Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/22   

 

 

*******

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Зулаа,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Д.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн **************6 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Зулаагийн бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн бичсэн давж заалдах гомдлоор яллагдагч ******* холбогдох эрүүгийн *******4140017*********************4 дугаар хэргийг **************6 оны ******* дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дугаар баг, ******* дугаар гудамж, *******-*******-*******4******* тоотод оршин суух хаягтай,

урьд

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ********************* оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт /РД: ВЙ91****************************/,

*******. Яллагдагч О. нь Монгол Улсын Засгийн газрын ********************* оны 08 дугаар сарын 0*******-ны өдрийн *******96 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ийн *******.*******.4 дэх хэсэгт зааснаар нөхөрлөлийн гишүүд сургалтад хамрагдан гэрчилгээ аваагүй, *******.******* дахь хэсэгт зааснаар сумын засаг дарга, бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран гэрээ байгуулаагүй, *******.1.4 дэх хэсэгт зааснаас илүү хүчин чадал бүхий механизм ашигласан, *******.*******.1******* дахь хэсэгт заасны дагуу нөхөр сэргээлтийн дундын дансанд нөхөн сэргээлтэд шаардагдах барьцаа хөрөнгийг байршуулаагүй, 6.14 дэх хэсэгт заасан талбайн хэмжээг хэтрүүлэн олборлолт явуулсан гэх заалтуудыг зөрчиж Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газар ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8*******9.4*******7 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн ********************* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн *******0 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Голомт банкны хажуу талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Сай загварын ******* БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хойноос урагшаа чиглэлтэйгээр жолоодож явах үедээ явган зогссон иргэн эзэмшлийн Тоёота Сай загварын *******100 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн урд талд гарцаар гарч байсан иргэн , нарыг мөргөж ын эрүүл мэндэд бүсэлхийн 1, *******, ******* дугаар нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1, *******7.10 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

*******. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн 1.*******-д зааснаар яллагдагч О.д холбогдох *******4140017*********************4  дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлийн *******-д зааснаар яллагдагч О.д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол  хэвээр үргэлжлүүлж,

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай **************.******* дугаар зүйлийн *******-д зааснаар хэргийг буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын ******* өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих, оролцогчид гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Прокурор Н.Зулаа давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ:

1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах үе шат бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай. Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх 17 асуудлыг зааж хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлж, дүгнэх эрхийг олгоогүй байхад шүүгчийн захирамжид “..., нар нь ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрөөс Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн "" гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг яллагдагч О.гийн хамт явуулсан буюу хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь тогтоогдсон. ..., нарыг уг хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж хэрийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг шүүх хуралдаанаас өмнө шинжлэн судалж, түүнд дүгнэлт өгч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

*******. Яллагдагч О.д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хууль сануулж авсан гэрч , , нарын мэдүүлэг, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ зэргээр яллагдагч О. нь Баянхонгор аймгийн сумын Засаг дарга тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулж, улмаар “” нөхөрлөл нэрийн дор оос хово болон эксковатор зэрэг тээврийн хэрэгслүүдийг түрээслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах гэх газарт ашигт малтмалын үйл ажиллагааг хууль бусаар явуулсан болох нь тогтоогддог.  Хамтран оролцооны тухайд, гэмт хэрэг үйлдэгдсэн буюу ********************* оны 10 дугаар сарын 0*******-07-ны хооронд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг шалгахаар хэргийн газарт Тагнуулын ерөнхий газар болон тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид очиход , нар нь үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд О.гаас Засаг даргатай байгуулсан гэрээ байгаа гэж гаргаж үзүүлсэн нөхцөл байдал тогтоогддог бөгөөд хэрэгт гэрч , нараас ******* удаа мэдүүлэг авахад нь “О.тай тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулж Хово, Эксковатор маркийн тээврийн хэрэгслүүдийг түүний гуйлтаар ажиллуулж байсан. Засаг даргатай гэрээ байгуулсан” гэж хэлсэн талаар мэдүүлдэг, мөн гэрч нь “О.гийн гуйлтаар гэрээтэй” гэхээр нь очиж ажилласан талаар мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл гэрч , нарын хувьд тухайн гэх газарт Бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй буюу гэрээ байгуулагдсан хууль ёсны үйл ажиллагаа явуулж байна гэж бодсоны үндсэн дээр тухайн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр гэх газарт бичил уурхай эрхэлж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул хамжигч, гүйцэтгэгчээр холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.гийн нэр дээр бүртгэлтэй “” нэртэй нөхөрлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд нөхөрлөлд байх 8 гишүүдээс мэдүүлэг авахад О. нь тэдгээрийн бичиг баримтыг авч, нөхөрлөл байгуулсан талаар мэдүүлгийн зөрүүгүй мэдүүлдэг ба тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхтэй этгээд нь О. бөгөөд түүний гарын үсгийг дуурайлган, хуурамчаар зурж сумын Засаг дарга тэй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу “” нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй нь сумын Засаг дарга тэй гэрээ байгуулсан байх боломжгүй гэж дүгнэсэн.

Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоохгүй, шүүх хуралдааны явцад мөн тогтоох боломжтой талаар хуульчилсан бөгөөд гэрч , , нарыг шүүх хуралдаанд оролцуулан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг Засаг даргатай хэн байгуулсан, ямар оролцоотой байсан талаар асууж тодруулах бүрэн боломжтой ажиллагаа юм.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хуульчилсан бөгөөд дээрх үндэслэлүүд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар тухайлан зохицуулсан.

Гэвч шүүгчийн захирамжид дээрх үндэслэлүүдийн аль заалтыг үндэслэж прокурорт буцааж байгаа талаараа тайлбарлаж, тусгаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийг бус Шүүхийн тухай хуулийг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан яллагдагчийн үйлдлүүд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгааг болон гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Тодруулбал, шүүгчийнд захирамжид дурдсан ажиллагаа нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хамтран оролцсон эсэх талаар дүгнэлт хийж, яллагдагч О.д холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг болон мөн хуулийн *******9.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.******* дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн **************6 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив...гэжээ.

 

*******. Яллагдагч О.гийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах үе шат бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Гэтэл шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг илтэд зөрчсөн.

Энэ хэргийн хүрээнд өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болон үгүйсгэсэн, няцаасан, няцаалт огт хийгээгүй бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаараа дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн элгэлзээ төрүүлэхгүй байхаар бичсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Яллагдагч О.Тамжидмаад холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн шалгаж нотлогдоогүй, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэгдээгүй бөгөөд хэргийн оролцогчийн үндсэн бүрэн эрхийн хүрээнд шалгавал зохих, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ..” тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно гэх заалтыг хангаж гэм буруугийн асуудлыг зайлшгүй тогтоох шаардлага байхад энэ талаарх хүсэлтийг хүлээн авалгүй, хэрхэн шийдсэн талаар захирамжид дурдалгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

 

Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь энэ хэрэгт зайлшгүй ач холбогдол бүхий бөгөөд ЭХХШТХ-ийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буцааж байж шинжээч томилж тухайн гэрээнд хэн гэдэг этгээд гарын үсэг зурсан , гэрээнд оролцогч талуудыг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийг олж тогтоож, гэм буруугийн асуудал яригдаж хэргийг тал бүрээс нь нягтлан шалгасны үндсэн дээр ЭХХШТХ-ийн үндсэн зорилго хангагдах юм. Учир нь энэ хэрэгт миний үйлчүүлэгчийг яллагдагчаар татсан ба энэ хэрэгт хамааралтай эсэхийг нарийн тогтоох үүднээс Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн Сүүдэр гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон үйл ажиллагаа гэж үзэж яллагдагчаар татсан бөгөөд миний үйлчүүлэгч энэ хэрэгт ямар ч хамааралгүй талаараа мэдүүлдэг ба тухайн газар нутагт нэртэй нөхөрлөл байгуулж байсан нь үнэн гэдэг бөгөөд энэ талаар мэдүүлэгтээ... би өөрийн биеэр ч очоогүй үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдүүлдэг ба энэ байдлыг үнэн зөв эсэхийг тогтоож шалгах нь зүйтэй юм. сумын ЗД-тай ч тухайн үед би гэрээ байгуулаагүй тул энэ байдлыг үнэн зөв тогтоох үүднээс тухайн гэрээнд гарын үсэг зурсан этгээдийг тогтоож, шалгаж, шинжээч томилж шинжилгээ хийлгэх нь хуульд нийцэж буй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь хянаж, шалгасны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь энэ хэрэгт ач холбогдолтой болно.

Өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудал нь ЭХХШТХ ийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалт болон 1.7 дугаар зүйлийн ******* т заасан үндэслэлийг тогтоож байж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртайг анхаарч хэргийг буцаасан нь зөв боловч хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал бөгөөд эрх зүйн байдлыг нь хүндрүүлж шууд гэрчийг хамжигчаар тат гэж зааж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг болон мөн хуулийн *******9.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул  Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн **************6 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү..гэжээ.

6. Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:      Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчиж   “..., нар нь ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрөөс Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн "" гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг яллагдагч О.гийн хамт явуулсан буюу хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь тогтоогдсон. ..., нарыг уг хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж хэрийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан яллагдагчийн үйлдлүүд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгааг болон гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн **************6 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү..гэв.

           

7. Яллагдагчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:                                                                                                      

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг илтэд зөрчсөн, шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болон үгүйсгэсэн, няцаасан, няцаалт огт хийгээгүй бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаараа дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн элгэлзээ төрүүлэхгүй байхаар бичсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Яллагдагч О.Тамжидмаад холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн шалгаж нотлогдоогүй, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад гэрч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн Сүүдэр гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон үйл ажиллагаа гэж үзэж яллагдагчаар татсан бөгөөд миний үйлчүүлэгч энэ хэрэгт ямар ч хамааралгүй талаараа мэдүүлдэг ба тухайн газар нутагт нэртэй нөхөрлөл байгуулж байсан нь үнэн гэдэг бөгөөд энэ талаар мэдүүлэгтээ... би өөрийн биеэр ч очоогүй үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдүүлдэг ба энэ байдлыг үнэн зөв эсэхийг тогтоож шалгах нь зүйтэй юм. сумын ЗД-тай ч тухайн үед би гэрээ байгуулаагүй тул энэ байдлыг үнэн зөв тогтоох үүднээс тухайн гэрээнд гарын үсэг зурсан этгээдийг тогтоож, шалгаж, шинжээч томилж шинжилгээ хийлгэх нь хуульд нийцэж буй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь хянаж, шалгасны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь энэ хэрэгт ач холбогдолтой болно.

Өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудал нь ЭХХШТХ ийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалт болон 1.7 дугаар зүйлийн ******* т заасан үндэслэлийг тогтоож байж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртайг анхаарч хэргийг буцаасан нь зөв боловч хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал бөгөөд эрх зүйн байдлыг нь хүндрүүлж шууд гэрчийг хамжигчаар тат гэж зааж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.     

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг болон мөн хуулийн *******9.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул  Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн **************6 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү..гэв.

 

8. Яллагдагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:                                                                                                      

********************* оны 10 сарын 0******* ны өдрийн Зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Баянхонгор аймгийн сумын Засаг даргатай байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээгээр зарим хэсэг нь хэрэгт авагдаагүй, гарын үсгийг хэн зурсан нь тодорхойгүй, гэрээг гэрч анх гаргаж өгсөн, ингэхдээ гарын үсэгтэй хэсгийг авч үлдсэн байна. Анх энэ асуудал болоход ******* холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, торгуулийн арга хэмжээ авагдсан.

Тэгээд хэзээ хойно яллагдагчаар татагдсан. Иймд сумын Засаг даргатай байгуулсан гэрээг хэн хэний хооронд байгуулсныг гарын үсгийн шинжилгээ хийж тогтоох шаардлагатай. Энэ үндэслэлээр бидний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. ЭХХШТХ-д зааснаар шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн гэрч , нарыг ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрөөс Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн "" гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг яллагдагч О.гийн хамт явуулсан буюу хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт болжээ.          Иймд  ********************* оны 10 сарын 0******* ны өдрийн Зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Баянхонгор аймгийн сумын Засаг даргатай байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд зурагдсан *******гийн гэх гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх, энэ гарын үсгийг хэн зурснийг зайлшгүй тогтоох нь хэрэгт ач холбогдолтой тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа заавал явуулах шаардлага байна..гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх нь прокурор Н.Зулаагийн бичсэн эсэргүүцэл, яллагдагч О.гийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн бичсэн гомдолд тус тус үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч О. нь Монгол Улсын Засгийн газрын ********************* оны 08 дугаар сарын 0*******-ны өдрийн *******96 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ийн *******.*******.4 дэх хэсэгт зааснаар нөхөрлөлийн гишүүд сургалтад хамрагдан гэрчилгээ аваагүй, *******.******* дахь хэсэгт зааснаар сумын засаг дарга, бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран гэрээ байгуулаагүй, *******.1.4 дэх хэсэгт зааснаас илүү хүчин чадал бүхий механизм ашигласан, *******.*******.1******* дахь хэсэгт заасны дагуу нөхөн сэргээлтийн дундын дансанд нөхөн сэргээлтэд шаардагдах барьцаа хөрөнгийг байршуулаагүй, 6.14 дэх хэсэгт заасан талбайн хэмжээг хэтрүүлэн олборлолт явуулсан гэх заалтуудыг зөрчиж Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газар ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8*******9.4*******7 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн ********************* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн *******0 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Голомт банкны хажуу талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Сай загварын ******* БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хойноос урагшаа чиглэлтэйгээр жолоодож явах үедээ явган зогссон иргэн эзэмшлийн Тоёота Сай загварын *******100 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн урд талд гарцаар гарч байсан иргэн , нарыг мөргөж ын эрүүл мэндэд бүсэлхийн 1, *******, ******* дугаар нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1,  мөн хуулийн *******7.10 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд;

            - уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн , нар нь ********************* оны 10 дугаар сарын 0*******-ний өдрөөс Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг яллагдагч  О.гийн хамт явуулсан буюу хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь тогтоогдсон байхад зөвхөн О.г гэрээ байгуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдзагчаар татаж ирүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэж байна.

 

Иймд , нарыг уг хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Мөн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг анхааран судалж шалгаж шийдвэрлэх нь зүйтэй... гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тал бүрээс  нь харьцуулан судалж үзээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон байх тул яллагдагч О.д холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлж талуудын мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой  гэж үзэв.

 

 Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нэг бүрийг хавтаст хэрэгт авагдсан  түүнд хамааралтай нотлох баримтуудтай харьцуулан судалж  үзэхэд;

 

1. О. нь ********************* оны 10 сарын 0******* ны өдрийн Зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Баянхонгор аймгийн сумын Засаг даргатай байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээгээр халхавчлан Монгол Улсын Засгийн газрын ********************* оны 08 дугаар сарын 0*******-ны өдрийн *******96 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” ыг зөрчин Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газар ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8*******9,4*******7 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон, тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.

 

Үүнд:

1. Гэрч “... сумын Байгаль орчны хяналтын улсын Байцаагчаар *******0 дахь жилдээ ажиллаж байна. гэх газар бичил уурхайн гэрээ байгуулсан ******* нөхөрлөлийг дүгнэлттэй талбайдаа ажиллаж байна уу, голын энгийн хамгаалалттай бүсийн *******00м дотор давхцалтай эсэхийг шалгахаар аймгийн Тагнуулын хэлтсийн ******* алба хаагчийн хамт газрын даамал бид хоёр очсон. Дээрх ******* нөхөрлөл бид нарыг очиход бүгд зогсчихсон ажиллаагүй байсан. Асуухад бүгдээрээ нуур гаргаж ухсанаас өөрөөр юм хийгдээгүй, шороо угаагаагүй бэлтгэл ажлаа хангаад байж байна гэж байсан. Тухайн нуурууд бүгд шинээр ухагдаж, гаргагдсан байдалтай, устай нойтон шинэ шороонууд байсан. Тухайн газарт өмнө нь ухагдаж нуур үүссэн газрууд байгаагүй. Бүгд шинээр энэ нөхөрлөлүүд орсон. Газрын хувьд хуучин эвдрэлтэй талбай байсан учраас бичил уурхайн дүгнэлт гарсан талбай. Эдгээр нөхөрлөлүүдийн ухсан нууранд газрын даамал бид хоёр хамтарч GPS-ээр солбицол цэг авсан. Эдгээр нөхөрлөлүүдийн нуур ухсан газрууд бүгд голын энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай орчихсон байсан. Мөн хүчинтэй 1, *******, *******, ******* талбайн захаас хэмжихэд л ... "Хангайн дэлхийн өглөг” ЗБН *******09 метр зайтай, бичил уурхайн дүгнэлтгүй газарт нуур ухаж гаргасан байсан.. Эдгээр ******* нөхөрлөл газраа хүлээлцэх, хэмжүүлэх талаар бид нарт мэдэгдээгүй өөрсдөө дур мэдээд гарчихсан байсан. Засаг даргаас гэрээ байгуулсан гэснээс өөрөөр газар хэмжүүлж хүлээлцэх талаар мэдэгдээгүй..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 68-69 дүгээр хуудас),

 

*******. Гэрч Л.ийн “ гэх газар байрлах нөхөрлөлүүдийн голд байрлах "" нэртэй нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан талбайд улсын байцаагч Мөнх-Очирын хамт хэмжилт хийсэн. Очиход овоолттой шороон овоолго үүсгэчихсэн байсан. Мөнх-Очир ах GPS багажаар солбицол авахдаа нүхний 4 талаас нь аваарай гээд бид ******* солбицол цэгүүдээ авсан. Усан буу шороонд суурилуулчихсан, техникүүд мөн харагдсан. ... Ирээд систем рүүгээ оруулаад зургийг нь гаргэхад ... ЗБН *******09 м,  дүгнэлттэй талбайгаас гадна ухагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 77-78 дугаар хуудас),

 

*******. Гэрч “...Цагдаагаас шилжүүлсэн О.гийн "" ...гэх материалуудыг би хүлээн авч бичил уурхайн журам зөрчсөн үндэслэлээр техникийн хүчин чадал хэтрүүлсэн гэж бүх нөхөрлөлийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1.*******00.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 96 дугаар хуудас),

 

4. Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний "Эко-Инженеринг" ХХК-ийн ********************* оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн №******* дугаартай:

“-Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий ********************* оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн байдлаар ашигт малтмал эрэн хайх, ашиглах зөвшөөрөл бүхий талбай болон бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.

-Уг талбай нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарахгүй байх ба голын голдирол өөрчлөөгүй бөгөөд голын эргээс 1*******0 метр зайтай байна.

-Тогтоолоор авагдсан солбицол бүхий талбайд хэмжилт, шинжилгээ хийхэд нийт *******87.*******9 м&sup*******; буюу 0.06 га талбай байх ба 1*******0.44 м&sup*******; эзлэхүүн бүхий ухаш нүх үүссэн байна. Үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 8*******9.4*******7 төгрөг болж байна.

-Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь *******07.*******7 төгрөг болж байна" гэсэн дүгнэлт (*******хх-ийн *******8-80 дугаар хуудас),/*******хх-ийн **************-41 дугаар хуудас/,

 

*******. Гэрч ын “...Би ********************* оны 10 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн орчимд сумын ******* дугаар баг гэх газарт гийн нөхөрлөлд, жолооч аваачиж өгөх зорилготой очсон. д би ********************* оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 9*******-************** УН улсын дугаартай шар өнгийн, Hyundai *******900LC маркийн эксковатор, эгч Нямдэлгэрийн 70-1******* УНЦ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийг түрээслэсэн байсан. Тэрэндээ жолооч аваачиж өгөх санаатай очсон юм. Манай холын хамаатны эгч Нямдэлгэр Лондонд амьдардаг. Би эгчээс уг Ховог **************0 оноос хойш өөрөө түрээслээд авч үлдсэн бид хоёрын хооронд төлбөр тооцоо одоогоор хийгдээгүй. ... бид хоёр техник түрээслэх гэрээ байгуулаагүй аман гэрээ байгуулаад амаар тохирсон ачааны машинд жолооч өөрөө олно гэсэн. ...9********************* УН улсын дугаартай шар өнгийн эксковатор миний өөрийн эзэмшлийнх байсан. Тухайн эксковаторыг ********************* оны 4 дүгээр сард Улаанбаатар хот руу оруулаад задалж зарсан. **************1 онд *******9.000.000 төгрөгөөр Улаанбаатараас худалдаж авч байсан. Задалж зарахад 1*******.000.000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг (*******хх-ийн **************-*******8 дугаар хуудас),

 

6. Гэрчын “...Би д туслхаар л очсон. Хамт явахад цалин өгнө гэсэн. Би бичил уурхайгаар хамт явж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (*******хх-ийн 40-41 дүгээр хуудас),

 

7. Гэрч М.Мөнх-Эрдэнийн “...Би аймгийн засаг даргаас очсон бичгийн дагуу бичил уул уурхайгаар ажиллах гэрээг ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр тухайн нөхөрлөлтэй хийсэн. Гэрээ хийхдээ байгаль орчны байцаагчаар солбилцолыг тогтоолгуулхаар байтал мэргэжлийн хяналтаас наад гэрээгээ цуцал гэсэн албан бичиг ирэхээр нь гэрээг цуцалсан тиймээс цэг солбилцолыг нь тогтоолгоогүй. ... Би ямар нэгэн байдлаар тухайн нөхөрлөлүүдийн ажиллахаар очсон газарт өөрийн биеэр очоогүй. Мөн тухайн талбайг хүлээлцээгүй. Тухайн гэрээ хийсэн нөхөрлөлүүд нь гэрээ хийснээс хойш эргээд техник хэрэгслээ татаад нүүсэн байсан...” гэсэн мэдүүлэг (*******хх-ийн 147-148 дугаар хуудас),

 

8. Гэрч “... ЗБН-н хэрэгт авагдсан тус кадастрын лавлагааны зураг ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хамгаалалтын бүсэд давхцалтай эсэхийг харуулсан зураг байгаа юм. Тус зургаар гаргасан 1******* ширхэг солбицол бүхий цэг нь ямар нэг хамгаалалтын бүстэй давхцалгүй байсан. Ашигт малтмалыг хайж ашиглахыг хориглосон хоёр хууль хэрэгжиж байгаа. Эхнийх нь Тусгай хамгаалалттай газар нутаг нөгөөх нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хууль байгаа. Энэ хуулиар бол Хангайн дэлхийн өглөг ЗБН-н өгөгдсөн цэг давхцалгүй байна. ...” гэсэн мэдүүлэг (*******хх-ийн *******08-*******09 дүгээр хуудас),

 

9. ********************* оны ******* дугаар сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр " гэх" газрын хэсэгчилсэн газрыг хамруулан "" нөхөрлөлийн ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хуучин эвдрэлд орсон, түрж булсан талбай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 1**************-16******* дугаар хуудас, *******хх-ийн 1*******-************** дугаар хуудас), Авлигатай тэмцэх газрын 06-9*******9 дугаартай Баянхонгор аймгийн тагнуулын хэлтсийн ********************* оны 1******* дугаар сарын 0*******-ны өдрийн танилцуулга, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зөрчлийн хэргийн материал бүхий баримтууд (1хх-ийн 1*******-************** дугаар хуудас), Тагнуулын Ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн ********************* оны ******* дугаар сарын 09-ний өдрийн *******9/14 дугаартай Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн нутаг "" үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий ******* нөхөрлөлийн фото зураг ******* хуудас (1хх-ийн *******-*******8 дугаар хуудас), Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 1/8******* дугаартай Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэр дэх өгөгдсөн солбицол бүхий газруудын ********************* оны 09 дүгээр сарын *******, 10 дугаар сарын 0*******, 0*******, 08, 1*******-ны өдрүүдийн сансрын бодит өнгөний болон ургамалжилтын индексийн зураглал гэсэн албан бичиг, түүний хавсралт (1хх-ийн 4*******-4******* дугаар хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 07/8*******9 дугаартай солбицол бүхий газар нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын *******01******* оны *******9 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй байна" гэсэн албан бичиг (1хх-ийн 48-49 дүгээр хуудас), Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны **************/******* дугаартай "... ЗБН нөхөрлөл манай явуулсан ******* удаагийн сургалтын алинд ч хамрагдаагүй болно" гэсэн албан бичиг (1хх-ийн *******1-************** дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

 

Тодруулбал: Яллагдагч ******* нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор ********************* оны 10 сарын 0******* ны өдөр Баянхонгор аймгийн сумын Засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын *******019 оны 0******* сарын 16-ны өдрийн 7/*******8*******0 дугаар албан бичигт тусгагдсан -******* нэртэй дүгнэлттэй, зөвшөөрөл бүхий талбайн гадна ашигт малтмал эрэн хайх, ашиглах зөвшөөрөл бүхий талбай болон бичил уурхайн талбайтай давхцалгүй *******87.*******9 м******* газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8*******9,4*******7 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

*******. Хяналтын прокурор Н.Зулаа нь “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан яллагдагчийн үйлдлүүд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгааг болон гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой..тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ”..гэсэн агуулгаар, яллагдагч О.гийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг нь .. анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгчийн захирамжид өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болон үгүйсгэсэн, няцаасан талаар огт дүгнэлт хийгээгүй, шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал бөгөөд эрх зүйн байдлыг нь хүндрүүлж шууд гэрчийг хамжигчаар тат гэж зааж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү..гэсэн агуулгаар тус тус гомдол, эсэргүүцэл гаргажээ.

 

*******. Яллагдагч *******гаас анхан шатны шүүхэд гаргасан “... сумын Засаг дарга “” ЗБН ийн хооронд байгуулсан ********************* оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээнд зурсан гарын үсэг хэнийх болохыг тогтоолгохоор гарын үсгийг шинжлүүлэхээр шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү..” гэсэн хүсэлтийн хувьд ... хэргийн үйл баримтаар яллагдагч ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан *******87.*******9 м******* газар нь “..ашигт малтмал эрэн хайх, ашиглах зөвшөөрөл бүхий талбай болон бичил уурхайн талбайтай давхцалгүй..” байгаа тохиолдолд дээрх маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдал, хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны хувьд ач холбогдолтой эсэхэд анхан шатны шүүхээс үнэлэлт өгөн шийдвэрлэх боломжтой.

 

Нөгөө талаар анхан шатны шүүх нь зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай үндэслэлээр шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилон шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй юм.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн 6-д Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана... гээд 17 төрлийн асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан.                                        

Түүнчлэн мөн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1-д Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ...гэжээ.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх нь яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас “...гэрч  , нар нь ********************* оны 10 дугаар сарын 0*******-ний өдрөөс Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуулыг яллагдагч  О.гийн хамт явуулсан буюу хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь тогтоогдсон байхад зөвхөн О.г гэрээ байгуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй ,  , нарыг уг хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй..” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчим, хэм хэмжээнд нийцэхгүй байна.

 

*******. Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч О.гийн ... ********************* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн *******0 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Голомт банкны хажуу талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Сай загварын ******* БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хойноос урагшаа чиглэлтэйгээр жолоодож явах үедээ явган зогссон иргэн эзэмшлийн Тоёота Сай загварын *******100 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн урд талд гарцаар гарч байсан иргэн , нарыг мөргөж ын эрүүл мэндэд бүсэлхийн 1, *******, ******* дугаар нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн **************6 оны ******* сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаар захирамжийг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн **************6 оны ******* сарын 04-ний өдрийн **************6/ШЗ/1*******6 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, *******-т заасныг   тус тус заасныг баримтлан Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Л.НЯМДОРЖ