Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2026/06244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,,,,гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, ******* ХХК-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 8,856,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал нар оролцов

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.гийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан 8,856,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. О. нь Би ******* ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 2025 оны 12 сарын 10-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Улмаар нийгмийн даатгалын байгууллагаас жирэмсний болон амаржсаны амралтын тэтгэмж авахаар хандахад 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан тул тэтгэмж олгох боломжгүй тухай хариу өгсөн. Иймд миний даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас учирсан хохирол болох 8,856,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч тал нь О. нь манай байгууллагатай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. ******* ХХК-иас О.гийн нийгмийн даатгалын шимтгэлд 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,730,501 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ******* тоот дансанд төлсөнөөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй" гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаас өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгал төлөгдсөн байхыг шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны хооронд манай байгууллагад ажиллаж байсан, манай байгууллагаас гараад "Эй эс армор секьюрити" ХХК, "*******" ХХК-д ажилласан байх тул жирэмсний амралт авахаас өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгал төлөгдсөн байх хуулийн шаардлага нь манай байгууллагад хамааралгүй болно. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт баримтаар гаргаж ирүүлсэн 2026 оны 01-р сарын 04- ний өдрийн "Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт"-оос харвал "*******" ХХК-д ажиллаж байх үеийнх нь буюу 2025 оны 09, 10, 11 сарын нийгмийн даатгал тайлагнасан байдалтай, төлөгдөөгүй байна. Мөн хавтаст хэрэгт аль аймгийн, аль газрын улсын байцаагчаас ирүүлсэн нь тодорхойгүй 2 хуудас, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хавсаргасан байх бөгөөд уг байцаагчаас бичгээр ирүүлсэн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчсөн илт хууль бус захиргааны актын шинжтэй бичиг байх тул бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч О. нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хамгаалалтын ажилтнаар ажиллахаар харилцан тохиролцжээ.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй бөгөөд хариуцагч компани 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд О.гийн нийгмийн даатгалын шимтгэлийг тус хугацаанд зохих журмын дагуу төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.

Харин дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 1,730,501 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч төлсөн гэж тайлбарлаж, Мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч О. нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн гэх ба жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сарын шимтгэл төлөлтийг тооцож үзэхэд ******* ХХК-д ажиллаж байгаагүй, харин Эй эс армор секьюрити ХХК, ******* ХХК-т тус тус ажиллаж байсан байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "Эй эс армор секьюрити ХХК, ******* ХХК-д ажилласан байх тул жирэмсний амралт авахаас өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгал төлөгдсөн байх хуулийн шаардлага нь манай байгууллагад хамааралгүй гэх тайлбар үндэслэлтэй буюу ******* ХХК гэм буруугүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл ******* ХХК нь хэдийгээр О.гийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй байсан буруутай боловч нэхэмжлэгчийг жирэмсний амралт авахын 6 сарын өмнөх хугацаа нь хариуцагчийн шимтгэл төлөөгүй хугацаа хамаарахгүй байна. Иймд 8,856,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор сум хариуцсан байцаагч Д.Дэлгэрцэцэгийн 2025 оны 12 дугаар сарын 10, 30-ны өдрүүдийн Мэдэгдэл гэх баримт гаргаж өгсөн боловч энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэргийг оролцогч нотлох баримтыг гаргаж өгөхдөө эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө гэх шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй бөгөөд нөгөөтэйгүүр уг мэдэгдэлд дурдсаны дагуу ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

5.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6, 33 дугаар зүйлийн 33.1.6-д тус тус зааснаар ******* ХХК-иас 8,856,000 төгрөг гаргуулах тухай О.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ