхэмжлэн манай компанид санхүүгийн хүндрэлтэй байдал үүсгэсэн учир алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
1.3. Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Зохигч талуудын хооронд 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 дугаартай Д******* худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч И******* д******* ХХК нь 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авагч Н******* ХХК-ийн эзэмшил газарт баригдаж байгаа Хайрхан нийслэлийн зах төсөлд авто зам болон барилгын сууринд хийгдэх уулын чулуунаас бүрдсэн бохир д*******, авто зам ба авто зогсоолын далангийн ажилд хийгдэх бохир д*******, 10/20 буталсан дайргыг нийлүүлэх үүргийг, худалдан авагч Н******* ХХК нэг рейсийн үнийг 220,000 төгрөгөөр тооцож төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байх ба гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /х.х-ийн 3-5 дахь талд/
Дээрх хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
3. Гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу 151,800,000 төгрөгийн д******* нийлүүлсэн гэрээний төлбөрт 46,560,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй.
Гэрээний үлдэгдэл төлбөрт 46,560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 29,000,000 төгрөгт Subaru SJ-5 авто машин, 17,500,000 төгрөгийг мөнгөөр тус тус төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул үндсэн төлбөр 46,560,000 төгрөгөөс төлсөн 46,500,000 төгрөгийг хасахад 60,000 төгрөг үлдэж байх тул үүнийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
4.1. Нэхэмжлэгч нь prius 41 автомашин 33,000,000 төгрөгт тооцон авсан гэж үзэн үүнийг хасаж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэнээс гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т ... prius 41 автомашин 33,000,000 төгрөгөнд авсан болно гэж тохиролцсон тул тухайн приус автомашины төлбөрийн талаар тусгайлан эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
4. Талуудын маргааны зүйл нь хариуцлагын үүрэг буюу алдангид 21,650,400 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж маргасан.
4.а. Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д Худалдан авагч тал дээрх гэрээний дагуу төлбөрийг хугацаанаас хойшлуулсан тохиолдолд 1 өдрийн 0.5 хувь алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд дээрх тохиролцоо нийцсэн байна.
Худалдан авсан зүйлийн үнэ төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас гэрээний нөгөө талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
4.б. Гэрээний 2.12-т Худалдагч талын нийлүүлсэн дайргыг худалдан авагч тал материал хүлээн авсан актыг үндэслэн тухайн өдрөөс 28 хоногийн дотор төлбөрийг барагдуулна гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дайргыг нийлүүлсэн гэж хариуцагч 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийлүүлсэн гэж тус тус тайлбарласан тул нэхэмжлэгчийн д******* нийлүүлсэн гэх өдрөөс хойш гэрээгээр тохиролцсон 28 хоногийг хасаж шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 42 хоногийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв.
/46,560,000 төгрөгийн 0.5 хувь 232,800х42=9,777,600 төгрөг/
Тодруулбал, гэрээний дагуу хүлээн авсан д*******ны төлбөрийн үлдэгдэл 46,560,000 төгрөгийг төлөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн тул гэрээгээр тохиролцсон дайргыг хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор төлбөр төлөх хугацааг хариуцагч тал хэтрүүлсэн гэж үзнэ.
4.в. Хариуцагч нь ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр нийлүүлэлтээ шууд зогсоосны улмаас 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл ажил зогсож, төлөвлөсөн ажил саатаж, замын ажил гүйцэтгэж байгаа Н******* ХХК-аас сул зогсолтын алданги нэхэмжлэн хохирол учирсан гэж татгалзсан боловч татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг гаргаж өгч мэ*******цээгүй болно.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н******* ХХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл 60,000 төгрөг, алдангид 9,777,600 төгрөг нийт 9,837,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* д******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,872,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н******* ХХК-иас 9,837,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* д******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,872,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 500,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н******* ХХК-иас 172,351 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* д******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ